20/11/2025
🌱 ШИНЭ ГУДАМЖ- 3
Шинэ гудамжны зөвлөл болон оршин суугчид 10-р сарын 25–26-нд уулзан, 2025 онд хийгдсэн ажлуудаа дүгнэж, нэмэлт санал хүсэлт, яаралтай шийдэх асуудлуудаа цогцоор нь ярилцаж, ирэх улирлын ажлуудаа төлөвлөлөө.
🌿 Уулзалтын дэлгэрэнгүй:
✔ Орчны цэвэрлэгээ
Гудамжны нэгдсэн цэвэрлэгээг улирал бүр тогтмол зохион байгуулж, зэрлэг ургамалгүй болох талаар санал нэгдлээ.
✔ Мод тарих ба арчилгаа
Мод тарих ажлыг тогтмолжуулж, хэлбэржүүлэлт болон арчилгааны зөв дадлыг түгээн, хүүхэд ба гэр бүлүүдийн оролцоог нэмэгдүүлэх уралдаан, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээр болов.
✔ Борооны ус ашиглах шинэ санаачилга
Усны хэрэглээг хэмнэх, ногоон байгууламжийн арчилгааг тогтвортой болгох зорилгоор
борооны усыг цуглуулж ашиглах системийг туршилтаар нэвтрүүлэх чиглэлээр ажил эхлүүлэхээр шийдэв.
✔ Зам ба орчны сайжруулалт
Гудамжны замын нөхцөлийг шат дараатай сайжруулах, шаардлагатай хөрөнгийг хамтын сангаар шийдвэрлэх талаар ярилцлаа.
✔ Оролцоог нэмэгдүүлэх
Идэвх сул айлуудын оролцоог дээшлүүлж, хөршүүдийн хамтын ажиллагааны соёлыг бэхжүүлэхэд анхаарах талаар хэлэлцэв.
Шинэ гудамжны хөгжлийн санаачилга маань үе шат бүртээ илүү утга учиртай болж, хөршүүдийн хамтын оролцоогоор улам өргөжиж байна.
Өөрсдийнхөө амьдрах орчныг хамтдаа сайжруулж, илүү ногоон, илүү тав тухтай гудамжийг бүтээцгээе! 🌳🌿💧