Төв аймгийн Адуучдын холбоо

Төв аймгийн Адуучдын холбоо Төв аймгийн Адуучдын холбоо НҮТББ-ын албан ёсны хаяг ✅

11/02/2026
" Талын Жавхаа 2026" арга хэмжээг Чингис Хааны Хүрээ аялал жуулчлалын цогцолборт 2026 оны 1 дүгээр сарын 24-ний зохион б...
05/01/2026

" Талын Жавхаа 2026" арга хэмжээг Чингис Хааны Хүрээ аялал жуулчлалын цогцолборт 2026 оны 1 дүгээр сарын 24-ний зохион байгуулах гэж байна.
Өвлийн аялал жуучлалыг дэмжиж, Морьтон Монголын малчин ахуй, Адууг дагасан соёлыг сурталчилан таниулж, Монгол адууны үнэ цэнийг өсгөх, соёлын биет бус соёлын өвийг хадгалан, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, Адууг бренджүүлэх зорилготой юм

Та хүрэлцэн ирснээр:
✅️Зочид арга хэмжээнд зориулан бэлтгэсэн морь уналга, тэмээ уналга, морин чарга, пони морь унах, монгол банхар, тайга нохой, үндэсний худалдаа үйлчилгээний хэсгээр зочлох
✅️Цан татсан адуун дунд орж хийморио сэргээж Адуучин залуусын эрэмгий, чадварлаг байдлыг нүдээр үзэж
✅️Өвөл цагийн адуу маллах соёл болох эмнэг булгиа, уурга ташуур шүүрэх, уурга бугуйлыг хэрхэн эдэлж байгааг харах
✅️Үндэсний сайхан хувцастай шилдэг үзэгч тодруулах
✅️Үзэгчдийн дундах тэмцээнд оролцож,
мэдлэгээ хуваалцах
✅️Өв соёлоо харуулсан худалдаа үзэх
✅️Тайга нохойны үзүүлбэр
✅️Хээрийн цайгаар цайлж, зураг татуулах
гээд олон арга хэмжээнд оролцоорой.
📌 Адуучдын бүртгэл: 9996 4460
/Бүртгэлийн хураамж- 500.000
Өглөө цай
өдрийн хоол
орой хүлээн авалт
Байрлах гэр дээрх хураамжинд багтсан болно/

📞 Лавлах утас: 9910 1727, 9595 1727

Анхаарах зүйлс❗️
○Хамгаалалтын бүсэд нэвтрэхгүй байх
○Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
○Ил задгай хог хаягдал хаяхгүй байх

🌏 Дэлхийн адууны өдөр🐎НҮБ-аас дэмжигдэн батлагдсаны дагуу энэ жилээс эхлэн 07-р сарын 11-нд Дэлхийн адууны өдрийг албан ...
11/07/2025

🌏 Дэлхийн адууны өдөр🐎

НҮБ-аас дэмжигдэн батлагдсаны дагуу энэ жилээс эхлэн 07-р сарын 11-нд Дэлхийн адууны өдрийг албан ёсоор тэмдэглэх болжээ. Энэ өдөр нь хүн төрөлхтөн болон хөдөө аж ахуйд адууны онцгой үүргийг тодотгон тэмдэглэж түүнчлэн морины өв соёл, уламжлалыг дэлхий даяар хамгаалахад чиглэсэн байна.

Уг тогтоолыг Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар өргөн барьсан бөгөөд Герман зэрэг 56 орон идэвхтэй дэмжжээ.

🇲🇳Дэлхий даяар, тэр тусмаа Монголын ард түмний түүх, ахуй мөн уламжлалд гүн гүнзгий улбаатай хүн ба морины хосгүй холбоог хүндэтгэх онцгой өдөр тохиож байна.

ТӨВ АЙМГИЙН ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР
03/07/2025

ТӨВ АЙМГИЙН ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

04/01/2025

🐎Адуунд хайртай, цаашид адуугаар дагнаж ажиллах сонирхолтой, тогтвор суурьшилтай ажиллах Адуучин таныг ажилд урьж байна.
🖲Байршил: Хүй-7 худаг
Шаардлагатай үед хөдөө ажиллах боломжтой байх.
Таныг найрсаг хамт олон, цалин урамшууллын олон боломжууд хүлээж байна 🙂
☎️ 80883316

01/01/2025

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн мэнд дэвшүүлье.

01/01/2025

Монголын Залуучуудын Холбооны өнгөрсөн, өнөө цагийн түүхийг бичилцэж, энэ байгууллагаар овоглож, улс орны өнцөг булан бүрд эрх чөлөө, иргэний оролцоог бодит үйл хэрэг болгож буй залуучууд бидний хувьд 2024 он нийгэм улс төрийн салбарын чухал жил байлаа.
Их эзэн Чингис хаан цэл залуу насандаа Монгол туургатныг нэгтгэж, VIII Богд тэргүүтэй идэр залуу ноёд, эх орончид 1911 оны эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, 1921 онд анхны 7 орь залуухан насандаа Ардын хувьсгалын галыг бадрааж, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг тэргүүтэй залуучууд 1990 оны ардчилсан хувьсгалыг өрнүүлсэн түүхийг бид мэднэ.
МОНГОЛЧУУД залуустаа итгэдэг.
Өнгөрсөн онд Монгол залуус цахим спортоор дэлхийд өрсөлдөж, оюун ухааны олимпод түүчээлж шинэ үеийн залуус хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж буйгаа харуулж, гайхалтай түүхийг бүтээлээ. Олон салбарт залуус эх орныхоо нэрийг мандуулж байна.
Бидний өмнө олон бэрхшээл, асуудлууд байгаа ч залуучуудынхаа хүсэл мөрөөдлийг ойлгож, Залуусынхаа хүч, чадварт итгэж хамтдаа даван туулах болно.
2025 онд #МЗХ дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө хэрэгжүүлж
1. Залуучуудын эрүүл мэнд
2. Залуучуудын ажлын байр, боловсрол
3. Амьдрах таатай орчин
4. Хорт бодисын хэрэглээ донтолтын асуудлыг тэргүүн зорилтоо болгон бусад асуудлаар залуучуудын гаргасан санаачилгыг дэмжиж ЭРЧ ХҮЧ, ЗОРИГ, ТУРШЛАГА зэргийг давуу тал болгон ТУУШТАЙ, ХУРДТАЙ, ТЭВЧЭЭРТЭЙ ажиллах болно.

2025 он Монголын залуусын хувьд амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Бэлгүтэй
Батмөнхийн Бэлгүтэй Belgutei Batmunkh Belgutei Batmunkh

18/12/2024
18/11/2024

🐎Адуунд хайртай, цаашид адуугаар дагнаж ажиллах сонирхолтой, тогтвор суурьшилтай ажиллах Адуучин таныг ажилд урьж байна.

🖲Байршил: Хүй-7 худаг
Шаардлагатай үед хөдөө ажиллах боломжтой байх.

Таныг найрсаг хамт олон, цалин урамшууллын олон боломжууд хүлээж байна 🙂

☎️: 80883316

21/10/2024
17/10/2024

Морьтон түмэндээ намрын сүүл сарын шинийн 15-ны 🌕дүүрэн мэндийг дэвшүүлье.

#ТИТЭМ & Bagi Purev

Үндэсний өв соёлын томоохон хөрөнгө оруулагч, зүтгэлтэн Пүрэвийн Батсайхан танд мэлмий гийсэн өдрийн мэнд дэвшүүлье. Тэрээр МУТМУ цолны болзлыг хэдийнээ хангасан ч одоо хүртэл аваагүй аж. Өв соёлоо эрхэмлэн оролцож, нэг бүрэлдэхүүн байх нь чухал мэт.
Батсайханы "ГУУЛИН" зээрд, "ТЭНГЭРИЙН" хээр, "ТИТЭМ" халзан (ШОУ), араас нь залгаж буй "ТОГОРУУ" халзан, ахынх нь "ТОЛИН" хул гээд азарганы үүдтэй айл гэлтэй.

Гэрэл зургийг©️ Baatarzorigt Photography
#АХ-ын 103 жилийн ойн гэрэл зургаас . . .

Address

Dzuunmod

Alerts

Be the first to know and let us send you an email when Төв аймгийн Адуучдын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Төв аймгийн Адуучдын холбоо:

Share