17/09/2026
ХАБЭМ-ИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ҮЭ-ИЙН БАЙР СУУРЬ, АЖИЛТНЫ ТӨЛӨӨЛЛИЙН ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХЭД ЕВРОПЫН ХОЛБООНЫ ШИНЖЭЭЧИДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
📌Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор Европын Холбооны техникийн туслалцааны төслийн хүрээнд олон улсын шинжээчид Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажиллаж байна.
📌Төслийн хүрээнд Германы шинжээч Dr.Helmut Nold, Испанийн шинжээч Alejandro Morales нар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж ХАБЭМ-ийн хууль тогтоомжийн хэрэгжилт, шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой асуудлаар туршлага, санал солилцлоо.
📌Мөн доктор Dr.Helmut Nold Герман улсын ХАБЭМ-ийн хууль тогтоомж, хэрэгжилтийн туршлага, Alejandro Morales Испани улсын туршлага болон холбогдох зохицуулалтын талаар мэдээлэл өгч, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой сайн туршлагын талаар санал солилцов.
📌"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооноос Төрийн өмчит үйлдвэрийн газруудын ХАБ-ын хувийн хамгаалах хэрэгсэл, хувцасны худалдан авалтыг тендерийн бус хэлбэрээр зохион байгуулж, олон улсын стандартад нийцсэн, ажилтны эрүүл мэндийг эрхэмлэсэн нийлүүлэлтэд анхаарах зайлшгүй шаардлага байгааг илэрхийллээ.
📍Европын стандарт, журмуудын зохицуулалтын талаар нарийн судалж төсөлд тусгуулах саналаа хүргүүлж, цаашид хамтран ажиллахаар боллоо.