ТӨВ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

ТӨВ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨВ АЙМАГ
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

 #Гэр бүлдээ цаг чанартай цаг гаргацгаая!@дагагч@шилдэгдэмжигчид
04/06/2026

#Гэр бүлдээ цаг чанартай цаг гаргацгаая!

@дагагч
@шилдэгдэмжигчид

01/06/2026

#ХҮҮХЭД БИДНИЙ ЭРХ
❣️Хүүхдийн дуу хоолой...

✍️ Гадаа салхитай байсан тул бичлэг шуугиантай болсон, гэхдээ хамгийн гол нь хүүхдийн дуу хоолойг сонсох, түгээх нь миний эрхэм зорилго байсан учраас эвлүүлээд нийтэлчихлээ. Хүүхдүүд эрхээ мэдэж байгаа тул эцэг, эхчүүд бид үүргээ ухамсарлах нь чухал байна шүү

✅️2026.06.01


@шилдэгдэмжигчид

❣️Эрхэм хүндэт хүүхэд багачууддаа  "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэндийг өргөн дэвшүүлье.❣️Хүүхэд бүри...
31/05/2026

❣️Эрхэм хүндэт хүүхэд багачууддаа "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

❣️Хүүхэд бүрийн инээд баясал, хүсэл мөрөөдөл, авьяас чадвар нь гэр бүл, нийгэм, эх орны маань хамгийн үнэт баялаг билээ.
❣️Та бүхэн эрүүл энх өсөж торнин, мэдлэг боловсролтой, зөв хүмүүжилтэй, эх орныхоо ирээдүйг бүтээх иргэн болон төлөвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

❣️Хүүхэд бүр хайрлагдаж, хамгаалагдаж, мөрөөдөл бүхэн нь биелэх болтугай.

#НэгДүгээртХүүхэд
#ХүүхдийнЭрх
#ХүүхэдИрээдүй
@шилдэгдэмжигчид

 #Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр 🔸️Жил бүрийн 5 дугаар сарын 31-нд  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) "Дэлхий...
31/05/2026

#Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр


🔸️Жил бүрийн 5 дугаар сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) "Дэлхийн тамхигүй өдөр" (Дэлхийн тамхины эсрэг өдөр) болгон зарлаж, тамхинаас гарахыг уриалж, улмаар тамхины хэрэглээний хор уршгийг олон нийтэд таниулж, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой өдөр юм.

📌Энэхүү өдрийг World Health Organization 1987 онд санаачлан бий болгосон.

🚭 "Тамхи таны гангараа биш
🚭 "Тамхинаас татгалзъя – Эрүүл мэндээ хамгаалъя!"
🚭 "Өнөөдрийн зөв сонголт – Тамхигүй маргааш"
🚭 "Тамхигүй орчин, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе."

@шилдэгдэмжигчид

"HAPPY MOM VS HAPPY FAMILY" ✅️Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ,  Соёл, урлаг, аялал...
31/05/2026

"HAPPY MOM VS HAPPY FAMILY"

✅️Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хайрын шүхэр ТББ, тус сумын эмэгтэйчүүдийн холбоо хамтран "HAPPY MOM VS HAPPY FAMILY" гэр бүлийн боловсрол олгох сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.

✅️Тус арга хэмжээг гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжлүүлэн залуучууд идэвхтэй оролцлоо.

2026.05.28

27/05/2026
СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТТөв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар -ын ахлах мэргэжилтэн Ц.Лхагва-Орлом Ерөнх...
26/05/2026

СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТ

Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар -ын ахлах мэргэжилтэн Ц.Лхагва-Орлом Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн Г.Ганцэцэг багштай 5в ангийн сурагчдад сэтгэл зүйн бүлгийн сургалт, мөн тэдний эцэг эхчүүдэд зориулсан “Сайн ээж үү, завгүй ээж үү?” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд хүүхдүүд сэтгэл , хөдлөл, мэдрэмжээ хуваалцах, эцэг, эхчүүд хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог, эцэг эх–хүүхдийн харилцаа, анхаарал халамж, сэтгэл хөдлөл, харилцааны талаар ярилцаж, оролцогчид өөрсдийн туршлага, үзэл бодлоо нээлттэй хуваалцлаа.

Мөн сургалтын дараа сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлт гаргасан ээжүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Тус үйл ажиллагаанд нийт 36 сурагч, 17 эцэг, эх хамрагдсан бөгөөд хүүхэд–гэр бүл–сургууль хоорондын ойлголцол, хамтын оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

2026.05.26.

 #Гэр бүлийн аз жаргал уулзалт, арга хэмжээнд оролцохыг урьж байна. Зохион байгуулагч: Төв аймгийн Хөдөлмөр, халамж үйлч...
19/05/2026

#Гэр бүлийн аз жаргал уулзалт, арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Зохион байгуулагч: Төв аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар
Хамтран зохион байгуулагч:
Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар
UBS телевиз
Гэр бүлийн радио 104,5

 #СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛААТөв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн хамт олонд   #Байгууллагадаа соёлыг бүтээцгээё" жен...
18/05/2026

#СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн хамт олонд #Байгууллагадаа соёлыг бүтээцгээё" жендэрийн сургалтыг Жендэрийн сургагч багш, Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар -ын ахлах мэргэжилтэн Ц.Лхагва-Орлом зохион байгууллаа.

Сургалтаар:
• Байгууллагын эерэг соёлыг төлөвшүүлэх
• Хамтын харилцаа, хандлагыг сайжруулах
• Ажил олгогчийн манлайлал
• Байгууллагын соёлын хэлбэр, загварын талаарх үндсэн ойлголт өгч улмаар байгууллагын одоогийн соёлыг тодорхойлох багийн ажил, хэлэлцүүлэг өрнүүллээ.

2026.05.18

 #Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын сургалтад урьж байна.
18/05/2026

#Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын сургалтад урьж байна.

Address

Tuv Aimag
Dzuunmod

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 06:00 - 23:45
Sunday 00:00 - 23:45

Telephone

+97699022446

Alerts

Be the first to know and let us send you an email when ТӨВ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ТӨВ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ:

Share