Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

  • Home
  • Mongolia
  • Dund-gobi
  • Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
Call Directions Website Contact the organization

Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Хөдөлмөр

13/09/2026
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ️ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН 2026 ОНЫ 08 ДУГААР САРЫН ОЛГОЛТЫН МЭДЭЭ
10/09/2026

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ️ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН 2026 ОНЫ 08 ДУГААР САРЫН ОЛГОЛТЫН МЭДЭЭ

09/09/2026
“ҮЙЛДВЭРЛЭЖ БҮТЭЭЕ – ХӨДӨЛМӨРЛӨЖ ХӨГЖЬЕ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.    👍  Хөдөлмөр эрхлэлтийг дэ...
08/09/2026

“ҮЙЛДВЭРЛЭЖ БҮТЭЭЕ – ХӨДӨЛМӨРЛӨЖ ХӨГЖЬЕ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

👍 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан ахмад иргэдийн үйлдвэрлэсэн, бүтээсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Үйлдвэрлэж бүтээе – Хөдөлмөрлөж хөгжье” бие даасан үзэсгэлэн худалдааг аймгийн Ахмадын хороотой хамтран анх удаа хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө.
Тус үзэсгэлэн худалдаанд 10 сумын 60 ахмад иргэн 9 төрлийн бараа, бүтээгдэхүүнээр оролцож, өөрсдийн хөдөлмөр, ур чадвараар үйлдвэрлэж, бүтээсэн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулан, борлуулсан юм.

👉Үзэсгэлэн худалдааны хоёр өдрийн хугацаанд нийт 11.2 сая төгрөгийн борлуулалт хийж, ахмад үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэхэд бодит үр дүн гарлаа.

💃🕺Мөн арга хэмжээний хүрээнд ахмад иргэдтэйгээ нэгэн өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэх зорилгоор урлаг, хөгжөөнт тоглоом, цэнгээнт арга хэмжээ зохион байгуулж, ахмадуудаа идэвхтэй оролцуулан, хамтдаа баяр хөөртэй мөчүүдийг бүтээлээ.

Ийнхүү санхүүгийн дэмжлэгийн үр дүнд бий болсон үйлдвэрлэл, бүтээгдэхүүний үр шимийг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ ахмад иргэдийн хөдөлмөр, бүтээлч санаачилга, туршлага, ур чадварыг сурталчлан таниулах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдсэн юм.

🏆 ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

Үзэсгэлэн худалдаанд идэвх санаачилгатай оролцож, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлсан ахмад иргэдийг холбогдох шагналаар шагнаж урамшууллаа.

✨Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр:

- Б.Өлзий-Орших – Сайнцагаан сум
- Б.Хандаа – Сайнцагаан сум

Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр:

- Ш.Болд – Хулд сум
- У.Цэндсүрэн – Хулд сум
- З.Алимаа – Сайнцагаан сум

“Ахмадын алдар” медалиар:

- Д.Сарантуяа – Хулд сум
- Д.Мягмардорж – Цагаандэлгэр сум

Аймгийн Ахмадын хорооны өргөмжлөлөөр:

- Л.Оргодол – Сайнцагаан сум

Мөн 🎉🎉“Үзэсгэлэнгийн онцлох ахмад”-аар:

- С.Цэвээндоо – Хулд сум
- Д.Гэрэл – Сайнцагаан сум
- А.Энхтуяа – Цагаандэлгэр сум

нар тус тус шалгарч, өргөмжлөл, гарын бэлгээр шагнагдлаа.

🎊 ҮЗЭСГЭЛЭНГИЙН ОНЦЛОХ ИДЭВХТЭЙ СУМ

Тэргүүн байр – Хулд сум
Дэд байр – Цагаандэлгэр сум
нар тус тус шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагнагдлаа.

Үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж, идэвх санаачилгатай оролцсон нийт ахмад иргэддээ талархал гардуулж, арга хэмжээнд оролцсон сумдын хамт олон, зохион байгуулагчдад талархал илэрхийллээ.

Цаашид ахмад иргэдийн хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах юм.

“Үйлдвэрлэж бүтээе – Хөдөлмөрлөж хөгжье” үзэсгэлэн худалдаа нь ахмад иргэдийн хөдөлмөр, бүтээлч санаачилга, ур чадвар, үйлдвэрлэлийг олон нийтэд таниулж, тэдний хөдөлмөрийн үр шимийг дэмжсэн үр өгөөжтэй, ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.

📍АХМАД НАСТНЫ ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРДЭНЭДАЛАЙ СУМАНД ХЭРЭГЖИЖ БАЙНА.
08/09/2026

📍АХМАД НАСТНЫ ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРДЭНЭДАЛАЙ СУМАНД ХЭРЭГЖИЖ БАЙНА.

“Үйлдвэрлэж бүтээе – Хөдөлмөрлөж хөгжье” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байнаХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санх...
08/09/2026

“Үйлдвэрлэж бүтээе – Хөдөлмөрлөж хөгжье” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан ахмад иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Үйлдвэрлэж бүтээе – Хөдөлмөрлөж хөгжье” бие даасан үзэсгэлэн худалдааг анх удаа аймгийн Ахмадын хороотой хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Хүрэлбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн нар оролцож, ахмад иргэдийн үйлдвэрлэж, бүтээсэн бүтээгдэхүүнтэй танилцлаа.

Тус үзэсгэлэн худалдаанд 10 сумын 60 ахмад иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн, бүтээсэн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

✅ Үр дүн:

Ахмад иргэдийн хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжиж, бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах, борлуулах боломжийг нэмэгдүүллээ.
Санхүүгийн дэмжлэгийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үр шимийг олон нийтэд хүргэлээ.
10 сумын 60 ахмадын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэг дор танилцуулж, харилцан туршлага солилцох боломж бүрдүүллээ.
Ахмад иргэдийн идэвх санаачилга, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орлогоо өсгөхөд бодит дэмжлэг үзүүлж байна.

📅 Үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Үйлдвэрлэж бүтээе – Хөдөлмөрлөж хөгжье!
Ахмадын хөдөлмөр – Амьдралын баялаг!
Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар

08/09/2026

Address

Dund-gobi
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар:

Shortcuts

Share