ММНБИ-ийн Дундговь салбар

ММНБИ-ийн Дундговь салбар Дундговь аймагт ажиллаж амьдардаг Мэргэшсэн Нягтлан бодогч, Санхүүчдийн нэгдсэн хуудас

Өглөөний мэнд ээ. Аж ахуйн нэгж, байгууллагуудын эд хариуцагч-няравын үнэмлэх олгох сургалтыг зохион байгуулах гэж байна...
12/03/2026

Өглөөний мэнд ээ.
Аж ахуйн нэгж, байгууллагуудын эд хариуцагч-няравын үнэмлэх олгох сургалтыг зохион байгуулах гэж байна. Аж ахуйн үйл ажиллагаагаа стандартын дагуу бүртгэл тооцоо, тооллоготой цэгцтэй авч явах эхлэл нь нярвын үйл ажиллагааг стандартын дагуу явуулах билээ. Аж ахуй эрхлэгч, төрийн байгууллагуудад няраваар ажиллах сонирхолтой иргэд тус сургалтад хамрагдах боломжтой. САЙН НЯРАВ-САЙН ТАЙЛАН-ийн эхлэл байдаг🤗

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс 2 жил тутам зохион байгуулагддаг Спортын 18 дугаар их наадам Эрдэнэт хо...
22/10/2025

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс 2 жил тутам зохион байгуулагддаг Спортын 18 дугаар их наадам Эрдэнэт хотноо зохион байгуулагдлаа💁‍♀️🇲🇳. 21 аймаг, 9 дүүргийн 1200 гаруй мэргэшсэн нягтлан бодогчид ур чадвар, авьяас билэг, хүч ухаанаа сорьсон тус наадамд Дундговь аймгаас 36 мэргэшсэн нягтлан бодогчдын бүрэлдэхүүнтэйгээр спортын 6 төрлөөр оролцлоо. ⚽️🏀♟️🏓🏉🎯Энэ тэмцээнд спортын мастер Г.Мөнхзаяа дасгалжуулагчтай, Ц. Сувдантуяа ахлагчтай эмэгтэй волейболын баг тамирчид АЛТАН медалын эзэд болж🥇🔥💪нэгдсэн дүнгээр 30 багаас 12 дугаар байранд жагсаж амжилттай оролцлоо.🔥💪🥳Мөн Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Санхүүчдийн ногоон төгөлд 50 гаруй мод тарьж, зорин ирсэн мэргэжил нэгт нөхөд анги, хамт олонтойгоо уулзан ажил мэргэжлийн амжилт ололтоо хуваалцан найрсаг сайхан өрсөлдлөө.🤗🤝🌴🌳
Ажил мэргэжлийн үнэ цэн, ёс зүйг дээдэлсэн эрч хүч, эв нэгдлээр түүчээлсэн Мэргэшсэн нягтлан бодогчиддоо баяр хүргэж, амжилт хүсье🧡🍁❄️

15/10/2025
ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕММНБИ-ийн Дундговь салбарын ахмад гишүүн М.Бадамханд нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүнд ө...
06/01/2025

ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

ММНБИ-ийн Дундговь салбарын ахмад гишүүн М.Бадамханд нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, хамт олон, журмын нөхөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Талийгаачийн төлөв даруу, нөхөрсөг, хүнлэг энэрэнгүй, бусдын төлөө гэсэн сайхан зан чанар бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно.
Нийт гишүүдийнхээ өмнөөс талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

"ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ"-ИАР ШАГНУУЛСАНД БАЯР ХҮРГЭЕ. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, төр түмнийхээ төлөө ажил үйл...
27/12/2024

"ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ"-ИАР ШАГНУУЛСАНД БАЯР ХҮРГЭЕ.
Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, төр түмнийхээ төлөө ажил үйлсээ зориулан хөдөлмөрлөсөн Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Рэнцэнгийн МӨНХТОГТОХ "ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ"-ИАР шагнууллаа.
Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

18/11/2024

Дундговь аймгийн 2024 оны “Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн оны шилдэг ажилтан”-д нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэллээ.
Номинациуд:
• Шилдэг нягтлан бодогч /Төсөв болон ААНБ-д орон тоогоор ажиллаж буй нягтлан бодогч/
• Шилдэг санхүүч / Банк, ББСБ, Даатгал, Аудит, Үнэлгээ, ТМЗ-ийн үйлчилгээ үзүүлдэг гэх мэт/
• Шилдэг санхүүгийн мэргэжилтэн /Санхүүгийн чиглэлээр бодлогын болон гүйцэтгэх ажил эрхэлж буй байгууллагуудын албан хаагчид, санхүүгийн менежер гэх мэт/
• Шилдэг эд хариуцагч /Төрийн боон ААН-ийн орон тооны нярав/
Нэр дэвшигчийн материалыг 11 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал АЗДТГ-ын 109 тоот өрөөнд хүлээн авч байна.
Холбоо барих утасны дугаар: 89997871

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлага, хүний нөөцийн албадыг Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн ажилтнуудаа дэмжин идэвхтэй оролцохыг урьж байна.

Мэргэшсэн нягтлан бодогчын эрх олгох сургалт, шалгалтад хамрагдах нягтлан бодогч нар дараах дугааруудад холбогдож мэдээл...
08/10/2024

Мэргэшсэн нягтлан бодогчын эрх олгох сургалт, шалгалтад хамрагдах нягтлан бодогч нар дараах дугааруудад холбогдож мэдээллийг авч бүртгүүлээрэй. Харилцах утас 89997871, 88025524

Address

Dund-Gobi

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97699150655

Alerts

Be the first to know and let us send you an email when ММНБИ-ийн Дундговь салбар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ММНБИ-ийн Дундговь салбар:

Share