Бялхам Үндэс ТББ / Abundant Roots

Бялхам Үндэс ТББ / Abundant Roots Сумандаа амьдарч,
Дэлхийгээс суралцъя. Our organizations goals are:
1. To give training and protection to children prior to entering school
3.

Манай байгууллагын зорилго
1. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асран хамгаалж сувилах.
2. Бага насны хүүхдийн өдөр өнжүүлэх бүлэг
3. Эрсдэлт хэрэглээтэй хүмүүст зөвөлгөө өгөх тэднийг ажлын байраар хангах урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулна. To care for the impaired and mentally disabled who have no family or ones to watch over them.
2. To lovingly provide prevention from the consumption of inappropriate substances

Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохионы мэдэгдэл.Монгол орон даяар  маргааш буюу 3 дугаар сарын 26-ны өдөр 16:00 цагт га...
25/03/2026

Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохионы мэдэгдэл.

Монгол орон даяар маргааш буюу 3 дугаар сарын 26-ны өдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.
Дуут дохио дуугарах үед тайван байж, сандрахгүй байхыг хүсье.

Дуут дохио дуугарах үед:
• Боломжтой зүйлээр (ном, хамгаалалтын малгай гэх мэт) толгойгоо хамгаалах
• Байгаа газраасаа яаралтай гарах
• Хамгийн ойр байрлах “Цуглах цэг” рүү очих.

Энэхүү сургуулилт нь болзошгүй гамшгийн үед энгийн иргэдийн хувьд аюулгүй цэгт хэр хурдан хүрч болохыг ойлгоход туслах зорилготой юм.

Мөн ойр орчмын хөршүүд, хүүхдүүд, ахмад настнууд болон тэжээвэр амьтдад хэрхэн туслах талаар дадлага хийж, өөрийн гамшгийн үеийн төлөвлөгөөг урьдчилан боловсруулах туршлага болох боломж гэдгийг ухамсарлан санаарай.

Мөн энэ нь хүүхдүүдэд дуут дохио дуугарах үед хэрхэн зөв ажиллахыг заах бодит сургуулилт болох боломж юм.

Өнгөрсөн жил дуут дохио дуугарах үед мэдээлэлгүй байсан зарим гадаад иргэд ихэд айж, цочролд орж байсан. Иймд та бүхэн ойр орчмын гадаад хүмүүст энэ мэдээллийг тайлбарлан хүргэхийг хүсье. Учир нь орон даяар зэрэг дугарна.

Мөн өөрсдийн бэлэн байдал болон сэтгэлзүйгээ урьдчилан бэлтгээрэй.

Энэ бол зөвхөн сургуулилт гэдгийг санаахын сацуу "Энх цагт хөлс сайн урсвал бэрх цагт цус бага урсгана" гэдэг үгийг тунгаан сургуулилт гэж үл тоолгүй өөрийнхөө болон хөршийнхөө төлөө дуут дохиогоор бэлэн байдлыг ханган аюулгүйн ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.

📢📢📢

Disaster Warning Siren Announcement

A nationwide disaster warning siren will sound across Mongolia tomorrow, March 26, at 16:00 (4:00 PM).

When you hear the siren, please remain calm and do not panic.

When the siren sounds:

Protect your head with available items (such as a book, safety helmet, etc.)

Evacuate your current location immediately

Proceed to the nearest designated “Assembly Point”

This drill is intended to help citizens understand how quickly they can reach a safe location in the event of a potential disaster.

Please also take this opportunity to practice how to assist nearby neighbors, children, elderly people, and pets, and to prepare your own personal emergency plan in advance.

Additionally, this serves as a practical training for children to learn how to respond correctly when the siren sounds.

Last year, some foreign residents who were not informed became frightened and distressed when the siren sounded. Therefore, we kindly ask you to share and explain this information to foreigners around you, as the siren will sound simultaneously across the country.

Please also prepare your readiness and mental state in advance.

This is only a drill. As the saying goes, “The more you sweat in peace, the less you bleed in war.”
Do not take this training lightly—be prepared, stay alert, and actively participate in safety measures for yourself and your community.

Жил бүрийн 3-р сарын 18 Монгол Улсын Зэвсэгт хүчний өдөр.Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчний үндэс нь1921 оны Ардын ...
18/03/2026

Жил бүрийн 3-р сарын 18 Монгол Улсын Зэвсэгт хүчний өдөр.

Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчний үндэс нь1921 оны Ардын хувьсгал-ын ялалтын дараа тавигдсан.

1921 оны 3-р сарын 18-нд анхны Ардын журамт цэрэг байгуулагдан эх орноо чөлөөлөх, тусгаар тогтнолоо хамгаалах ариун үүргийг гүйцэтгэсэн нь өнөөгийн зэвсэгт хүчний эхлэл болсон.

Монголын Зэвсэгт хүчний түүхэн замнал нь "Ардын журамт цэрэг"-ээс "Бүгд Найрамдах улсын арми", өдгөө мэргэжлийн, энхийг сахиулах чадвартай орчин үеийн Зэвсэгт хүчин болон хөгжсөн түүхтэй.

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин:
• НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцдог
• Олон улсын хэмжээнд нэр хүндтэй цэрэг, офицеруудтай болсон нь монгол хүн бүрийн бахархвал зохих алдар хүнд юм.

1921 оны энэ өдөр Монголын анхны орчин үеийн цэрэг байгуулагдсан тул
Зэвсэгт хүчний өдөр болгон тэмдэглэдэг болсон. Анх 1921 оноос түүхэн эхлэлтэй 3 дугаар сарын 18-ны өдөр улмаар төрөөс албан ёсоор баталсан жил бүрийн тэмдэглэлт өдөр болсон.

Энэ өдөр бид:
• Монгол Улсын цэргийн алба хаагчид
• Ахмад дайчид, зэвсэгт хүчний ахмад үе
• Хил хамгаалах, аюулгүй байдлыг сахин хамгаалагчид
• Цэргийн алба хаагчдын гэр бүлд
талархал, хүндэтгэлээ илэрхийлэх учиртай.

Энэ өдөр цэргийн алба хаасан хаагаагүй, цэргийн алба хаагч мөн биш эсвэл эрэгтэй эмэгтэй эсэхээс үл хамааран Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулан өөрийн цэрэг армитай, зэвсэгт хүчний байгууллагатай төдийгүй олон улсын хэмжээнд нэр хүндтэй эр цэргийн алба хаагч нартайгаараа БАХАРХАН ХҮНДЭТГЭХ өдөр юм.

Монгол улс мандан бадартугай!
Монгол эх орон минь амар амгалан энх орших болтугай!

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болцэцэг, бялуу, бэлэгний өдөр биш!Энэ бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэй хүн э...
08/03/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр бол
цэцэг, бялуу, бэлэгний өдөр биш!

Энэ бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэй хүн эмэгтэй хүнийхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэх өдөр юм.

Тэртээх 1900-аад оны эхээр эмэгтэй ажилчид нэгдэн
• шударга цалин
• хөдөлмөрийн аюулгүй орчин
• сонгох эрх
• хүний эрхийн тэгш байдлын төлөө тэмцсэн түүхтэй.

Монголд өнөөдөр эмэгтэйчүүдийн ямар эрх зөрчигдөж байна вэ?

- Гэр бүлийн хүчирхийлэл
Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын ихэнх нь эмэгтэйчүүд байдаг.
Хууль гарсан ч бодит амьдрал дээр олон эмэгтэй айдас, эдийн засгийн хамаарал, нийгмийн дарамтаас болж дуугүй үлддэг.

- Цалингийн ялгаа
Ижил ажил хийсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдээс доогуур хэвээр байна.

- Шийдвэр гаргах түвшний оролцоо
Улс төр, удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай түвшинд хүрээгүй байна.

- Нийгмийн ачаалал
Гэр бүл, хүүхэд асаргаа, ахмад настны асаргаа зэрэг цалинтай бус хөдөлмөрийн ихэнхийг эмэгтэйчүүд үүрдэг.

Эрх хамгаалах гэдэг нь:
• хүчирхийллийг тэвчихгүй байх
• шударга бус, зүй бус зүйлд дуугүй өнгөрөхгүй байх
• бие биенээ хамгаалах
• хууль эрх зүйн мэдлэгтэй байх
• охид эмэгтэйчүүдийн боловсрол, боломжийг дэмжих явдал юм.

3 сарын 8-нд бид зөвхөн баярлах биш өөрсдийн эрх, нэр төр, аюулгүй амьдралын төлөө дуу хоолойгоо нэгтгэх учиртайг сануулдаг өдөр.

Тэр дундаа эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийнхээ титмийг засаж нэгдэн нийлж алив сайн бөгөөд зөвд хамтрах учиртайг ухамсарлах өдөр гэж олон улсад тэмдэглэдэг өдөр.

Эмэгтэй хүн бүр үнэ цэнтэй
Эмэгтэй хүн бүр эрхтэй
Эмэгтэй хүн бүр аюулгүй амьдрах эрхтэй

Нүүр дүүрэн баясалтай сэтгэл дүүрэн жаргалтай инээмсэглэж явах болтугай охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд, ээжүүд минь.

Худал хуурмагийг дэмжихгүй, хуурамч дүр эсгэхгүй, шударга ёсыг адлахгүй, алагчилж гоочилж ялгахгүйгээр эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийнхээ төлөө нэгдэж чаддаг байцгаая

#ЭмэгтэйчүүдийнЭрх

#ЭрхээХамгаалъя
#залуучуудсургаххөтөлбөр2026
#Нандинохидынхөтөлбөр2026

Залуучууд сургах хөтөлбөрт суралцсан хүүхдүүдийн сэтгэгдэлээс: - Надад өнөөдрийн сургалт маш гоё байсан. Өмнө нь би хага...
09/02/2026

Залуучууд сургах хөтөлбөрт суралцсан хүүхдүүдийн сэтгэгдэлээс:

- Надад өнөөдрийн сургалт маш гоё байсан.
Өмнө нь би хагас сайн өдөр гоё байж үзээгүй дандаа л завгүй эсвэл уур бухимдалтай байдаг байлаа.
Энэ сургалтыг орсон багшдаа баярлалаа.

- Сургалт маш сонирхолтой олон талын ойлголт мэдлэг олгосон олон юм бодуулж таниуллаа. 10-с 10 гэж үнэлмээр сургалтад суусандаа баяртай байна. Баярлалаа.

- Би энэ сургалтаас "Эрүүл мэнд" ,"Сэтгэлзүй", мөрөөдөл ба зорилго мэдэж авлаа. Баярлалаа.

- Энэ сургалтаар орсон бүх хэлсэн зүйлс чинь сэтгэлээсээ байгаад чинь маш их талархаж байна. 10=10 Баярлалаа Сараа багшдаа.

- Хамгийн их таалагдсан зүйл ангийханаараа магтуулж намайг хэн гэж хардгийг мэдэх байлаа. Бас багт хуваагдан ярилцаж сонсох үнэхээр сайхан байсан.

- Энэ хичээлээр би маш их юм ойлгож мэдэж авлаа. Жишээ нь хүний бие эрхтэн хэрхэн яаж ажилладаг тухай нэг бүрчлэн ярьж өгсөн нь маш гоё байсан.

- Би энэ сургалтаар өөрийнхөөрөө байж , 24 цагаа зөв төлөвлөх хэрэгтэй гэдгийг ойлгож авлаа. Бүх сэдэв дээр түүх ярьж өгдөг нь маш их таалагдсан.
Дахин сургалт ороорой багшаа. 10/10

- Би өнөөдрийн сургалтаас найз нөхөрөө зөв сонгох ямар чухлыг ойлгосон. Мөн мэргэжил сонголт яаж хийхийг ч сурлаа. 10/10

- Өрийнхөө амьдралын 10 жилийг төсөөлөн бодох маш сонирхолтой байсан бас найзын талаар хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлаж байна. Мөн сэтгэлзүйгээ ямар байлгах чухал вэ гэдгийг ойлгож авсан. 10/9.5
Баярлалаа.

- Өрийгөө таньж мэдлээ. Ирээдүйд юу хийхээ ч бодлоо. Яг одоо миний хийж чадах зүйлс бодогдож, төсөөлж байгаа ирээдүй минь миний гарт байгаа юм шиг санагдуулсан гоё сургалт байлаа. Дараагийн сургалтыг тэсэн ядан хүлээж байя.

- Өнөөдөо 10/11 байлаа.
Надад хамгийн их таалагдсан нь амьдралын ном хийх үнэхээр гоё байлаа.
Энэ амьдралынхаа номоо 3 жилийн дараа унших мөч гоё байна байхаа.

- Би өнөөдөр сонголтоо зөв сонгох тухайлбал мөөрөдөл, найз нөхөд, гэр бүл гэх мэт хүний амьдралд чухал сонголтоо маш сайн сонгох талаар мэдлээ. 10/11

- Энэ сургалтаар их юм сурч хөгжилтэй байлаа. Ангийхан намайг яаж боддог тухай сонсон, багаараа байх, өөрийгөө таньж мэдэх аргачлалд тусалсанд баярлалаа. 10/9.8 Амьдралын ном хийх, магтуулах, баг болох гоё байсан.

#ЗалуучуудСургахХөтөлбөр2026

#ӨсвөрНасныхандЗориулав
#МинийАмьдралынНом
#ХувьХүнийХөгжил

""Залуучууд сургах хөтөлбөр НАНДИН-2026" эхний сургалтын бүртгэл хаагдлаа!Сургалтын зар орсон даруйд ангиараа оролцох хү...
03/02/2026

""Залуучууд сургах хөтөлбөр НАНДИН-2026" эхний сургалтын бүртгэл хаагдлаа!

Сургалтын зар орсон даруйд ангиараа оролцох хүсэлт илгээн бүртгүүлсэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн Ж. Амарсанаа багштай 8б анги хамт олон идэвхи манлайлалтай оролцож байгаад талархъя.

Сурагч хүүхдүүдийнхээ төлөө өөрийн үр хүүхэд мэт алив нийгэмд тустай, хувь хүний хөгжлийн сургалт хөтөлбөр үйл ажиллагаанд нээлттэй манлайлж санаачлагатай оролцдог багш нараараа бахархаж байна.

2026.02.06-нд уулзацгаая.
Monkhchimeg Davaadorj

"НАНДИН ЗАЛУУЧУУД СУРГАХ ХӨТӨЛБӨР "2026 оны анхны сургалтад тавтай морил.Энэ удаагийн сургалт  “ӨӨРЧЛӨЛТИЙН ШИРЭЭ”  сэдв...
02/02/2026

"НАНДИН ЗАЛУУЧУУД СУРГАХ ХӨТӨЛБӨР "

2026 оны анхны сургалтад тавтай морил.

Энэ удаагийн сургалт “ӨӨРЧЛӨЛТИЙН ШИРЭЭ” сэдвээр зохион байгуулагдах бөгөөд өөрийгөө сонсож, ойлгож, ирээдүйгээ илүү ухамсартайгаар бүтээх өсвөр залуусыг урьж байна!

“Өөрчлөлтийн ширээ” бол
залуучуудын дотоод ертөнц, харилцаа, сонголт, хариуцлага, мөрөөдлийг нэг ширээний ард авчирч, яриа + дадлага + тоглоом + бодит өөрчлөлтөөр дамжуулан хөгжүүлэх онцгой хөтөлбөр юм.

Хэнд зориулав?
• 13–18 насны өсвөр үе, залуучууд
• Өөртөө итгэх итгэлээ нэмэхийг хүссэн
• Харилцаа, амьдралын ур чадвараа сайжруулах сонирхолтой
• Ирээдүйн зорилгоо тодорхойлохыг хүссэн хэн бүхэнд

Хөтөлбөрөөр дамжуулан:
✔ Өөрийгөө танин мэднэ
✔ Сэтгэл хөдлөлөө удирдах аргад суралцана
✔ Харилцаа, шийдвэр гаргалтаа сайжруулна
✔ Багаар ажиллах, сонсох, илэрхийлэх чадвараа хөгжүүлнэ
✔ “Би чадна” гэдэг итгэлийг бий болгоно

ӨӨРЧЛӨЛТИЙН ШИРЭЭ

Шүүмжлэл биш – Сонсголт
Айдас биш – Итгэл
Дарамт биш – Дэмжлэг
Онол биш – Амьдралд хэрэгжих туршлага болно.

ХЭЗЭЭ: 2026 он 2 дугаар сарын 6-7-нд
ХААНА: Булган аймаг, Хутаг-Өндөр сум, Бялхам Үндэс НҮТББ

📌 Бүртгэл урьдчилсан байдлаар явагдана.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:
☎️ 99970687 дугаараас авна уу.

Address

#8 1st Region, 1st District
Hutag
63145

Telephone

+97691048855

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бялхам Үндэс ТББ / Abundant Roots posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Бялхам Үндэс ТББ / Abundant Roots:

Shortcuts

Share