SDY Orkhon

SDY Orkhon Орхон аймгийн Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны албан ёсны хуудас

19/07/2026

🌿 Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтан – Их цэвэрлэгээндээ нэгдлээ!

Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй их цэвэрлэгээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд идэвхтэй оролцож, төрөлх хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.

Манай залуучууд ч мөн энэхүү сайн үйлсэд нэгдэж, хариуцсан орчноо цэвэрлэн, цэвэр цэмцгэр, өнгөлөг Эрдэнэт хотын төлөө сэтгэл зүтгэлээ зориуллаа.

Бидний өнөөдрийн хийсэн жижигхэн үйл бүхэн маргаашийн илүү сайхан Эрдэнэтийг бүтээнэ.
SDY CALLING YOU……….

🇲🇳 Бүрэн эрхт, Эрх чөлөөт, Тусгаар тогтносон Монгол улсын иргэд та бүхэндээ Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагд...
10/07/2026

🇲🇳 Бүрэн эрхт, Эрх чөлөөт, Тусгаар тогтносон Монгол улсын иргэд та бүхэндээ Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, !

🇲🇳 Та бүхэн эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлхийд ганцхан Монгол наадамдаа дэнж хотойтол сайхан наадаарай!

Орхон аймгийн Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо

17/06/2026

“Эрдэнэтийн Гамп” төслийн санаачлагч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, найруулагч, тайз дэлгэцийн чөлөөт уран бүтээлч Шархүүгийн Мөнхбаярыг бариандаа орохоор Эрдэнэт хотод ирэх үеэр SDY Залуучуудын холбооны залуус Эрдэнэт хаалган дээр угтан авч, хүндэтгэл үзүүллээ.

Түүний туулсан замнал, хичээл зүтгэл, зорилгодоо үнэнч байдал нь олон залууст урам зориг өгч, үлгэр дуурайлал болсоор байна. Иймээс SDY Залуучуудын холбооны төлөөлөл түүнийг халуун дотноор угтан авч, амжилт бүтээлийг нь хүндэтгэн баяр хүргэсэн юм.

Шархүүгийн Мөнхбаярт цаашдын ажил, уран бүтээл, шинэ бүхэнд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
SDY Calling you…..

🇲🇳 Орхон аймгийн SDY салбар холбооны зүгээсНийслэл хотыг удирдах хариуцлагатай албан тушаалд дэмжигдсэн залуу удирдагч Б...
26/05/2026

🇲🇳 Орхон аймгийн SDY салбар холбооны зүгээс
Нийслэл хотыг удирдах хариуцлагатай албан тушаалд дэмжигдсэн залуу удирдагч Б.Пүрэвдагва танд халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Шинэ үеийн манлайлал, мэдлэг боловсрол, зөв хандлагаар нийслэлийн хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлэх ажил үйлс тань амжилт бүтээлээр арвин байх болтугай.

“Хүн төвтэй, хөгжилд тэмүүлсэн хот”-ыг бүтээх их үйлсэд тань амжилт хүсье. 🤝

Эрдэмтэн багш судлаачид, бакалаврын түвшний оюутан залуусын анхааралд: NEW NORMAL 💡Эрдэм шинжилгээний хурал 2026Эрдэмтэн...
27/04/2026

Эрдэмтэн багш судлаачид, бакалаврын түвшний оюутан залуусын анхааралд:

NEW NORMAL 💡
Эрдэм шинжилгээний хурал 2026

Эрдэмтэн багш судлаачид, бакалаврын түвшний оюутан залуус та бүхнийг өөрсдийн судалгаа, шинжилгээний бүтээлээ ирүүлж идэвхтэй оролцохыг уриалж байна.
📌Сэдэв:
• Эдийн засаг
• Инновац, хиймэл оюун
• Олон улсын харилцаа
• Анагаах ухаан
• Хот төлөвлөлт
• Хүнс, хөдөө аж ахуй
📌Шагнал, урамшуулал
Багш, судлаачдын ангилал
I байр:​​Батламж, 7,000,000 төгрөг
II байр:​​Батламж, 3,000,000 төгрөг
III байр:​​Батламж, 2,000,000 төгрөг
Оюутнуудын ангилал
I байр:​​Батламж, 5,000,000 төгрөг
II байр:​​Батламж, 2,000,000 төгрөг
III байр:​​Батламж, 1,000,000 төгрөг
📌Нэгдсэн хуралдааны тэргүүн байр (Final Winners)
Эрдэмтэн, багш, судлаачдын ангилалд: ​​30,000,000 төгрөг
Бакалаврын шатны оюутнуудын ангилалд: ​​10,000,000 төгрөг
📌Бүтээл хүлээн авах: [email protected]
📌Бүтээл хүлээн авах хугацаа: 2026-09-10 – 2026-10-01
🤙 Утас: 88649965, 98102400
Дэлгэрэнгүйг: https://www.sdy.mn/.../4e8ec5ce-594f-4c62-a457-151122337728

27/04/2026
27/03/2026

Address

Erdenet

Alerts

Be the first to know and let us send you an email when SDY Orkhon posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share