05/11/2025
🇲🇳 БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАЛУУСЫН ИХ ХУРАЛДАЙН ЦАГ ИРЛЭЭ!
🤩 Монгол орны дөрвөн зүг, найман зовхист оршин суугаа 15-18 насны сурагчдын анхааралд!🙌🏻
🌱 Монгол Экологи Төв НҮТББ-аас Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлдэг “YSC” буюу “Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус” хөтөлбөрийн хүрээнд Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “TEEN ХУРАЛДАЙ 2025” Байгальд ээлтэй залуусын чуулга уулзалтын оролцогчдыг сонгон шалгаруулах өргөдөл намрын адаг сард ийнхүү нээгдлээ.🤩
📨 Та био хэсэг дэх манай вэбсайтын холбоосоор нэвтрэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, өргөдлөө илгээгээрэй.📭
1. Youthcorps.mn вэбсайт руу нэвтрэх
2. Дэд хөтөлбөрүүд-> Teen Хуралдай хэсгийг сонгох
3. “Teen Хуралдай 2025” өргөдөл илгээх товчийг дарах
🖇️ https://www.youthcorps.mn/mn/teen-khuraldai-2025/
⏰ Өргөдөл хүлээн авах холбоос 11 дүгээр сарын 10-ны 23:45 цагт хаагдах болно. (Улаанбаатар хотын цагаар)
‼️ Өргөдлийг зөвхөн холбоосоор нэвтэрч илгээх ба имэйл хаяг, бусад хэлбэрээр болон хоцорч илгээсэн тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.
✅ Хөтөлбөрт арга хэмжээний үеэр байрлах газар, хоол, мөн орон нутгаас оролцох оролцогчдын хот хоорондын тээврийн зардал багтсан болно.
🇲🇳 Өргөдлөө илгээж буй байгальд ээлтэй залуу манлайлагч танд амжилт хүсье. Тун удахгүй уулзах өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.🫶🏻