20/10/2026
🇲🇳🤝🇩🇪Дархан-Уул аймгийн Ардчилсан нам нь Конрад Аденауэр Сантай хамтран хэрэгжүүлж буй YOUTH DEMOCRACY ACADEMY хөтөлбөрөөр дамжуулан залуучуудын ардчиллын боловсрол, иргэний оролцоо, манлайлал, бодлого боловсруулах ур чадварыг хөгжүүлэхийг зорьж байна.
Тус хөтөлбөр нь залуучуудыг улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох мэдлэг, чадвараар хангаж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах манлайлагчдыг бэлтгэхэд чиглэнэ.
🎯 Бидний зорилго:
🔹 Ардчиллын үнэт зүйл, зарчмын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх
🔹 Иргэний болон улс төрийн оролцоог дэмжих
🔹 Орон нутгийн манлайлагчдыг бэлтгэх
🔹 Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ санаа, төслийг хөгжүүлэх
🔹 Залуучуудын сүлжээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх
📍 Сургалт болох газар: Аму Молл, 6 давхарт
2026оны 10 дугаар сарын 24-25нд
🕙 Эхлэх цаг: 10:00 цаг
2026–2028 онд бид мэдлэгтэй, хариуцлагатай, идэвхтэй, манлайлагч залуучуудыг дэмжиж, иргэдийн оролцоонд тулгуурласан хөгжлийг хамтдаа бүтээнэ.
Өөрчлөлт биднээс эхэлнэ. Оролцоо хөгжилд хөтөлнө. 🚀