Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхдэд зөвлөгөө өгөх төв

  • Home
  • Mongolia
  • Darkhan
  • Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхдэд зөвлөгөө өгөх төв

Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхдэд зөвлөгөө өгөх төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхдэд зөвлөгөө өгөх төв, Nonprofit Organization, Darkhan.

Гүүд Нэйборс ОУТББ-аас хэрэгжүүлж буй “Гэрэл асаа” төслийн хүрээнд ЕБ-ын лаборатори Оюуны ирээдүй цогцолбор сургуульд сэ...
13/09/2023

Гүүд Нэйборс ОУТББ-аас хэрэгжүүлж буй “Гэрэл асаа” төслийн хүрээнд ЕБ-ын лаборатори Оюуны ирээдүй цогцолбор сургуульд сэтгэл зүйн зөвлөгөөний өрөө (ганцаарчилсан зөвлөгөөний өрөө, бүлгийн зөвлөгөөний өрөө, хүлээлгийн өрөө)-г шинэчлэн байгуулж 2023.09.13-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж үүд хаалгаа нээлээ.

Дарханы ЕБС- ийн болон бусад сэтгэл зүйч нартаа сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг хүргэж ажиллахад сэтгэл зүйн зөвлөгөөний өрөө нь та бүхэнд үргэлж нээлттэй гэсэн байсан шүү🫰

Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхэнд нээлттэй энэхүү өрөөгөөр өргөн, дэлгэр үйлчлүүлэхийг урьж байна!

Төслийг дэмжиж ажилласан GOOD NEIGHBORS Mongolia хамт олондоо талархал илэрхийлэе🤍🤍

Эрхэм бяцхан хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе❤️🤍💚Хүндэт ээж аавууд минь 2023-2024 оны хичээлийн жилд дэмжээ...
31/08/2023

Эрхэм бяцхан хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе❤️🤍💚
Хүндэт ээж аавууд минь 2023-2024 оны хичээлийн жилд дэмжээд л өгөөрэй тэднийг минь хамтдаа хичээе бүгдээрээ 💪💪💪

Үргэлж сурч, хөгжиж боловсрох нь сэтгэл зүйч бид бүхний эрхэм зорилго🌟Гүүд Нэйборс ОУТББ-аас хэрэгжүүлж буй “Гэрэл асаа ...
30/08/2023

Үргэлж сурч, хөгжиж боловсрох нь сэтгэл зүйч бид бүхний эрхэм зорилго🌟

Гүүд Нэйборс ОУТББ-аас хэрэгжүүлж буй “Гэрэл асаа төсөл”-ийн хүрээнд Туршлага нэгт дэмжих үйлчилгээ болон Эдгэрэлд чиглэсэн үйлчилгээг нутагшуулах зорилгын хүрээнд Дархан-Уул аймагт ажилладаг сэтгэл зүйч нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт амжилттай болж өндөрлөлөө.

GOOD NEIGHBORS Mongolia
Монголын Сэтгэл Зүйчдийн Нийгэмлэг MPA
Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн

18/08/2023

😊Урлагийн сэтгэл заслын мэдрэмж суурьт заслын үед бие махбод дахь дурсамжийг илрүүлэх замаар бага насанд авсан сэтгэл зүйн гэмтэлтэй ажилладаг. Хэл яриагаар илэрхийлэгдэхгүй мартагдсан дурсамжтай мэдрэхүйн эртнүүдээр дамжин ажилладаг тул үйлчлүүлэгчид тухтай, итгэлтэй, хамгаалагдсан мэдрэмжийг өгдөг.
😊Асуудлаа ил ярих хүсэлгүй насанд хүрэгчдэд тохиромжтой.


Сэтгэл зүйн цогц боловсролын төв-тэй хамтран “Art therapy”event - амжилттай зохион байгууллаа. Хамтдаа🫰🧠🤍🌟Үгээр илэрхийл...
16/08/2023

Сэтгэл зүйн цогц боловсролын төв-тэй хамтран “Art therapy”event - амжилттай зохион байгууллаа.

Хамтдаа🫰🧠🤍

🌟Үгээр илэрхийлэх боломжгүй асуудал
🌟Сэтгэл хөдлөл
🌟Дотоод мэдрэмжээ илэрхийлж
🌟Өөртөө төрж байгаа эерэг, сөрөг мэдрэмжээ ойлгож. Уйлсан, инээсэн, уурласан, гомдсон, гомдоосон, учирлаж ярилцсан гайхалтай өдөр байлаа.

Сэтгэлдээ сэтгэл гаргасан та нартаа баярлалаа🫰

🔴🟠🟡 "Art therapy day" event 🟢🔵🟣👉Оролцоонд тулгуурласан бүлгийн зөвлөгөө хэлбэрээр явагдах ба бүртгэл хязгаартай.   -Наса...
15/08/2023

🔴🟠🟡 "Art therapy day" event 🟢🔵🟣

👉Оролцоонд тулгуурласан бүлгийн зөвлөгөө хэлбэрээр явагдах ба бүртгэл хязгаартай.
-Насанд хүрэгч 17:00-20:00
- Өсвөр насны хүүхэд 10:00-14:00 цагт тус тусдаа явагдана.

Хугацаа: 2023 оны 08 сарын 16-ны лхагва гарагт дэлгэрэнгүй мэдээллийг утасаар лавлана уу.
Холбогдох утас: 88102704
📍 Хүний тоо хязгаартай цөөн суудал үлдсэн тул бүртгэлээ баталгаажуулаарай

“Дархан хотноо анх удаа” 🔴🟠🟡 "Art therapy day" event 🟢🔵🟣🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🧠Сэтгэл судлалд маш олон урсгал чиглэл, техник...
13/08/2023

“Дархан хотноо анх удаа”
🔴🟠🟡 "Art therapy day" event 🟢🔵🟣

🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀🎀

🧠Сэтгэл судлалд маш олон урсгал чиглэл, техникүүд, арга зүй байдаг бөгөөд тэдгээрээс сонирхолтой, үр дүнтэй байдаг нэг чиглэл бол урлагаар дамжуулан бусдын сэтгэл зүйд нөлөөлөх юм.

Бид 👉Эрдэнэт хотын Сэтгэл зүйн цогц боловсролын төв -тэй хамтран сонирхолтой хөтөлбөртэй "Art therapy day" event-ийг санал болгож байна.

👉Оролцоонд тулгуурласан бүлгийн зөвлөгөө хэлбэрээр явагдах ба бүртгэл хязгаартай.
-Насанд хүрэгч 17:00-20:00
- Хүүхэд 10:00-14:00 цагт тус тусдаа явагдана.

👉Мэдрэмжээ илэрхийлэхийн тулд заавал гоё зурдаг мундаг байх албагүй бөгөөд арт терапид хамрагдсан хүмүүс өөрийн дотоод ертөнцөөр аялаж, сэтгэл зүйн байдлаа танин мэдэж өдөр тутмын асуудал, стрессээ өөрөө гадагшлууж, тайлах аргачлалд суралцах боломжтой.

Хугацаа: 2023 оны 08 сарын 16-ны лхагва гарагт дэлгэрэнгүй мэдээллийг утасаар лавлана уу.
Холбогдох утас: 88102704

📌Солонгоноор амьсгалах нь хүүдүүдэд амьсгалаа солонго мэт төсөөлж хийх амьсгалын дасгал юм. Энэ дасгал нь хүүхдүүдийг та...
02/08/2023

📌Солонгоноор амьсгалах нь хүүдүүдэд амьсгалаа солонго мэт төсөөлж хийх амьсгалын дасгал юм. Энэ дасгал нь хүүхдүүдийг тайвшруулж , мэдрэмжээ анхаарч, сэтгэл хөдлөлийг зохицуулах ур чадвар, сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад тусладаг.

Заавар: Амьсгал авах болон гаргахдаа хуруугаараа сумны дагуу зурах.
🔅Улаан нумыг зурж байхдаа аажуухан амьсгал аваад үүлэнд хүрээд түгжинэ.
🔅Улбар шар нумыг эхний үүл рүү буцаана зурахдаа амьсгалаа аажуухан гарга. Үүлэнд дээр амьсгалаа барьж дарааллыг үргэжлүүлж хийнэ.

📍Эцэг эхчүүдээ томоор хэвлээд хүүхдүүдээрээ тогтмол хийлгээрэй.

ЦАХИМ БҮХ ТӨРЛИЙН СЭТГЭЛЗҮЙН СОРИЛУУД Таны сэтгэл зүйн байдал тогтворгүй, ямарваа нэгэн зүйл ажиглагдаад байгаа бол та б...
31/07/2023

ЦАХИМ БҮХ ТӨРЛИЙН СЭТГЭЛЗҮЙН СОРИЛУУД

Таны сэтгэл зүйн байдал тогтворгүй, ямарваа нэгэн зүйл ажиглагдаад байгаа бол та байгаа газраасаа онлайнаар бүх төрлийн анхан шатны сорилууд өгөх боломжтой ба үүнд :

- Чихрийн шижин өвчний эрсдэл үнэлэх асуумж
- Насны сэтгэл гуртах эмгэгийг илрүүлэх сорил
- Төрсний дараах сэтгэл гутралыг илрүүлэх Эдинбургийн сорил
- Сэтгэл түгшилтийг тодорхойлох Спилберг - Ханины сорил
- Стресс илрүүлэх сорил
- Сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх сорил
- Нойрны эмгэгийг илрүүлэх асуумж
- Архаг ядаргаа байгаа эсэхийг илрүүлэх асуулт
- Сэтгэл гутралыг илрүүлэх сорил
- Архины хэрэглээг тодорхойлох сорил

Та доорх линк дээр даран дээрх сорилуудыг өгөх боломжтой.

СОРИЛ : https://ncmh.gov.mn/home/ #/quiz

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ХҮН БҮРД

#СэтгэцийнЭрүүлМэндийнБоловсролыгХүнБүрд

31/07/2023
Дархан-Уул аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "АЗ ЖАРГАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧ"НҮТББ төв өсвөр насны ...
31/07/2023

Дархан-Уул аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "АЗ ЖАРГАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧ"НҮТББ төв өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сургалтыг 2023.08.01-ний өдрийн 14:00 цагт зохиог байгуулах тул өсвөр насны охид хөвгүүд та бүхнийг хамрагдахыг урьж байна.

Address

Darkhan

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670378737

Alerts

Be the first to know and let us send you an email when Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхдэд зөвлөгөө өгөх төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share