Төв аймгийн Онцгой байдлын газар

Directions Website

Төв аймгийн Онцгой байдлын газар Аюулгүй байдлаа нэн түрүүнд хангах нь
АЛИВАА ЭРСДЭЛД ӨРТӨХӨӨС
урьдчилан сэргийлж таныг хамгаална
Утас: 7027-101

ИРГЭДИЙГ СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛАА САЙТАР ХАНГАХЫГ УРИАЛЖ БАЙНАОнцгой байдлын газрын анги, салбар, нэгжийн а...
16/09/2026

ИРГЭДИЙГ СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛАА САЙТАР ХАНГАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Онцгой байдлын газрын анги, салбар, нэгжийн алба хаагчид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудаар явж галын аюулгүй байдлын зөрчил дутагдлыг шалган илрүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, санамж, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг тараан ажиллалаа.

Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг даган:

- Өвс, тэжээл норм стандартын дагуу хураах;
- Ил задгай үнс нурмыг бүрэн унтрааж зориулалтын саванд хийх;
- Яндан, пийшингийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, хөөлөх;
- Цахилгааны утас, залгуурын ачааллыг хэтрүүлэхгүй байх,
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гал, цахилгаан хэрэгсэлтэй ойр байлгахгүй байх;
- Шатамхай шингэн, бодисыг аюулгүй хадгалах;
- Өнжмөл шар өвсөө шатаахгүй байх;
- Яаралтай дуудлага, мэдээллийг 7027-101 дугаарт яаралтай мэдэгдэнэ үү.
Онцгой байдлын байгууллагаас иргэдийг сонор сэрэмжтэй байж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

16/09/2026

: Хуурай, салхитай үед өвс ургамал, ойн хөвд, хагд маш амархан гал авалцаж, түймэр богино хугацаанд өргөн талбайг хамрах эрсдэлтэй тул иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
#ойхээрийнгалтүймэр
#сэргийльехамгаалъя

Ойн түймэр нь ой, хээрийн ургамлын бүрхэвчийг хамран тархдаг, хүний амь нас, эдийн засаг, байгаль орчинд ноцтой хохирол ...
16/09/2026

Ойн түймэр нь ой, хээрийн ургамлын бүрхэвчийг хамран тархдаг, хүний амь нас, эдийн засаг, байгаль орчинд ноцтой хохирол учруулдаг аюултай байгалийн үзэгдэл юм.
#ойхээрийнгалтүймэр
#сэргийльехамгаалъя

16/09/2026


15/09/2026
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЖ, БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЪЯОйн тухай хуульд зааснаар “түймрийн аюултай үе” гэж тухайн...
15/09/2026

ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЖ, БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЪЯ

Ойн тухай хуульд зааснаар “түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг.

Тиймээс ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэл хугацаанд "Сэргийлье, Хамгаалъя-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын 14-ний байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 56 суманд 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд үүний 112 нь хээрийн 32 нь ойн түймэр байна.

Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нэг иргэн өртөж нас барж, 2 иргэн түлэгдэж, 12 гэр, 2 байшин, 6 өвөлжөө, 38 хашаа саравч, 4 автомашин техник, 131 бод, 1012 бог мал өртөж, урьдчилсан байдлаар ойн 10,689 га, хээрийн 955.413 га, нийт 966.101 га талбай өртөж, 6.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Хуурай, салхитай үед өвс ургамал, ойн хөвд, хагд маш амархан гал авалцаж, түймэр богино хугацаанд өргөн талбайг хамрах эрсдэлтэй тул иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
https://nema.gov.mn/post/179879
#ойхээрийнгалтүймэр
#сэргийльехамгаалъя

Address

Tuv
Dzuunmod
41000

Alerts

Be the first to know and let us send you an email when Төв аймгийн Онцгой байдлын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share