Ховд Аймгийн Залуучуудын Холбоо

  • Home
  • Mongolia
  • Hovd
  • Ховд Аймгийн Залуучуудын Холбоо
Call Directions Website Contact the organization

Ховд Аймгийн Залуучуудын Холбоо НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

Ховд аймгийн залуучуудын холбооны ээлжит VI чуулганд Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж чуулганыг удирдан зохион байгуулсан...
14/09/2026

Ховд аймгийн залуучуудын холбооны ээлжит VI чуулганд Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж чуулганыг удирдан зохион байгуулсан МЗХ-ны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй, МТХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөл, МЗХ-ны хяналтын ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Гандорж нартаа баярлалаа.
Мөн тус чуулганаар аймгийн залуучуудын холбооны тэргүүнд Буянт сумын ардчилсан намын дарга, ардчилсан залуучуудын холбооны гишүүн Я. Загд-Очир болон Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч Ц. Билгүүн нар өрсөлдөж Ховд аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр Я. Загд-Очир нийт сонгогчдын 70 хувийн санал авч тэргүүллээ.
Ховд аймгийн залуучуудын холбоог тэргүүлэх 35 дахь тэргүүнээр сонгогдсон Я.Загд-Очир аймгийн залуучуудын холбооны тэргүүний үүргийг орлон гүйцэтгэгч З. Баянмөнхөөс тамга, салбарын гэрчилгээг хүлээн авч ирэх 2 жилийн хугацаанд Ховд аймгийн залуучуудын төлөөлөл болон ажиллахаа илэрхийллээ.
Мөн тус чуулганд аймгийн Залуучуудын холбооны тэргүүн асан Ш.Батжаргал хүрэлцэн ирж өөрийн ажилласан хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавьж холбооны туг, болон бусад дурсгалын зүйлсыг дурсгаж, мөн МЗХ-ны Ерөнхийлөгч Б. Бэлгүйтэйд МЗХ-ны лого бүхий адууны тамга гардуулж өгөв.
Шинэ тэргүүнээр сонгогдсон Я. Загд-Очирын саналаар Аймгийн залуучуудын холбоо нь 3 дэд тэргүүнтэй байхаар шийдвэрлэж Ц. Билгүүн, Б. Энхтунгалаг, П. Ганпүрэв нарын сонгож хамтран ажиллахаар боллоо.
Аймгийн залуучуудын холбоо нь 17 тэргүүлэгч гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэйгээр нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо.
Шинэ сонгогдсон Ховд аймгийн залуучуудын холбооны баг бүрэлдэхүүнд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж, залуучуудын төлөө шинийг санаачлан бүтээлч үйлсээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

  VI ЧУУЛГАН 2026.09.12 ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛЛӨӨ. Тус чуулганд   102 залуусдаа баярлалаа👏👏👏
14/09/2026

VI ЧУУЛГАН 2026.09.12 ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛЛӨӨ.
Тус чуулганд
102 залуусдаа баярлалаа👏👏👏

  ээлжит VI чуулганд  #тэргүүнээр өрсөлдөх Ц. Билгүүн, Я. Загд-Очир нар  #батламжаа хүлээж авлаа.
11/09/2026

ээлжит VI чуулганд #тэргүүнээр өрсөлдөх Ц. Билгүүн, Я. Загд-Очир нар #батламжаа хүлээж авлаа.

  12  . Ховд аймгийн залуучуудын байгууллагыг удирдах 35 дахь тэргүүний нэр 2026.09.12 өдөр тодорно. #Нээлттэй бүртгэлд ...
10/09/2026

12 .
Ховд аймгийн залуучуудын байгууллагыг удирдах 35 дахь тэргүүний нэр 2026.09.12 өдөр тодорно.
#Нээлттэй бүртгэлд нэрсээ илгээсэн 112 залуусдаа баярлалаа👏👏👏 түүнээс тэргүүлэгч гишүүнд өрсөлдөх төлөөлөгчөөр бүртгүүлсэн 81 #шилдэг залуусыг бүртгэлийн дагуу бүртгэж #мандат олгогдохоор боллоо.
Сум зөвлөл бүрээс оролцох 62 төлөөлөгч, зохион байгуулагч болон хүндэт зочид нар 21 төлөөлөл бүхий 164 хүний бүрэлдэхүүнтэй чуулах аймгийн залуучуудын холбооны ээлжит VI чуулганд оролцох нийт бүрэлдэхүүнд амжилт хүсье!!!

Ховд аймгийн залуучуудын холбооны ээлжит VI чуулганзохион байгуулагдана.
10/09/2026

Ховд аймгийн залуучуудын холбооны ээлжит VI чуулган
зохион байгуулагдана.

Ховд Аймгийн Залуучуудын Холбоо VI чуулганы бүртгэл хаагдлаа.
06/09/2026

Ховд Аймгийн Залуучуудын Холбоо VI чуулганы бүртгэл хаагдлаа.

  салбарын ээлжит VI чуулган 2026.09.12-13 өдөр зохион байгуулагдана. Чуулганаар: 1.  #Тэргүүлэгч гишүүд сонгох2.  #Тэрг...
27/08/2026

салбарын ээлжит VI чуулган 2026.09.12-13 өдөр зохион байгуулагдана.
Чуулганаар:
1. #Тэргүүлэгч гишүүд сонгох
2. #Тэргүүн сонгох
3. Хяналтын зөвлөл байгуулах ба тус салбар холбооны бүтэцийн шинэчлэл хийгдэх тул тус холбоонд тэргүүн тэргүүлэгчээр сонгогдон аймаг орон нутгийнхаа залуучуудын дуу хоолой болж олныг манлайлагч, удирдан зохион байгуулагч авьяаслаг, чадварлаг шилдэг залуус та бүхнийг #нээлттэй урьж байна.
хийгдэх ба
Хөдөө сумдын салбар төлөөлөл 3 квот нийт 51
Зөвлөлийн бүрийн төлөөлөл 4 квот нийт 12
Зохион байгуулагч, зочид: 20
81 квот
#Нийт 164 мандат олгогдоно.
Сум зөвлөлүүд оролцогч төлөөлөлийн бүртгэлээ албан тоотоор илгээнэ.
Нээлттэй бүртгэл: [email protected] хаягаар бүртгэл илгээнэ үү??? Эхний шаардлага хангасан 81 оролцогчийн бүртгэлээр шууд таслагдана.
#Бүртгэл 2026.09.06 өдөр 24:00 цагт #хаагдана.
Бүртгэлд:
1. Овог нэр
2. Регистрийн дугаар, хүйс
3. Холбогдох утас
4. Оршин суугаа хаяг
5. Чуулганы төлөөлөгчөөр оролцох
6. Тэргүүлэгч гишүүнээр сонгогдох
7. Тэргүүнд өрсөлдөх саналаа заавал ирүүлнэ.
Жич: нээлттэй бүртгэлийн тоо гүйцэхгүй тохиолдолд сумдад хүн амын тоо харгалзаж квот олгогдоно.
-Мөн санал ирүүлсэн залуус
95722877 дугаарт заавал холбогдож зөвлөмж авна уу?

https://yapp.mn/event/6a95182968d9dfe42217e37b/join
линкээр давхар бүртгэл илгээнэ.

 #МОНГОЛ УЛСАД  #ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 105 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
24/08/2026

#МОНГОЛ УЛСАД #ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 105 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

18/07/2026

Жил бүр Үндэсний бөхийн барилдаанд 5 давж начин цолны болзол хангасан хамгийн залуу начинд МЗХ-с хурдан удмын даага гардуулдаг уламжлалтай билээ.

Энэ жил Дорнод аймгийн Цагаан овоо сум, Дорнын унага галын уяач Монгол улсын Гавъяат малчин, Монгол улсын Тод манлай уяач, Түвдэнжаажид овогтой Батзоригийн уяаны хурдан удмын хөх бор даагыг хамгийн залуу начин Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат 23 настай Нямсүрэнгийн Амгаланбаатарт гардууллаа.

10/07/2026

Төрийн далбааны өдөр

Address

Хүүхдийн ордон 101 тоот
Hovd
84000

Telephone

+97688880702

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховд Аймгийн Залуучуудын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ховд Аймгийн Залуучуудын Холбоо:

Shortcuts

Share