Орхон хөдөлмөрчдийн боловсрол

Орхон хөдөлмөрчдийн боловсрол Хөдөлмөрчдийн боловсрол

Түүхэн он дараалал
-1974 оноос анхны ҮЭ-ийн хороо
-1976 оноос Эрдэнэт хотын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөл
-1995 оноос Орхон аймгийн ҮЭ-ийн Холбоо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
2000 оны 05 дугаар сарын 01-нд тус холбоог түшиглэн Хойд бүсийн аймаг /Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ/-уудын "ҮЭ-ийн Бүсийн сургалтын төв"-ийг МҮЭ-үүдийн холбоо, Данийн ҮЭ-ийн Зөвлөлийн хамтарсан "Монг

олын нийгэмд болон ҮЭ-д ардчиллыг хөгжүүлэхэд ҮЭ-ийн үүрэг ролийг хүчтэй болгох нь "төслийн хүрээнд байгуулсан байна.

Ишикава арга...
10/03/2026

Ишикава арга...

Аливаа асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх цорын ганц арга бол өнгөц илрэх шинж тэмдгүүдтэй тэмцэх бус, харин түүнийг үүсгэж буй үндсэн шалтгааныг системтэйгээр шинжлэх явдал юм. Байгууллагад тулгарч буй хүндрэлийн тодорхой үр дагаврыг эхлээд яг таг тодорхойлох нь дүн шинжилгээний хамгийн эхний бөгөөд чухал алхам болно. Үүний дараа асуудлын шалтгааныг загасны ясны бүтэцтэй диаграмаар зураглан хүн хүч, машин техник, арга зүй, материал болон байгаль эх зэрэг үндсэн 6М ангилалд хуваан системчилдэг. Энэхүү бүтэцчилсэн тогтолцоон дээр хамтын оюуны довтолгоо хийж, хүний нөөцийн сургалт дутмаг байдал, тоног төхөөрөмжийн хуучирсан байдал, процессын доголдол болон материалын чанар муу зэрэг боломжит бүх шалтгааныг нэгбүрчлэн гаргаж ирэх шаардлагатай. Эдгээр мэдээлэлд үндэслэн нарийвчилсан дүн шинжилгээ хийж, асуудлын гүнзгий үндсэн шалтгааныг олж тогтоосноор шалтгааныг төсөөлөх бус харин эрсдэлийг бүрмөсөн устгах бодит шийдлийг амжилттай боловсруулдаг.

Удирдах арга барил...
10/03/2026

Удирдах арга барил...

Байгууллагын амжилт удирдагчийн сэтгэл зүйн уян хатан чанар, нөхцөл байдлыг унших стратегийн мэдрэмжээс шууд хамаардаг. Хямрал болон онцгой байдлын үед хатуу шийдвэртэй тушаал өгөх арга барил цаг хугацаа хожиж, эрсдлийг бууруулдаг. Урт хугацааны тогтвортой өсөлт, томоохон төслүүдийг удирдах үед алсын хараа болон стратегийн чиглүүлэг байгууллагын луужин болно. Өндөр ур чадвартай, бие даасан мэргэжилтнүүдээс бүрдсэн багт чөлөөт эсвэл жишиг тогтоох хэв маягийг ашиглах нь тэдний дотоод нөөц боломжийг дээд зэргээр нээдэг. Соёлын шинэчлэл хийх, багийн уур амьсгалыг сайжруулахад өөрчлөлт авчрах, ардчилсан болон үйлчлэгч удирдлагын хэрэгслүүд хамгийн үр дүнтэй ажилладаг. Хүн бүрийн төлөвшил, хандлага өөр байдаг тул хувь хүнд тохирсон сэтгэл зүйн хандлагаар харилцах шаардлагатай. Шилдэг удирдагч эдгээр есөн хэв маягийг нөхцөл байдалдаа уялдуулан сольж хэрэглэх бүрэн чадвартай байх ёстой. Удирдлагын олон талт ур чадварыг эзэмших нь хүмүүсээ ойлгох, чиглүүлэх, эцсийн үр дүнд хүрэх хамгийн бат бөх суурь юм.

МҮЭ-ийн холбооны "Хөдөлмөрийн хүний төлөө"  шагналаар шагнагдсан ОАҮЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн тэргүүлэгч, эмэгтэйчүүдийн...
13/02/2026

МҮЭ-ийн холбооны "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдсан ОАҮЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн тэргүүлэгч, эмэгтэйчүүдийн хорооны дарга, "Дэгдээхэй" цэцрлэгийн ҮЭ-ийн хорооны дарга Н.Урантуяа болон бусад идэвхтэн, сонгуультнууддаа баяр хүргэж сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хөдөлмөрийн тухай хуулийн мэдлэгт:
04/02/2026

Хөдөлмөрийн тухай хуулийн мэдлэгт:

ХАБЭА-н ажилтны ажил, үүрэг=эрүүгийн хариуцлага
25/01/2026

ХАБЭА-н ажилтны ажил, үүрэг=эрүүгийн хариуцлага

Үндэсний тусгаар тогтнолын өдөр.
28/12/2025

Үндэсний тусгаар тогтнолын өдөр.

28/12/2025

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, эсхүл зөрчих нөхцөл бүрдсэн гэж үзсэн тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд шаардлага, зөвлөмж хүргүүлэх бүрэн эрхтэй.

Хүний эрхийн Үндэсний Комисс 2020–2024 онд иргэдээс ирүүлсэн 5,240 гомдол, мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэж, гомдлын мөрөөр болон гишүүдийн санаачилгаар нийт 771 удаагийн хяналт шалгалт зохион байгуулсан бөгөөд хүний эрхийн зөрчлийг арилгуулах зорилгоор Комиссын гишүүний 161 шаардлага, 251 зөвлөмж, нийт 412 шаардлага, зөвлөмжийг Засгийн газар, яам, агентлаг, хууль сахиулах болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээдэд хүргүүлсэн.

Комиссоос эдгээр шаардлага, зөвлөмжийг эмхэтгэн, олон нийтийн хүртээл болголоо.

Та Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2020–2024 онд хүргүүлсэн гишүүний шаардлага, зөвлөмжийн эмхэтгэлтэй Комиссын албан ёсны вэб хуудаснаас цахим хэлбэрээр уншиж, танилцах боломжтой.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Шаардлага, Зөвлөмжийн эмхэтгэл 2020-2022: https://nhrcm.gov.mn/pdf//Hunii_errhiin_kommis_BOTI_1.pdf

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Шаардлага, Зөвлөмжийн эмхэтгэл 2023-2024:https://nhrcm.gov.mn/pdf//Hunii_Erhiin_Kommis_BOTI_2_done_compressed.pdf

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, ЖДҮ эрхлэгч, малчин, тариаланчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхаарах хууль тогт...
19/12/2025

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, ЖДҮ эрхлэгч, малчин, тариаланчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхаарах хууль тогтоомж, хөдөлмөрийн сөрөг хүчин зүйл, аюул, эрсдэлээс сэргийлэх нийтлэг асуудлууд...

Олон улсын "Хүний эрхийн өдөр"-тАжил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтгүй орчин бий бо...
10/12/2025

Олон улсын "Хүний эрхийн өдөр"-т
Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл,
бэлгийн дарамтгүй орчин бий болгох, урьдчилан сэргийлэх талаар хөдөлмөрийн дотоод журамдаа тусган зааврыг хэрэгжүүлээрэй...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт:
03/12/2025

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт:

Address

Зэст баг
Erdenet

Alerts

Be the first to know and let us send you an email when Орхон хөдөлмөрчдийн боловсрол posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share