24/10/2025
❤️🥰
ХОВД АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН НЭЭЛТТЭЙ ГИШҮҮНЧЛЭЛ ЗАРЛАГДЛАА.💫☺️
“ТЭГШ ОРОЛЦОО-ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ”
уриатай Монголын хүүхдийн зөвлөл нь 2022 оны 07-р сарын 20-нд үндэсний хэмжээнд үүсгэн байгуулагдаж 21 аймаг, 9 дүүрэгт салбартайгаар ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГА болон үйл ажиллагаагаа явуулж байна.
✨Хүүхэд бүрд ТЭГШ ОРОЛЦОХ, ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ олгох зорилгоор Ховд аймгийн хүүхдийн зөвлөлийн НЭЭЛТТЭЙ ГИШҮҮНЧЛЭЛ ийнхүү зарлагдаж байна.😉
🌼Та өөрийн хаана амьдарч, сурч байхаас үл харгалзан 18 хүртэлх насны хүүхэд бүр Ховд аймгийн хүүхдийн зөвлөлийн гишүүн болох ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ бүгдэд нь НЭЭЛТТЭЙ боллоо.😇
📌Та Ховд аймгийн хүүхдийн зөвлөлийн гишүүн болсноор:
- Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл дээрх үйл ажиллагаанд үе тэнгийнхнээ төлөөлөл, дуу хоолой болон оролцох;
- Чадварлаг баг хамт олон, эерэг хүрээллийг бий болгон хамтдаа суралцаж, өсөж дэвших;
- Идэвх оролцоогоороо манлайлан, үндсэн гишүүн болох гэх мэт олон боломжууд таныг хүлээж байна…
📌Гишүүнээр элсэх АЛХМУУД:
Алхам-1: Доорх холбоосоор нэвтрэн гишүүнчлэлийн маягтыг бөглөх
Алхам-2: 10 хоногийн дотор БАТАЛГААЖУУЛАХ МЭЙЛ хүлээн авах
Алхам-3: Мэдээллийг цаг тухай бүрд нь авч, төлөвлөсөн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.
НЭЭЛТТЭЙ ГИШҮҮНЧЛЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МАЯГТ:
https://bit.ly/48BnTF3
Дуусах хугацаа: Маягтыг 11-р сарын 2ны 12:00 цагт бүртгэлийг хаана.(Хугацаанаасаа хоцорсон маягт болон дутуу маягт хүлээн авахгүй).
БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ!
“ТЭГШ ОРОЛЦОО-ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ”