Erdenet Youth Club

Erdenet Youth Club Erdenet Youth Club ��

Нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаа, төрөл бүрийн мини төсөл санаачилж хэрэгжүүлэх, гишүүдийнхээ хувийн болон ажил мэргэжлийн харилцаа холбоог өргөжүүлэх, тэдний манлайлах ур чадварыг хөгжүүлэх зорилготой залуучуудын клуб.

20/07/2024

Монголын Нууц Товчоонд гардаг бүх хүний нэрс

Л.Тамир гэдэг залуу Монголын Нууц Товчоонд гардаг бүх нэрсийг түүж бичсэн байна. Олон Монголчуудад хүрээсэй!!!

Монголчууд хүүхдэдээ Төвд нэрнүүд их өгдөг болчихсон санагдаад байгаа уг нь жинхэнэ Монгол нэрээ өгвөл хэрэгтэй л байх. Тэгээд санаа авах үүднээс “Монголын нууц товчоо”-н дээрх эр, эм, хаан, хатан зарц боолгүй бүх нэрнүүд жагсаахыг оролдлоо. Магадгүй миний анзаараагүй орхигдуулсан нэр байвал хэлж тус болоорой.

Эмэгтэй нэрс

I Бүлэг

1.Гуамарал
2.Монголжин-Гуа /Боржигидай мэргэний гэргий/
3.Борогчин-Гуа /Торголжин баяны гэргий/
4.Алунгуа /Добу мэргэний гэргий/
5.Баргужин-Гуа /Алунгуагийн эх/
6.Намулун /Хачи-Хүлүгийн гэргий/
7.Өэлүн-Үжин /Есүхэйн гэргий/
8.Сочигэл /Есүхэйн гэргий/
9.Тэмүлэн /Есүхэйн охин/
10.Цотан /Дэй-Сэцэний гэргий/
11.Бөртэ /Тэмүжингийн гэргий/

II Бүлэг

12.Орбай /Амбагай хааны гэргий/
13.Сохатай /Амбагай хааны гэргий/
14.Хадаан /Сорхоншарын охин/
15.Хуагчин /Өэлүн-Үжиний зарц эмгэн/

IV Бүлэг

16.Эбэхэй /Сача-Бэхийн гэргий/
17.Хорижин /Сача-Бэхийн гэргий/
18.Хуурчин /Сача-Бэхийн гэргий/

V Бүлэг

19.Есүгэн /Чингис хааны гэргий, татар иргэн/
20.Есүй /Чингис хааны гэргий, татар иргэн/
21.Хутугтай /Тогтоагийн охин/
22.Чаалун /Тогтоагийн охин/
23.Чаурбэх /Тоорил ханы охин/
24.Хожинбэх /Чингисийн хатан/
25.Алахчит /Ихчирэнгийн гэргий/

VI Бүлэг

26.Ужаур-Үжин /Тогтаогийн охин/

VII Бүлэг

27.Ибага /Жаха-Хамбугийн охин/
28.Сорхагтан /Жаха-Хамбугийн охин/
29.Гүрбэсү /Таян хааны эх/
30.Хулан /Дайр-Үсүний охин/

VIII Бүлэг

31.Тухай /Худугийн гэргий/
32.Дөргэнэ /Худугийн гэргий/

IX Бүлэг
X Бүлэг

33.Алалтун /Идүүдийн охин/
34.Чэчэйхэн /Чингисийн охин/
35.Олуйхан /Зүчийн охин/
36.Алагабэх /Чингисийн охин/

Эрэгтэй нэрс

I Бүлэг

1.Бөртэчино
2Батцагаан /Бөртэчино Гуамаралын хүү/
3.Тамача /Батцагаанны хүү/
4.Хоричар /Тамачагийн хүү/
5.Уужимбуурал /Хоричар мэргэний хүү/
6.Саль-Хачау /Уужимбууралын хүү/
7.Ихнүдэн /Саль-Хачаугийн хүү/
8.Шинэсочи /Ихнүдэний хүү/
9.Харчу /Шинэсочийн хүү/
10.Боржигидай /Харчугийн хүү/
11.Торголжин /Боржигидай мэргэний хүү/
12Боролдайсуялби /Торголжин баяны зарц/
13.Добу /Торголжин баяны хүү/
14.Дува /Торголжин баяны хүү/
15.Хорилардай /Алунгуагийн эцэг/
16.Шинч /Бурхан халдуны эзэн бурхан босгосон Урианхай хүн/
17.Бүгүнүтэй /Добу мэрэгний хүү/
18.Бэлгүнүтэй /Добу мэрэгний хүү/
19.Буха /Алунгуагийн хүү/
20.Бухату /Алунгуагийн хүү/
21.Бодончар /Алунгуагийн хүү/
22.Хабич /Бодончарын хүү/
23.Жажирадай /Бодончарын хүү/
24.Жаурьдай /Бодончарын хүү/
25.Тугудай /Жажирадайн хүү/
26.Бурьбулчиру /Тугудайн хүү/
27.Хар-Хадаан /Бурьбулчирун хүү/
28.Жамуха /Хар-Хадааны хүү/
29.Баарьдай /Бодончарын хүү/
30.Зүтгэлбөх /Баарьдайн хүү/
31.Мэнэн /Хабич баатрын хүү/
32.Хачи-Хүлүг /Мэнэн тудуны хүү/
33.Хачин /Мэнэн тудуны хүү/
34.Хачиу /Мэнэн тудуны хүү/
35.Хачула /Мэнэн тудуны хүү/
36.Харалдай /Мэнэн тудуны хүү/
37.Хачиун /Мэнэн тудуны хүү/
38.Начинбаатар /Мэнэн тудуны хүү/
39.Хайду /Хачи-Хүлүгийн хүү/
40.Ноёгидай /Хачины хүү/
41.Баруладай /Хачиугийн хүү/
42.Барула /Хачулагийн хүү/
43.Адархидай /Хачиуны хүү/
44.Уруудай /Начинбаатарын хүү/
45.Мангудай /Начинбаатарын хүү/
46.Шижуудай /Начинбаатарын хүү/
47.Доголдай /Начинбаатарын хүү/
48.Байшинхор /Хайдугийн хүү/
49.Чирхай /Хайдугийн хүү/
50.Чаужин /Хайдугийн хүү/
51.Тунбинай /Байшинхорын хүү/
52.Сэнгүн /Чирхайгийн хүү/
53.Бэсүдэй /Чирхайгийн хүү/
54.Оронар /Чаужингийн хүү/
55.Хонхотан /Чаужингийн хүү/
56.Арулад /Чаужингийн хүү/
57.Сөнид /Чаужингийн хүү/
58.Хабтурхас /Чаужингийн хүү/
59.Хэнигис /Чаужингийн хүү/
60.Хабул /Тунбинай сэцэний хүү/
61.Сэмсэчүлэ /Тунбинай сэцэний хүү/
62.Бүлтэчү / Сэмсэчүлийн хүү/
63.Охинбархаг /Хабулын хүү/
64.Бартанбаатар /Хабулын хүү/
65.Хутугту /Хабулын хүү/
66.Хутула /Хабулын хүү/
67.Хулан /Хабулын хүү/
68.Хадаан /Хабулын хүү/
69.Торойн отчигон /Хабулын хүү/
70.Хутугту /Охинбархагийн хүү/
71.Сэчэ-Бэхи /Хутугту Жүрхигийн хүү/
72.Тайчу /Хутугту Жүрхигийн хүү/
73.Мэнгитү /Бартанбаатарын хүү/
74.Нэгүүн /Бартанбаатарын хүү/
75.Есүхэй /Бартанбаатарын хүү/
76.Даридай /Бартанбаатарын хүү/
77.Бүри-Бөхө /Хутугтугийн хүү/
78.Зочи /Хутулагийн хүү/
79.Хирмау /Хутулагийн хүү/
80.Алтан /Хутулагийн хүү/
81.Их-Чэрэн /Хулан баатарын хүү/
82.Бадай /Их Чэрэнгийн зарц/
83.Кишлиг /Их Чэрэнгийн зарц/
84.Амбагай /Сэнгүний хүү/
85.Балхачи /Бэсүд овогийн элч/
86.Чилэдү /Өэлүн-Үжингийн нөхөр болох гэж байсан Мэргэдийн их элч/
87.Чилэгэрбөх /Чилэдүгийн дүү/
88.Хотонбараг /Татар иргэн/
89.Жалибуха /Татар иргэн/
90.Тэмүжин-Үгэ /Татар иргэн/
91.Хорибуха /Татар иргэн/
92.Тэмүжин /Есүхэйн хүү/
93.Хасар /Есүхэйн хүү/
94.Хачиун /Есүхэйн хүү/
95.Тэмүгэ /Есүхэйн хүү/
96.Бэгтэр /Есүхэйн хүү/
97.Бэлгүтэй /Есүхэйн хүү/
98.Дэй-Сэцэн /Хонгирад иргэн/
99.Чирха /Хонхотаны иргэн/
100.Мэнлиг /Чирха өвгөний хүү/

II Бүлэг

101.Таргудай /Тайчууд иргэн/
102.Хирилтуг /Тайчууд иргэн/
103.Тодойн-Гэрти /Тайчууд иргэн/
104.Сорхоншар /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
105.Чинбай /Сорхоншарын хүү/
106.Чулуун /Сорхоншарын хүү/
107.Боорчи /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
108.Наху /Боорчийн эцэг/
109.Тоорил буюу Ван хан /Есүхэйн анд/
110.Жарчиудай /Урианхай өвгөн/
111.Зэлмэ /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
112.Тогтоа /Чилэдүгийн ах Мэргидийн цэрэг/
113.Дайр-Үсүн /Мэргидийн цэрэг/
114.Хаатай Дармала /Мэргидийн цэрэг/

III Бүлэг

115.Жахахамбу /Тоорилын анд/
116.Хүчү /Өэлүн эхэд бэлэг болгосон Мэргид хүү, Чингис хааны 1000ны ноён/
117.Хөхөчү /Өэлүн эхэд бэлэг болгосон Тайчууд хүү, Чингис хааны 1000ны ноён/
118.Хачиун /Жалайр иргэн/
119.Хархай /Жалайр иргэн, Хасарын туслах /
120.Харалдай /Жалайр иргэн, Чингис хааны агтчин/
121.Үнгүр /Мөнхөт хианы хүү, /Чингис хааны 1000ны ноён/
122.Хадаан /Дархад иргэн/
123.Далдурхан /Дархад иргэн/
124.Хубилай /Барулас иргэн, Хасарын туслах/
125.Худус /Барулас иргэн/
126.Жатай, /Мангуд иргэн/
127.Доголху /Мангуд иргэн, Чингис хааны чэрби түшмэл/
128.Үгэлэн /Боорчийн лүү/
129.Чаурхан /Зэлмийн дүү, Чингис хааны эдээлэгч/
130.Сүбээдэй /Зэлмийн дүү/
131.Дэгэй /Бэсүд иргэн, /Чингис хааны 1000ны ноён/
132.Хүчүгүр /Бэсүд иргэн/
133.Чилэгүтэн-Тахи /Сүлдүс иргэн/
134.Тайчиудай /Сүлдүс иргэн/
135.Сэцэ-Домог /Жалайр иргэн/
136.Архай Хасар /Жалайр иргэн, Чингис хааны эдээлэгч/
137.Сүйхэтү /Хонхотан иргэн/
138.Жэгэй /Сүхэгэн иргэн/
139.Сүхэхэй-Жаун /Жэгэйн хүү/
140.Нэүдэйн Цагаан
141.Хангиадай /Олхунод иргэн/
142.Сэчиүр /Горлос иргэн/
143.Мөчи /Дүрвэд иргэн/
144.Буту /Ихирэс иргэн/
145.Жунсо /Ноёхон иргэн/
146.Зургаан /Оронар иргэн/
147.Сохо-Сэцэн /Барулас иргэн/
148.Харачар /Сохо-Сэцэнгийн хүү/
149.Хорчи-Усун /Баарин иргэн/
150.Хөхөчөс /Баарин иргэн/
151.Мэнэн /Баарин иргэн/
152.Хорчи /Бодончарын барьж авсан эмээс гарсан хүү, Чингис хааны 1000ны ноён/
153.Хунан /Чингис хааны 1000ны ноён/
154.Даридай
155.Мулхалху /Жадаран иргэн, Чингис хааны адуучин/
156.Сорхату /Охинбархагын хүү/
157.Сача-Бэхи /Сорхатугийн хүү/
158.Тайчу /Сорхатугийн хүү/
159.Хучар /Нэгүүн тайжийн хүү/
160.Алтан /Хутула хааны хүү/
161.Өнгүр /Чингис хааны тогооч/
162.Дэгэй /Чингис хааны хоньчин/
163.Гүчүгүр /Чингис хааны тэрэгчин/
164.Додай /Гэргий хүүхэд зарц нарыг захирагч/
165.Чилгутай /Хасарын туслах/
166.Хуту /Чингис хааны адуучин/
167.Моричи /Чингис хааны адуучин/
168.Тахар, Тахай /Чингис хааны мэдээлэгч/
169.Сүхэхэй /Чингис хааны мэдээлэгч/

IV Бүлэг

170.Тайчар /Жамухын дүү/
171.Мүлхэ-тотаг /Ихирэс иргэн/
172.Боролдай /Ихирэс иргэн/
173.Жүрчидэй /Урууд иргэн/
174.Хуйлдар /Мангуд иргэн/
175.Жихүр /Чингис хааны тогооч/
176.Бүрибөх /Жүрхин иргэн/
177.Мэгүжин /Татар иргэн/
178.Шихихутуг /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Өэлүн эхэд бэлэг болгосон Татар хүү/
179.Тэлэгэтү /Жалайр иргэн/
180.Гүнгуа /Тэлэгэтү баяны хүү/
181.Чулуунхайч /Тэлэгэтү баяны хүү/
182.Зэвгээ /Тэлэгэтү баяны хүү/
183.Мухулай буюу Мухули /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Гүнгуан хүү/
184.Буха /Гүнгуан хүү/
185.Түнгэ /Чулуунхайчийн хүү/
186.Хаши /Чулуунхайчийн хүү/
187.Борохул /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Өэлүн эхэд бэлэг болгосон Жүрхин хүү/
188.Багу-Чорхи /Хатиган иргэн/
189.Чирхитэй /Салжиуд иргэн/
190.Алчи /Татар иргэн/
191.Жали /Татар иргэн/
192.Түгэ-Маха /Ихирэс иргэн/
193.Тэрхэг /Хонгирад иргэн/
194.Алхуй /Хонгирад иргэн/
195.Чоёг Цагаан /Горлос иргэн/
196.Гүчүд /Найман иргэн/
197.Буйраг /Найман иргэн/
198.Ходун /Тайчууд иргэн/
199.Аучу /Тайчууд иргэн/
200.Хоридай /Горлос иргэн, Чингис хаанд мэдээлэгч/
201.Жаха-Хамбу /Ванханы дүү/
202.Билгэ
203Хутуг /Ойрд иргэн/
204. Зургаадай буюу Зэв /Чингис хааны 9 өрлөгийн нэг/

V Бүлэг

205.Худуудар /Тайчууд иргэн/
206.Чуу мэргэн /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
207.Хархирүгэ /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
208.Чихарай
209.Жалман
210.Ширээт /Нүцгэн баарин иргэн/
211.Алаг-Наяа /Ширээт өвгөний хүү/
212.Хурчахус /Тоорил хааны хүү/
213.Гүр-Хан
214.Эрххар /Тоорил хааны дүү/
215.Инанча /Найманы хаан/
216.Дахай /Баатар/
217.Сүхэхэй-Жэүн /Баатар/
218.Хурчахус /Хаан/
219.Ажай /Татарын хаан/
220.Элхудур /Тайж/
221.Хулбари /Тайж/
222.Арин /Тайж/
223.Ихчирэн /Татаар иргэн/
224.Төгсбэх /Тогтоагийн хүү/
225.Хуту /Тогтоагийн хүү/
226.Чулуун /Тогтоагийн хүү/
227.Буйраг /Найманы хаан/
228.Еди-Тоблуг /Найманы ноён/
229.Хүгсэү /Найманы баатар/
230.Хүрэн /Убчигдайн баатар/
231.Сэнгүм /Ванханы хүү/
232.Тусах /Сэнгүмийн хүү/
233.Таян /Найманы хан/
234.Бухатай
235.Хиратай
236.Хишилиг /Чингисийн адуучин/
237.Нарийн-гэгээн /Ихчирэнгийн хүү/

VI Бүлэг

238.Хархалзан
239.Чихитай /Агтач/
240.Ядир /Агтач/
241.Хадиги
242.Ачиг-Чирүн /Баатар/
243.Хоришилэмүн /Тайж/
244.Ачиг-Ширүн
245.Жорчидай /Чингис хааны 1000ны ноён, Чингис хааны Уруудын авга/
246.Хуйлдар /Мангуд Сэцэн, Чингис хааны 1000ны ноён/
247.Өгөдэй /Чингис хааны хүү/
248.Жэүн /Чингис хааны элч/
249.Тай-Төмөр /Тоорил хааны дүү/
250.Буха-Төмөр /Тоорил хааны дүү/
251.Гүр-Хан /Тоорил хааны дүү/
252.Хунан /Тайчууд баатар/
253.Бахажи /Тайчууд баатар/
254.Баргужин
255.Буйраг /Гүчүгүдийн хаан/
256.Хубарихури /Чингис хааны элч/
257.Итүргэн /Чингис хааны элч/
258.Огда /Боол/
259.Сүбэхэй /Огданы хүү/
260.Хөхөчү-Хирсаан /Сүбэхэйн хүү/
261.Ехэй-Хонтагар /Хөхөчү-Хирсааны хүү/
262.Хасан /Сартаул иргэн/
263.Егү /Хасарын хүү/
264.Есүнхэй /Хасарын хүү/
265.Туху /Хасарын хүү/
266.Халиудар /Жауридайн иргэн/
267.Чахурхан /Урианхай иргэн/
268.Хадаг /Жүрхин иргэн/

VII Бүлэг

269.Толуй /Чингис хааны хүү/
270.Зүчи /Чингис хааны хүү/
271.Хорисубэчи /Таян ханы дараах их ноён/
272.Хүгсэү /Найманы баатар/
273.Торбиташ /Таян хааны элч/
274.Алахуш-дигитхури /Онгуд иргэн/
275.Ю-Хунан /Онгуд элч/
276.Отчигин /Ноён/
277.Додай /Чингис хааны чэрби түшмэл/
278.Өэлэн /Чингис хааны чэрби түшмэл/
279.Толун /Чингис хааны чэрби түшмэл/
280.Бучаран /Чингис хааны чэрби түшмэл/
281.Сүйхэтү /Чингис хааны чэрби түшмэл, Чингис хааны 1000ны ноён/
282.Худус-Халчинтай
283.Хорчин /Чингис хааны хэвтүүлийн захирагч/
284.Ханхархан /Найманы харуул/
285.Хүчүлүг /Таян ханы хүү/
286.Тататунга /Чингис хааны дээд шүүгч/
287.Дайр-Үсүн /Увас мэргидын тэргүүлэгч/
288.Наяа /Бааридайн ноён/

VIII Бүлэг

289.Гал /Тогтоагийн хүү/
290.Хорчи /Чингис хааны 1000ны ноён/
291.Илугай /Чингис хааны 1000ны ноён/
292.Түгэ /Чингис хааны 1000ны ноён/
293.Толун /Чингис хааны 1000ны ноён/
294.Чүлгэдэй /Чингис хааны 1000ны ноён/
295.Хоргасун /Чингис хааны 1000ны ноён/
296.Усун /Чингис хааны 1000ны ноён/
297.Шилүгэн /Чингис хааны 1000ны ноён/
298.Жидай /Чингис хааны 1000ны ноён/
299.Цагаангуа /Чингис хааны 1000ны ноён/
300.Алаг /Чингис хааны 1000ны ноён/
301.Булуган /Чингис хааны 1000ны ноён/
302.Харачар /Чингис хааны 1000ны ноён/
303.Хөхөчос /Чингис хааны 1000ны ноён/
304.Хүчхүр /Чингис хааны 1000ны ноён/
305.Бала /Чингис хааны 1000ны ноён/
306.Оронартай /Чингис хааны 1000ны ноён/
307.Дайр /Чингис хааны 1000ны ноён/
308.Мүгэ /Чингис хааны 1000ны ноён/
309.Бужир /Чингис хааны 1000ны ноён/
310.Мүнтүүр /Чингис хааны 1000ны ноён/
311.Долоодой /Чингис хааны 1000ны ноён/
312.Бөгэн /Чингис хааны 1000ны ноён/
313.Худус /Чингис хааны 1000ны ноён/
314.Марал /Чингис хааны 1000ны ноён/
315.Жибгэ /Чингис хааны 1000ны ноён/
316.Юрүхан /Чингис хааны 1000ны ноён/
317.Хөхө /Чингис хааны 1000ны ноён/
318.Удутай /Чингис хааны 1000ны ноён/
319.Бала-Чэрби /Чингис хааны 1000ны ноён/
320.Хэтэ /Чингис хааны 1000ны ноён/
321.Мөнх /Чингис хааны 1000ны ноён/
322.Халжа /Чингис хааны 1000ны ноён/
323.Хурчахус /Чингис хааны 1000ны ноён/
324.Хонгиран /Чингис хааны 1000ны ноён/
325.Тогоонтөмөр /Чингис хааны 1000ны ноён/
326.Мэгэтү /Чингис хааны 1000ны ноён/
327.Мороха /Чингис хааны 1000ны ноён/
328.Дорибөхө /Чингис хааны 1000ны ноён/
329.Идухадай /Чингис хааны 1000ны ноён/
330.Ширахул /Чингис хааны 1000ны ноён/
331.Даун /Чингис хааны 1000ны ноён/
332.Дамача /Чингис хааны 1000ны ноён/
333.Хауран /Чингис хааны 1000ны ноён/
334.Тодсаха /Чингис хааны 1000ны ноён/
335Тунхуйдай /Чингис хааны 1000ны ноён/
336.Тобуха /Чингис хааны 1000ны ноён/
337.Ажинай /Чингис хааны 1000ны ноён/
338.Түйдхэр /Чингис хааны 1000ны ноён/
339.Сачуур /Чингис хааны 1000ны ноён/
340.Жидэр /Чингис хааны 1000ны ноён/
341.Олар /Чингис хааны 1000ны ноён/
342.Хингиадай /Чингис хааны 1000ны ноён/
343.Ашиг/Чингис хааны 1000ны ноён/
344.Хадай /Чингис хааны 1000ны ноён/
345.Чигу /Чингис хааны 1000ны ноён/
346.Буту /Чингис хааны 2000ны ноён/

IX Бүлэг

347.Гэнигэдэй
348.Наринтоорил /Цагаангуагийн хүү/
349.Гүчүгүр /Чингис хааны дархан, Чингис хааны 1000ны ноён/
350.Мулхалху /Чингис хааны 1000ны ноён/
351.Их-Нэүрин /Чингис хааны хэвтүүлийг захирагч ноён/
352.Есөнтэй /Зэлмийн хүү/
353.Бүхэдэй /Түгэгийн хүү/
354.Хорхудаг /Чингис хааны Хорчинг захирагч/
355.Лаблах /Чингис хааны Хорчинг захирагч/

X Бүлэг

356.Арслан /Харлагийн хан/
357.Идүүд /Уйгурын хан/
358.Адхираг /Уйгур элч/
359.Дарбай /Уйгур элч/
360.Эди /Хэргисийн ноён/
361.Инал /Хэргисийн ноён/
362.Алдиэр /Хэргисийн ноён/
363.Өлэбэг /Хэргисийн ноён/
364.Иналч /Хутугагийн хүү/
365.Төрэлч /Хутугагийн хүү/
366.Онгууд
367.Дөрбэй
368.Цагаадай /Чингис хааны хүү/
369.Алчидай /Чингис хааны хүү/
370.Хөхөчү буюу Тэв тэнгэр бөө
371.Жибэгэ /Жалайрын иргэн/

XI Бүлэг

372.Хашин /Тангуд хан/
373.Илаху /Тангуд бурхан/
374.Жубхан /Чингис хааны элс/
375.Ухуна /Чингис хааны элч/
376.Аша-хамбу /Сартаул хан/
377.Тогочар /Чингис хааны баатар/
378.Мэлиг /Султан хан/
379.Жалалдин /Султан/
380.Хонхай /Хорчин/
381.Хонтахар /Хорчин/
382.Чормаган /Хорчин/
383.Дөрбуй /Дөрвэд баатар/
384.Ялавач /Сартаул иргэн/
385.Масхуд /Ялавачийн хүү/

XII Бүлэг

386.Гилүгэтэй
387.Бат /Чингис хааны ач/
388.Оготор /Чингис хааны хүү/
389.Мөнх /Чингис хааны ач/
390.Бүри /Чингис хааны хүү/
391.Гүюг /Чингис хааны ач/
392.Олдхар
393.Аргасун
394.Мангай /Өгэдэйн хүү/
395.Хонхордой /Өгөдэй хааны хэвтүүлийн захирагч/
396.Бужиг
397.Ширхан /Өгөдэй хааны хэвтүүлийн захирагч/
398.Элжгэдэй
399.Амал /Өгөдэй хааны захирагч/
400.Чанар /Өгөдэй хааны захирагч/
401.Ялбаг /Өгөдэй хааны захирагч/
402.Хараудар /Өгөдэй хааны захирагч/
403.Тэмүдэр /Өгөдэй хааны захирагч/
404Жэхү /Өгөдэй хааны захирагч/
405.Чанай /Өгөдэй хааны захирагч/
406.Уйгуртай /Өгөдэй хааны захирагч/
407.Арачиан /Өгөдэй хааны захирагч/
408.Тогучар /Өгөдэй хааны захирагч/

11/04/2024

Ширүүхэн шинжээ.

1 цагаан мэнгэтэн:
Тэнгэр тул төмөр мах бодитой.
Энэ мэнгэтэн нь эцэг эхээ шүтэн асарч энэрвээс эд баялаг, буян арвижах, сэтгэл мэдрэлийн согтуу, галзуу хүний гараас эд зүйлс авах, үхэгсэдийн эдлэл хэрэгслэл хэрэглэх буюу авах, элдэв найрт очих, нэг цагаан мэнгэний орших зүгээс тус, гэм эрэх, гурван цэнгээс илүү алт, үнэт зүйлээс амь нас цөвтөх гэмтэй, эд эдлэл дунд зэрэг бол өлзийтэй, эрэгтэй хүндээ хатуу, эмэгтэй хүндээ дунд хэмээсэн.

2 хар мэнгэтэн:
Шулмас тул усан мах бодитой.
Энэ мэнгэтэн нь юуг ч үйлдэнэ /сайн, муу аливаа үйлийг/.
Биеийн баруун, зүүнээ мэнгэтэй бол балгас, суврага, эвдэрхий байр савд хоновоос өвчин ээрэх, үхлийн гай ирэх гэмтэй. Хань ижил, эр нөхрөөсөө хагацах гэм их, эр хүнд идэр наснаа зэтгэр, элэнц, хуланцын хорлол.
хүүрийн буг хөдөлснөөс мэсний аюул нүүрлэх, амь наснаа цөв гарах гэм их, төрсөн газрын хишиг барагдах тул 30-45 наснаа хичээвэл зохилтой.

3 хөх мэнгэтэн:
Хагацахын тул усан мах бодитой.
Энэ мэнгэтэн нь хилэнцэт газар элдэв хэл, ам хэрүүл тэмцэл, оршуулга, зовлонт газарт буюу шорон очих, лус болон өөрийн дотны хүнд хорлолоос үхлийн хорлол ирэх гэм их, хишигт идээ хүнд өгөвөөс өөрөө хоосрох, эзэнт мод, эрхэт чулуу бүү хөнд хэмээсэн.

4 ногоон мэнгэтэн:
Лус тул модон мах бодитой.
Энэ мэнгэтэн нь эрэгтэй нь баруун мөр тохойд мэнгэтэй бол эмийн хэл амнаас гэм ирнэ. Үхэхсэдийн яс барьж үл болно. Бэлэвсэний үсний бузар болох, сахиусийн гэмээс гэнэтийн үхэл тохиох, эмэгтэй хүн, охидод хатуу, зүрх, судасны өвчнөөс гаригийн гай ирэх цус харвах гэм их хэмээсэн.

5 шар мэнгэтэн:
Хаан тул шороон мах бодитой.
Энэ мэнгэтэн нь үр тасарсанаас эд авах буюу хүүхэд гаргаагүй, элдэв жүдтэй, эв эвдэрэх буюу лам, хуврага, мэргэ төлөгч, бөө, удган, зурхайчийн, бор идээнээс гэм ирэх, шар бадган тусах, нохой авах, эд наймаа арилжаа хийх, хурим найрт очих зэргээс гэм ирэх догшин газар эзэнт мод хөндөж үл болох хэмээсэн.

6 цагаан мэнгэтэн:
Эмийн тул төмөр мах бодитой.
Энэ мэнгэтэн олон санаат олон аашт, хүний охинд хүргэн орох, эцэг эхдээ ачлал их, эмэгтэй нь ургийн мэнгэ эс тохирвоос гал үзэх, баруун ташаандаа мэнгэ бүхий бөгөөс цагаан халтар нохойноос гэм ирнэ. Сэтгэл таарахгүй хүнтэй эвдэрвээс мэсний, хэл амны бузар болох зэргээс амь нас Цөвтөх, элэнц, хуланцын өс санах, гаслант үйлийг тэвчих хэмээсэн.

7 улаан мэнгэтэн:
Тамын тул гал мах бодитой.
Энэ мэнгэтэн нь мах идэж үхэх гэм их. Олгойн мах бүү ид, архи дарсанд дур их, алт, мөнгө, эрдэнэс эдлэнэ. Түймэрт газар, улайн газрын гэм их. Өр бүү нэх бүү өг.

8 цагаан мэнгэтэн:
Хэрүүрийн тул төмөр мах бодитой.
Энэ мэнгэтэн бэлэвсэний идээ, гөрөөсний мах, нохой авах, өс хонзон, хэл ам, хэрүүлт газар хүүрийн бузраас гэм ихтэй. Эдийн гарз их, бэлэгийн хорлолтой, хормойн бузартай хэмээсэн.

9 улаан мэнгэтэн:
Хишигт тул гал мах бодитой.
Энэ мэнгэтэн зүүн биенээ мэнгэтэй бол хор шар ихтэй. Энэ нь нэг бол сайн, нэг бол муу. Эмэгтэй нь ургийн мэнгэ, үрийн гал эс зохицовоос гурван галыг үзэх, олз олох хувьтай ч сахиусын хорлолтой үргэлж хишиг урагдах, гэм их, доройтох, өгсөх нь олонтой хэмээсэн.

29/02/2024

Mongol iD өнөөг хүртэл хөгжүүлсэн Төлбөрийн хамгийн өргөн дэд бүтэцдээ тулгуурлан ОНЛАЙН ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМ-ыг танилцуулахад бэлэн боллоо. 🥳

Энэ удаа та бүхэн бидний хөгжүүлсэн бүтээгдэхүүнийг хэрэглээд зогсохгүй тухайн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн АЛХАМ БҮРД өөрсдийн саналыг тусгаж, харилцагч бүрийнхээ онцгой хүслийг шингээсэн ЦОГЦ бүтээгдэхүүнийг хамтдаа хөгжүүлэх зорилт тавиад байна.

Энэ постыг харсан хүн нэг бүр 5 секунд зарцуулаад ҮНДЭСНИЙ ХАМГИЙН ӨРГӨН цахим худалдааны платформоос юу хүсэж байгаа, таны ямар асуудлыг шийддэг байгаасай хэмээн хүсэж буйгаа харамгүй бичиж үлдээнэ үү. 😊

🔸Төлбөрийн систем
🔸Тээвэрлэлтийн хурдан шийдэл
🔸Барааны баталгаат байдал
🔸Урамшууллын төгс шатлал
🔸Зээлээр бараа худалдан авах үйлчилгээ
🔸Хүргэлтийн найдвартай үйлчилгээ
🔸Олон улсаас захиалсан бараа маш хурдан таны гар дээр ирэх

гэхчлэн таны хүсэл хэдий чинээ ХЯЗГААРЫГ давсан байна, бидний бүтээгдэхүүн төдий чинээ ЧАНАРТАЙ болно. 😎
Stay logged in
Mongol iD

25/01/2024
25/01/2024

❤️‍ МИНИМАЛИСТ байя гэх нь өөрөө ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ гэсэн утгатай.
Хүний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээний нэг бол ус юм. Хүн хоолгүйгээр долоо хоног амьдарч чадах бол усгүйгээр тав хоног ч амьдарч чадахгүй гэсэн судалгаа байдаг. Тиймээс монголчууд эртнээс “Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ” хэмээн ярьж ирсэн.
Дэлхий дахины хөгжлийн явцад улс орнуудад хамгийн их тулгамдаж буй асуудлуудын нэг нь ундны цэвэр усны хэрэглээ юм. Өнөө цагт усны хэрэглээ нь хүн бүрийн анхаарал хандуулах асуудлуудын нэг болоод байна.
Ус бидний амьдралын чухал нэгэн эд эс боловч өдгөө хүн төрөлхтөн энэхүү амин чухал зүйлээ хайрлаж, гамнаж чадахгүй байгааг илтгэх дараах судалгааг хүргэе.
· Нэг лааз шар айраг үйлдвэрлэхэд 303 литр ус ордог.
· Нэг тонн ган үйлдвэрлэхэд 300 тонн ус хэрэглэдэг.
· Нэг жинсэн өмд үйлдвэрлэхэд 9997 буюу 10 мянган литр шахам ус шаардагддаг.
· Стандарт хэмжээтэй ванныг нэг удаа дүүргэхэд 265 литр ус ордог.
· Таван минут шүршүүрт ороход 40-60 литр ус урсаж байдаг.
· Дэлхийн бүх усыг дөрвөн литрийн саванд багтаавал ундны ус ердөө нэг цайны халбага хэмжээтэй.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
👍 УСАА ХЭМНЭХ САНАА:
ШҮРҮҮРТ ОРОХ. Шүршүүрт орох хугацаагаа 4 минут эсвэл түүнээс бага байлгахыг хичээгээрэй. Шүршүүрт орохдоо сэрүүлэг тавиад ороорой.
ӨДӨР ТУТМЫН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЛЭЭ. Гар, шүд, аягаа угаахдаа усаа тасралтгүй гоожуулахгүй байх дээр анхаараарай. Шүдээ угаахад аяга ашиглах, гараа угаахдаа усаа хаах, аягаа угаахдаа тусдаа саванд хийж угаагаарай.
ХУВЦАС. Чанартай цөөн хувцастай байгаарай............................................................................................................................................................................................
Та бүхэн минь өөр өөрсдийн санаагаа доор бичээрэй.
ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ 🙌

17/01/2024

Нэг бүдэрсэн чулууг
Нэг мөсөн хол өшиглө
Өөрийн чинь замд тээглэсэн гээд
Өрөөлийн зам руу бүү өшиглө
Замаа цэвэрлэ

Харахаас уур чинь хүрч хараамаар нэгнийг
Хаа нэгтээ хайрлах хүн бас байгаа
Хэн ч чамайг бас зүхэж яваа юм билээ
Хэд хувааж зүсэж идэх юм билээ
Хүний араас нулимсан үг
Хожмын өдөр нүүр лүү чинь чиглэх вий
Хэрүүл хараалаас амаа цэвэрлэ

Чамайг өлсөхөд
Чиний өмнөөс хэчнээн хүн идлээ ч
Чи цадахгүй
Намайг цатгах гэж
Миний өмнөөс хэдэн хүн өлссөнийг
Би мартахгүй
Байх байхгүйн дунд бодлоо цэвэрлэ

Хамгийн сайхныг өмсөвч
Хамгийн дээдийг амсавч
Ханаж цадахгүйн хооронд
Хоосон чанар үүрд болохоор
Хүслээ цэвэрлэ

Зовлонг зовж дуусгадаггүй
Жаргалыг жаргаж олдоггүйн учир
Жаргал хайхаасаа өмнө
Зовлонгоо оношил
Зоосны нүхнээс нүдээ цэвэрлэ

Ёр мэт шашин шүтэх
Ял мэт гэгээрэл хайх
Ёс төдий боловсрол олох
Хүнд харагдаж буян хийх
Хэнд ч хэрэггүй хэлбэр төдийхнөөс
Нэрээ цэвэрлэ

Хүсэхгүй хүн рүү шунан зүтгэх
Хагацаж салахын түүс болох
Алдахын айдас
Авахын шуналын
Аль алинаас нь зүрхээ цэвэрлэ

Тийм ч гээгүй
Үгүй ч гээгүй байхад
Тив дэлхийд ирдэг
Тэгээд бас явдаг
Үхлийн үнэн
Ганцаардлын гашуун
Ганцхан чамд ирдэггүйг бодож
Гутрал нулимсаа хацраасаа цэвэрлэ

Үйлийн үр бол байгалийн хууль
Үнэний үр бол байх л зүйл
Уйлах шалтгаан даан ч олон
Уужрах шалтгаан бүүр ч олон
Ухаанаараа уйлчихгүйн тулд тархиа цэвэрлэ

Өнгө өнгийн
Зүсэн зүйлийн “ЧИ” дундаас
Өөрийгөө олж
Энэ би мөн гэдгээ нотлохын тулд
Өнгөрсөн, одоо, ирээдүйгээс
Өөрийгөө цэвэрлэ

08/09/2023

📣📣📣📣📣📣📣📣📣
Үнэтэй эдлэл авч өгсөнгүй гэж нөхөртөө уурлан тунирхсан бүсгүй аяга хоол ч үгүй нөхрөө ажлаас нь угтаж байхад...
•Гэртээ ойртох тусам алхаа нь удааширч өнөөдөр ядаж арай л бага уусан байгаасайдаа гээд амандаа бувтнах өрөвдөм эмэгтэйд бүтэн нойр,сэтгэлийн амар амгалан л байхад хангалттай хэмээн амьдрана.
•Олон хүүхдүүдийнхээ шуугилдаанд бухимдаж гар гэж хөөн орилж зандчих эцэг эх байхад....
•Хоёр зураасны төлөө бүхнийг золиослоход бэлэн хосуудад үрийн заяа л түшвэл нь болох нь тэр хэмээн амьдрана
•Машинаа томсгохгүй л бол бусдаас дутаж,унаагаа голж доромжлолттой мэт санагдах нэгэн байхад...
•Машиныхаа шарыг асцан байхад нь таксинд явж колонк хүртэл битгий л унтраасайдаа хэмээн хуучин машинаараа амьдралаа зогоодог жолоочид энэ машин минь байхад хангалттай мэт амьдрана.
•Давхраагаа томсгож,биендээ засвар хийж,өөхөө соруулахгүй л бол үзээрийн царай муутай мэт санагдах нэгэн байхад..
•Өвдөж,үхэх эрхгүй хэмээн амьдралд зүтгэх хүмүүст эрүүл мэнд л байхад жаргалтай мэт амьдрана.
•Өглөөний сэрүүлгээ үзэн ядаж,өдөр бүр хичээлээ таслах оюутан байхад...
•Сурах чин хүсэлтэй ч төлбөргүй оюутанд төлбөртэй л бол хурдхан төгсөх юмсан гэсэн эрмэлзлэлтэй амьдрана.
•Аав ээждээ уцаарлан,төвөгшөөж үзэн ядах эрх танхил нэгэн байхад...
•Аавдаа эрхэлж байна гэж зүүдэлчээд өдөржин жаргалтай амьдрах түүнд Зүүдэндээ л аавыгаа харах л хангалттай мэт санагдана.
"БУРХАН, ХҮН БҮРТ ТЭГШ ХУВЬ ЗАЯАДДАГГҮЙ. ӨӨРТӨӨ ЗАЯАГДСАН БҮХЭНДЭЭ ЭЗЭН БАЙЖ ТҮҮНДЭЭ ТАЛАРХАЖ АМЬДАРЪЯ!"

22/03/2023

Эх дэлхийн цаг - 190 гаруй орны 5500 хотын 1 тэрбум 300 сая гаруй хүнийг хамруулдаг, Байгаль орчны төлөөх дэлхийн хамгийн том өдөр 13 дахь жилдээ Монголд улсад албан ёсоор зохиогдох гэж байна.

Дэлхийн өнцөг булан бүрд бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраах өдөр буюу Эх Дэлхийн Цагийг тохиолдуулан Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF); EFP ALumni; Oyunii Undraa group; Zaisan Hill Эх Дэлхийн цагийг 3-р сарын 25-ны өдөр зохион байгуулна.

Байршил: Zaisan Hill цогцолбор 1 давхарт
Хугацаа: 15:00-17:00

Хүн бүрд нээлттэй ба хүрэлцэн ирсэн хүн бүрийг сонирхолтой тоглоом, мэдээлэл, загварын үзүүлбэр хүлээж байх болно.

Зохион байгуулагч:
- EFP Alumni
- WWF Mongolia

Дэмжигч байгууллага:
- Oyuny Undra Group - "Оюунлаг ирээдүйн төлөө"
- Zaisan Hill Complex

Хамтрагч байгууллага:
- Байгалын түүхийн музей
- Эрчим хүчний зохицуулах хороо
- URECA
- The Open Mic Mongolia
- Mongolian Quilting Center/Зүймэл даавуун урлалын төв
- Toirog

#эхдэлхийдамсхийхцагөгье

22/03/2023

Address

Эрдэнэт
Erdenet

Telephone

+97699362751

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Erdenet Youth Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Erdenet Youth Club:

Share