HiT coworking

HiT coworking Манай HiT төв нь Дарханчууддаа тохилог, тав тухтай чөлөөт хэв маяг бүхий дундын оффисын үйлчилгээг хүргэж байна

29/07/2025
09/07/2025

Маркетингийн ЗӨВЛӨГӨӨ:

“ТАНАЙ БРЭНД БИШ, ХЭРЭГЛЭГЧИЙН АМЬДРАЛЫН ТУХАЙ ЯРИХ”
Ихэнх бизнес брэндээ л ярьдаг:
👉 Манай бүтээгдэхүүн хамгийн сайн.
👉 Бид туршлагатай.
Гэхдээ хэрэглэгч ингэж асуудаггүй.
Тэдний бодож байгаа нь:
➡ Надад тохирох шийдэл байна уу?
➡ Миний асуудлыг ойлгож байна уу?
Тиймээс:
1. Өөрийгөө биш, хэрэглэгчээ гол дүр болго.
2. Онцлогийг биш, мэдрэмжийг ярь.
3. Үр дүн, амьдралын өөрчлөлтийг онцол.
Жишээ:
Манай нүүрний тос гүн чийгшүүлдэг.
Өглөө сэрэхэд арьс тань зөөлөн, толигор мэдрэгдэнэ.
😌Бүтээгдэхүүн биш, мэдрэмжийг борлуул!
Яг тэгвэл хэрэглэгч ТАНАЙГ өөрөө сонирхоно.

17/05/2025

Бэлэн үнийн санал = Жинхэнэ маркетинг биш

Маркетинг гэдэг бол борлуулах ур чадвар биш.
Энэ бол хүнийг ойлгож, үнэ цэнийг бүтээх урлаг юм.

Жинхэнэ маркетер хүний хэрэгцээг сонсдог.
Асуулт , Aсуудаг, Судалдаг тэгээд л тэр хүний асуудалд тохирсон шударга, зөв шийдлийг санал болгодог.

Харин юу ч асуулгүйгээр, ойлгож ч амжаагүй байж бэлэн үнийн санал “Шидэж” байгаа хүн бол маркетинг хийж байгаа биш, зүгээр л бараагаа тулгаж байгаа хэрэг.

“Бэлэн саналтай” хүн бол
өөрийн барааг гол болгосон, хэрэглэгчийг анхаардаггүй хүн.
Тийм хүний ард итгэлцэл биш, харин зардал нэмэгдсэн зар л үлддэг.

Харин жинхэнэ маркетинг гэдэг бол
хэрэглэгчтэй ярилцах, ойлголцох, үнэ цэнэ бүтээх харилцаа юм.
Энэ харилцаа нь зөвхөн сонсохоос эхэлдэг.
Сонсож байж – ойлгодог.
Ойлгож байж – зөв санал болгодог.
Зөв санал байж – итгэлцэл бий болдог.
Тиймээс:

Битгий яараад санал болго.
Харин эхлээд чин сэтгэлээсээ СОНС.
Тэгж байж л чи зөвхөн бараа биш,
харин хэрэгтэй хүн нь болж чадна.

13/04/2025

Маркетингийн мэргэжилтэн нь бизнесийн эздийн үгээр шууд ажиллах бус, харин тэднийг зах зээлийн бодит мэдээлэлд үндэслэн чиглүүлж, стратегийг хамтран боловсруулах үүрэгтэй. Энэ нь маркетингийг зөвхөн борлуулалт нэмэгдүүлэх хэрэгсэл бус, харин бизнесийн алсын харааг тодорхойлж, хэрэглэгчийн хэрэгцээг урьдчилан таамаглах чухал стратегийн хэсэг болгож өгдөг. Тиймээс маркетингийн мэргэжилтэн нь зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн зан төлөвийн шинжилгээ, өрсөлдөгчдийн дүн шинжилгээ зэрэгт тулгуурлан бизнесийн шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц зөвлөмж, стратегийг боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Address

16-р баг, 1-р хороолол, Баян идэр төв, HiT Center
Darkhan
45040

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00

Telephone

+97691000089

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when HiT coworking posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to HiT coworking:

Share