Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны Ховд салбар

  • Home
  • Mongolia
  • Hovd
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны Ховд салбар

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны Ховд салбар Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн мэдээллийн талбар

📍 InclusiveTalk 2: Отгоны Саранчулуун гишүүний зохион байгуулсан  #Эпилепси уулзалт дээр ХБХЭЭХолбооноос ямар мэдээлэл х...
12/08/2026

📍 InclusiveTalk 2: Отгоны Саранчулуун гишүүний зохион байгуулсан #Эпилепси уулзалт дээр ХБХЭЭХолбооноос ямар мэдээлэл хүргэсэн бэ?

2026.08.11-нд болсон "InclusiveTalk 2: Уналт, таталттай хүүхдийн асран хамгаалагчид, насанд хүрэгчдийн уулзалт"-д Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхчүүдийн Холбоо 2 илтгэл тавьж оролцлоо.

📊 Тавьсан илтгэл, дүгнэлт:

1️⃣ "Цаасан дээрх эрхийг амьдрал руу шилжүүлэх нь" (илтгэгч: Эпилепси бүлгийн ахлагч, Паралегал-Эрхзүйн хөтөч Ч.Элбэгдорж)
▪️ Хууль эрх зүйн хувьд эм авах эрх (ЭМД-ын 70-100% хөнгөлөлт, Төрөөс үнэгүй олгох жагсаалт) БАЙГАА хэдий ч бодит амьдрал дээр иргэд эмээ авч чадахгүй байгаа тодорхой шалтгаанууд — ханшийн зөрүү, жагсаалтад ороогүй эм, орон нутагт эмийн сан гэрээ хийдэггүй зэрэг иргэдийн бодит тохиолдлыг баримтжуулан танилцуулав.

2️⃣ Эпилепсийн эсрэг эмийн хангамж, хүртээмжийн судалгаа (илтгэгч: ХБХЭЭХолбооны Гүйцэтгэх захирал С.Сэлэнгэ) (2025→2026 харьцуулалт, судалгаанд хамрагдсан 253→212)
▪️ Орон нутагтаа эмээ авч чадахгүй байгаа иргэдийн хувь: 58.9% → 64.2% (өссөн муу үзүүлэлттэй)
▪️ Төрөөс төлбөрийг нь хариуцан амбулатори-нийтийн эмийн сангаар олгодог эмийн тухай мэдэхгүй иргэд: 2 жил дараалан ~ судалгаанд хамрагдсан хүмүүсийн 80%
▪️ Урбанил зэрэг тогтмол дутагдалтай эм: 2 жил дараалан хомсдолтой хэвээр байна гэж гарлаа. ...

📋 Бид дараах бодлогын зөвлөмжийг дэвшүүлсэн: мэдээлэл хүртээмжтэй болгох, орон нутгийн хангамжийг сайжруулах, тогтмол дутагдалтай эмийг тэргүүлэх ач холбогдолтойгоор шийдэх, хэрэгжилтийн хариуцлагыг тодорхой болгох.

Бидний илтгэлийн гол мессеж энгийн: Монгол улсад хэдийн орж ирсэн эпилепсийн эмээ авч чадахгүй байдал байсаар байна. Хууль, журам хангалттай байгаа хэдий ч хэрэгжилт дутмаг байна. Иргэдийн жинхэнэ ярианаас: "эмийн сан гэрээ хийхгүй", "тендэр зарлаж байж эмээ олгоно гэсээр бүтэн жил дамжсан". ЭМДҮЗөвлөлөөс гаргасан тогтоол дараалан 2 жил хэрэгжээгүй тухай "хов" хүргэсэн. Зарим эм ханган нийлүүлэгч компани оруулж ирсэн эпилепсийн эмээ өвчтөнгүүдэд хүргэх тогтолцооны ажиллагаагүй байдлаас болж устгалд оруулахад хүрчээ.

Бид энэ судалгаагаа 2025 оноос хойш тогтмол хийж, олж авсан үр дүнгээ бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгч бүх талд хүргэсээр байна. Тоо баримт бидэнд байна — харин эдгээрийг бодит өөрчлөлт болгон хувиргах нь одоо үүрэг хүлээгч талуудаас (ЭМДЕГ, ЭМЯ, бүх шатны эрүүл мэндийн байгууллага) хамаарна. Бид хэрэгжилтийг тогтмол хянаж, дараагийн шатанд албан бичиг, тайлангаар дэвшүүлсээр байх болно.

Иргэдийнхээ эрх, эрүүл мэнд, амьд явах эрхийн төлөө бид судалгаа, нотолгоотойгоор дуугарсаар байх болно.

Хэрвээ та бидний 1р илтгэлийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл доорх линк дээр дарна уу.
https://youtu.be/5U-zlxp2Rkc?si=wvXFWLO2McT4zw9D

#хбхээх #эпилепси #эмийнхүртээмж #бодлогынсудалгаа #иргэдийнэрх

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

Эпилипсийн эмийн хангалт хүртээмжийн талаарх судалгаанд хамрагдаарай.
03/08/2026

Эпилипсийн эмийн хангалт хүртээмжийн талаарх судалгаанд хамрагдаарай.

Таны 5 минут нэг хүүхдийн амь насыг аврахад ч хэрэг болж болно Танайд, эсвэл танай хайртай хүнд эпилепситэй хүүхэд, гэр бүлийн хэн нэгэн бий юу? Тэгвэл та энэ мэдрэмж...

“ХАШ СОНДОР” шүдний эмнэлэгийн хамт олон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж хөгжлийн онцлог ялгаатай ол...
21/07/2026

“ХАШ СОНДОР” шүдний эмнэлэгийн хамт олон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж хөгжлийн онцлог ялгаатай олон хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй чин сэтгэлээсээ удаа дараа эмчилж өгдөг дөө. Та бүхэнд эцэг эхчүүд бид маш их баярлаж талархаж байна. Амьдрал, ажил нь үргэлж сайн сайхан байх болтугай. #Хүүхэдбүхэнжаргалтайбайг🥰2022.10.10-20

“Эрсдэлт нөхцөл дэх хүүхэд хамгааллын үйлчилгээнд шинээр үүсч буй асуудлууд:Төр-Төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа...
18/07/2026

“Эрсдэлт нөхцөл дэх хүүхэд хамгааллын үйлчилгээнд шинээр үүсч буй асуудлууд:Төр-Төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны чиг хандлага” судалгааны тайлангийн ээлжит хурал 2026. 05.11, 07.03

✅ Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц, Монгол улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжи...
17/07/2026

✅ Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц, Монгол улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад хэрхэн салбар дундын уялдаа холбоог ханган ажиллах, оновчтой төлөвлөх, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй зөв харилцах нийгэм-сэтгэл зүйн онцлог, тэдний хөдөлмөр, боловсрол, хүртээмжийн асуудлаарх конвенцод тусгасан заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чадавхжуулах сургалтыг 2026 оны 06 сарын 30, 2026 оны 07 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд ХБХЭрхийг хангах , ажлын алба - ХБХХөгжлийн ерөнхий газар хамтран зохион байгууллаа.

✅ Эхний хоёр өдөр 21 аймаг+9 дүүргийн ХБХүний Эрхийг Хангах Салбар зөвлөлийн төлөөллүүд, Сүүлийн өдөр нь 14 яам, НЗДТГ-ын ХБХүний Эрхийг хангах Дэд зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах #сургалт байлаа.

Энэхүү чадавхжуулах сургалтыг ХБХЭХҮндэсний зөвлөлийн гишүүн, ХБХЭЭХолбооны ГЗ С.Сэлэнгэ 6 сарын 30 өдөр Тэгш хамран сургах боловсролын тухай нэгдсэн мэдээллийг НҮБ-ын ХБХүний эрхийн хорооны 4р Ерөнхий тайлбарын дагуу хийж, гарын авлагаар хангав. Хоёр өдрийн сургалтад ХБХЭХангах Салбар зөвлөлд гишүүн ХБХЭЭХолбооны Дорнод, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн салбарынхан болон УБ хотын Налайх дүүргийн төлөөллүүд оролцсон юм.

✅ 15 яамны Төрийн захиргааны удирдлагын газар болон харьяа байгууллагууд, Нийслэлийн засаг даргын тамгын газрын Дэд зөвлөлийн гишүүдэд 7 сарын 2ны өдөр С.Сэлэнгэ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ОРОН ТООНЫ БУС ДЭД ЗӨВЛӨЛҮҮДИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ
ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ-ийг
Хүний эрхийг хангах Дэд зөвлөлийн гишүүн С.Сэлэнгэ тухайн салбартаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангахын тулд БҮТЦИЙН, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ДҮН ШИНЖИЛГЭЭГ НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нийцүүлэн боловсруулснаа танилцуулав.

2026 оны сүүлийн хагаст Хүний эрхэд суурилсан байдлаар ажлаа төлөвлөх Шалгуур үзүүлэлтийг ХБХЭХҮЗөвлөл хийхэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо манлайлан ажиллахаа дурдлаа.

Яамдын Дэд Зөвлөлийн төлөөллүүд 2027 оны Төлөвлөгөөндөө оруулах саналаа Дасгал ажлаар хэлэлцлээ. Үүнд Яам бүр Вэб Сайтаа WCAG-2А шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх ажлыг эхлүүлж Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст Мэдээллийн хүртээмжийг бий болгоход Шинэ алхам, төлөвлөгөө хийхээ илэрхийлж байлаа.

ХҮРТЭЭМЖИЙН СУДАЛГАА-2026.06.05-15
16/07/2026

ХҮРТЭЭМЖИЙН СУДАЛГАА-2026.06.05-15

БОЛОМЖИЙГ БҮГДЭД-2026. 05.22-23
16/07/2026

БОЛОМЖИЙГ БҮГДЭД-2026. 05.22-23

Спортын бэлтгэл-Бочи 2026.04.12-20
16/07/2026

Спортын бэлтгэл-Бочи 2026.04.12-20

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ноосны үйлдвэр-Улаанбаатар хот 2026.05.11
16/07/2026

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ноосны үйлдвэр-Улаанбаатар хот 2026.05.11

Address

Hovd

Telephone

+97699640906

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны Ховд салбар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны Ховд салбар:

Shortcuts

Share