11/09/2024
"Шинэ Ховд" баруун бүсийн хөгжлийн корпораци ОНӨААТҮГ нь малын гаралтай түүхий эдийг боловсруулж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, экспортод гаргах чиглэлээр Шинэ Ховд Үйлдвэрлэл технологийн паркийн төслийг хэрэгжүүлж дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэж байна.
Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” UNJP/MON/022/UND төсөл, Боловсролын ерөнхий газар, Ховд аймгийн Боловсролын газар, Шинэ Ховд Баруун Бүсийн Хөгжлийн Корпорац ОНӨААТҮГ-ын Шинэ Ховд Бизнес Хөгжлийн төв, Цаст-Алтай цогцолбор сургууль хамтран Баруун бүсийн аймгуудын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч, тогооч нарын дунд "МАЛЫН ДОТОР МАХ, ДАЙВАР ТҮҮХИЙ ЭД АШИГЛАН ХҮҮХДИЙН ХООЛНЫ ШИНЭЛЭГ ЖОР, ТЕХНОЛОГИ БОЛОВСРУУЛАХ” ур чадварын уралдааныг зохион байгууллаа.
Малын дотор мах нь өндөр ашиг шимт чанартайг судалгаагаар тогтоогоод байгаа бөгөөд тухайлбал хатаасан 16гр уушги болон 6гр дэлүү хэрэглэхэд л насанд хүрсэн хүний нэг өдрийн төмрийн хэрэгцээг 100 хувь хангадаг байна.
Нэгдүгээр шатны уралдаанд баруун бүсийн аймгуудаас нийт 112 хоол зүйч, тогооч оролцсоноос аймаг тус бүрээс шалгарсан 6 оролцогч буюу нийт 30 оролцогч хоёрдугаар шатанд ур чадвараараа өрсөлдлөө.
Уралдааны шагналт байранд:
Зуушны төрөлд
- Тэргүүн байранд Увс аймгийн ЕБ-ын 4 дүгээр сургуулийн тогооч Т.Адьяа “Чацарганаар баяжуулсан, зөөхийн сүмстэй сархинагийн салат”
- Дэд байранд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЕБ-ын 7-р бага сургуулийн тогооч С.Анаргүл“Гүзээ, үхрийн хэлэн салат ”
- Гутгаар байранд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр цэцэрлэгийн тогооч Н.Береке “Элэг, ногооны царцаамал”
- Тусгай байранд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р цэцэрлэгийн тогооч Б.Болортунгалаг “Элэгний салат”
Шөлтэй хоолны төрөлд
- Тэргүүн байранд Ховд аймгийн Цаст-Алтай ЕБС-ийн тогооч Б.Отгонцэцэг “Шар хулуу, дэлүүний зутан шөл “
- Дэд байранд Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 3-р сургуулийн хоол зүйч С.Мөнгөнтуул "Үхрийн гүзээтэй ногоотой шөл"
- Гутгаар байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ-ын 1-р сургуулийн ахлах тогооч О.Алтанзул "Амин дэмтэй гүзээний шөл"
- Тусгай байранд Увс аймгийн 6-р сургуулийн хоол зүйч Д.Энхтуул "Сархинаг юуцайтай ногоотой шөл"
Үндсэн хоолны төрөлд
- Тэргүүн байранд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ЕБС-ийн ахлах тогооч Т.Алтантуяа "Уушигны ороомог/миёог лууван,хүрэн манжинтай"
- Дэд байранд Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн ахлах тогооч Э.Цэцэгмаа “Таван цулын байцааны хуушуур”
- Гутгаар байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн ахлах тогооч Ч.Бямбажав “Жигнэж болгосон цус жигнэсэн ногооны хачиртай”
- Тусгай байранд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7-р бага сургуулийн тогооч Ж.Алмагүл нар “Таван цулын пирошки “
Тэргүүн байранд өргөмжлөл-1,5 сая төгрөг, дэд байранд өргөмжлөл- 1,2 сая төгрөг, гутгаар байранд өргөмжлөл-1,0 сая төгрөг, тусгай байранд өргөмжлөл- 800,0 мянган төгрөгөөр тус тус шагнаж нийт 13.5 сая төгрөгийн шагнал, урамшуулал олголоо.
Хамтран зохион байгуулсан байгууллага, хамт олон болон уралдаанд оролцсон, шалгарсан тогооч, хоолзүйч нартаа талархлаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье!
Food and Agriculture Organization of the United Nations (FAO)
Боловсролын ерөнхий газар
Ховд аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газар