ББ САН

ББ САН Боловсрол , эрүүл мэнд болон сайн үйлс, нийгмийн сайн сайхны төлөө ажиллана.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллах хүрээнд Орхон аймгийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, идэвхтэн сонгуультнуу...
01/02/2026

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллах хүрээнд Орхон аймгийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, идэвхтэн сонгуультнуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл сүүлийн үед өрнөөд буй багш нарын ажил хаялт, тэдний цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой асуудал, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагын талаар санал, байр сууриа илэрхийллээ.

Мөн боловсролын салбарын ажилтнуудын цалингийн нэмэгдэл, ажлын ачаалал, нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийн нөхцөлийг бодитойгоор сайжруулах шаардлагатай байгааг онцолж, холбогдох шийдвэрийг яаралтай гаргахыг хүслээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уг асуудлыг холбогдох байгууллагад уламжилж, хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, шударга цалин, хөдөлмөрийн бодлогыг дэмжих чиглэлд бодлогын түвшинд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
Бат-Өлзийн Бат-Эрдэнийг дэмжигчид
#ХойдБүс
#ОрхонАймаг

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллах хүрээнд Дэнж, Эрдэнэ, Чингэл багийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа.У...
31/01/2026

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллах хүрээнд Дэнж, Эрдэнэ, Чингэл багийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүний хуулийн зөвлөх М.Зоригтбаатар донтолт, мансуурал, нийгэмд үүсэж буй сөрөг үр дагаврын талаар мэдээлэл хийж, урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагын талаар танилцуулсан юм.

Мөн багийн иргэд ажлын байр, амьжиргаа, нийгмийн үйлчилгээ, хүүхэд залуучууд, ахмадуудад чиглэсэн бодлого, орчныг сайжруулах асуудлаар санал бодлоо илэрхийлж, асуулт асууж, холбогдох мэдээлэл авсан юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ иргэдийн гаргасан санал, хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилж, шударга ёс, ил тод байдал, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд бодлогын түвшинд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
Бат-Өлзийн Бат-Эрдэнийг дэмжигчид
#ХойдБүс
#ОрхонАймаг

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Даваат, Шанд багийн иргэдтэй уулзалт хийлээ.Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон ...
31/01/2026

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Даваат, Шанд багийн иргэдтэй уулзалт хийлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллах хүрээнд Даваат Шанд багийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр иргэд орон нутагт тулгамдаж буй нийгэм, дэд бүтэц, амьжиргаа, ажил эрхлэлт, эрүүл мэнд, боловсролын асуудлуудаа хөндөн санал бодлоо илэрхийлж, асуулт асууж, холбогдох мэдээлэл авсан юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ иргэдийн гаргасан санал, хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилж, бодлогын түвшинд шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
Бат-Өлзийн Бат-Эрдэнийг дэмжигчид
#ХойдБүс
#ОрхонАймаг

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллах хүрээнд Яргуйт, Баян-Овоот, Рашаант, Уртын гол, Их Залуу багийн...
30/01/2026

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллах хүрээнд Яргуйт, Баян-Овоот, Рашаант, Уртын гол, Их Залуу багийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр иргэд орон нутагт тулгамдаж буй нийгэм, дэд бүтэц, ажлын байр, эрүүл мэнд, боловсрол, мал аж ахуй, амьжиргаатай холбоотой асуудлуудаа хөндөн санал бодлоо илэрхийлж, асуулт асууж, холбогдох мэдээлэл авсан юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ иргэдийн гаргасан санал, хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилж, бодлогын түвшинд шийдвэрлүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
Бат-Өлзийн Бат-Эрдэнийг дэмжигчид
#ХойдБүс
#ОрхонАймаг

Орхон аймгийн иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. 29нд өнөөдөр 14:00 цагт Булаг, Баянбулаг, Малчин, Говил, Баянцагаан...
29/01/2026

Орхон аймгийн иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна.
29нд өнөөдөр 14:00 цагт Булаг, Баянбулаг, Малчин, Говил, Баянцагаан багийн иргэдтэй УСО нд уулзалт хийх тул иргэд та бүхнийг урьж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Оюут багийн нэгдсэн байрны үйл ажиллагаатай танилцлааУИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ...
29/01/2026

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Оюут багийн нэгдсэн байрны үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллах хүрээнд Оюут багийн ахмадын даргын хүсэлтийн дагуу шинээр баригдаж, ашиглалтад ороод буй Оюут багийн нэгдсэн байрны үйл ажиллагаатай танилцлаа.

Тус нэгдсэн байр нь багийн иргэд, ахмадууд, залуучуудын хурлын танхим, соёл, олон нийтийн үйл ажиллагаа, чийрэгжүүлэлт, сургалт, уулзалт арга хэмжээ зохион байгуулах зориулалттайгаар баригдсан бөгөөд орон нутгийн иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Ялангуяа ахмад настнуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн харилцааг дэмжих, олон нийтийг хамарсан арга хэмжээг тогтмол зохион байгуулах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтойг уулзалтын үеэр дурдлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уг байрны үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй явуулах, иргэдэд бодит өгөөжтэй төв болгон хөгжүүлэхэд анхаарч ажиллах тал дээр санал солилцлоо.
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
Бат-Өлзийн Бат-Эрдэнийг дэмжигчид
#ХойдБүс
#ОрхонАймаг

29/01/2026
29/01/2026

ЗАЛУУЧУУД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд Орхон аймгийн залуучуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулагдана

🗓 Огноо: 2026 оны 1 дүгээр сарын 30
📅 Гараг: Баасан
⏰ Цаг: 08:30
📍 Байршил: Italian Wine & Japanese Restaurant
(Тамир зочид буудал, 1-р давхар)

Уулзалтаар залуучуудын оролцоо, санал бодол, тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлэлцэх тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА. Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллах х...
29/01/2026

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллах хүрээнд өнөөдөр Орхон аймгийн Ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцаж, ахмадын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Орхон аймагт нийт 15 мянга гаруй ахмад настан амьдарч байгаа бөгөөд баг, хороодын ахмадуудад чиглэсэн үйлчилгээг хүргэхэд ахмадын байр, төвийн хүртээмж, ахмадуудын чийрэгжүүлэлт, сургалт, хөгжлийн хөтөлбөр, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудал тулгамдаж байгааг уулзалтын үеэр хөндлөө.

Ахмадуудын зүгээс ахмад настнуудад зориулсан нийгмийн үйлчилгээ, эрүүл мэнд, соёл, чөлөөт цагийн орчныг сайжруулах, ахмадын байр, клуб, төвүүдийн үйл ажиллагааг дэмжих шаардлагатай байгааг уламжилсан юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ эдгээр асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилж, ахмад настны нийгмийн хамгаалал, оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Ажлын хөтөлбөрийн дагуу дараагийн уулзалт Залуучуудын ордонд үргэлжилж байна.
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
Бат-Өлзийн Бат-Эрдэнийг дэмжигчид
#ХойдБүс
#ОрхонАймаг

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.Монгол Улсын Их Хурлын гиш...
28/01/2026

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллах хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан, албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүний зөвлөх М.Зоригтбаатар сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууралтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, түүний хор уршиг, урьдчилан сэргийлэх шаардлагын талаар танилцуулсан юм.

Үргэлжлүүлэн үйлдвэрийн ажилтнууд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьчлалтай холбоотой асуудлаар асуулт асууж, холбогдох тайлбар, мэдээлэл авлаа. Мөн ажилчдын зүгээс үйлдвэрээс олгож буй хангамж, хувцас хэрэглэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) асуудалд илүү анхаарах шаардлагатай байгааг уламжилсан.

Уулзалт харилцан санал солилцсон, нээлттэй уур амьсгалд өрнөсөн.
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
Бат-Өлзийн Бат-Эрдэнийг дэмжигчид
#ХойдБүс
#ОрхонАймаг

Өнөөдөр Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар Гал морин жилийн босгон дээр сар шинийн баярыг угтаж "Улсын аварга"-ууд...
28/01/2026

Өнөөдөр Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар Гал морин жилийн босгон дээр сар шинийн баярыг угтаж "Улсын аварга"-ууд төрөн гарлаа.
ХӨВСГӨЛ АЙМАГ:
"️УЛСЫН АВАРГА МАЛЧИН"
Их-Уул сумын “Асгат” багийн малчин Чулуунбатын Тодгэрэл
Түнэл сумын “Бийж” багийн малчин Доржийн Далайцэрэн
Арбулаг сумын “Урт булаг” багийн малчин Амарбатын Ганзориг
Цэцэрлэг сумын “Уранхайрхан” багийн малчин Дарамрагчаагийн Бэхбат
Галт сумын “Зүрх” багийн малчин Дагийсүрэнгийн Бат-Очир
Бүрэнтогтох сумын “Их-Уул” багийн малчин Санжмятавын Баасанцэрэн Тосонцэнгэл сумын “Мухар” хөндий багийн малчин Бадамдоржийн Жамбалдорж
Мөрөн сумын “Элст” багийн малчин Чимэддоржийн Мөнхбат
Шинэ-Идэр сумын “Баянзүрх” багийн малчин Лхагваагийн Шаравжамц Тариалан сумын “Тавантолгой” багийн малчин Жадамбын Ширчинжав Жаргалант сумын “Цагаанбургас” багийн малчин Гомбосүрэнгийн Батжаргал

“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН"
Цагаан-Үүр сумын “Үүр” багийн саальчин Галсанжамцын Мөнхдэлгэр
“УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”
Мөрөн сумын “Мандал” багийн фермер Дэчинсүрэнгийн Дамдинсүрэн
“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”
Рашаант сумын “Улаан-Од” ХХК
“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”
Тариалан сумын “Алтан Хажир” ХХК-ийн мeханикжуулагч Бямбахишигийн Лхагва-Очир
Мөрөн сумын “Урандөш” багийн тариаланч Гомбо-Очирын Адъяасүрэн
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
Бат-Өлзийн Бат-Эрдэнийг дэмжигчид
#Хойдбүс
#хөвсгөлаймаг

Өнөөдөр Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар Гал морин жилийн босгон дээр сар шинийн баярыг угтаж "Улсын аварга"-ууд...
28/01/2026

Өнөөдөр Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар Гал морин жилийн босгон дээр сар шинийн баярыг угтаж "Улсын аварга"-ууд төрөн гарлаа.
БУЛГАН АЙМАГ:
“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-д:
Хишиг-Өндөр сумын “Хүрэмт” багийн малчин О.Баттөмөр
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-д:
Гурванбулаг сумын “Агьт” багийн малчин Б.Эрдэнэбилэг
Дашинчилэн сумын “Хараат” багийн малчин Ц.Мягмаржав
Могод сумын “Жаргалант” багийн малчин С.Батхуяг
Тэшиг сумын “Харгал” багийн малчин Д.Отгондорж
Хутаг-Өндөр сумын “Хутаг” багийн малчин К.Түмэнноров
Баян-Агт сумын “Баянзүрх” багийн малчин Л.Бат-Эрдэнэ
“УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-т:
Хангал сумын “Урт” багийн фермер Б.Батмөнх
“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-д:
Сайхан сумын “Ундрах” багийн саальчин А.Баярмаа
“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-д:
Сэлэнгэ сумын “Интосэ” ХХК
Тэшиг сумын “Илэнхэн” ХХК
“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-д:
Сэлэнгэ сумын "Ингэттолгой" ХК-ийн тракторч, комбайнч М.Бадарч
Булган сумын тариаланч М.Чинбат
Хутаг-Өндөр сумын “Өлгийн сондуул” ХХК-ийн трактор, комбайнч Д.Батсайхан
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
Бат-Өлзийн Бат-Эрдэнийг дэмжигчид
#ХойдБүс
#Булган

Address

Bayan-Undur
Erdenet

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97695348828

Alerts

Be the first to know and let us send you an email when ББ САН posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ББ САН:

Share