20/10/2026
✨ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХҮҮХДҮҮДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 👦👧🇲🇳
📚 “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” уриан дор хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, санал санаачилгыг шийдвэр гаргах түвшинд хүргэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулж, шийдвэрлэх арга замыг хамтран боловсруулах зорилготой нэгдсэн чуулган “Залуучууд” театрт зохион байгуулагдаж байна.
Тус чуулганд 450 гаруй хүүхэд, салбар хэлэлцүүлэгт 500 гаруй хүүхдийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд хүүхдүүд Аймгийн Засаг дарга болон Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдтэй шууд харилцан, өөрсдийн санал, зөвлөмжийг биечлэн хүргүүлэх юм.
📖 Дархан-Уул аймгийн Төв номын сан тус чуулганд хүүхдийн номын үзэсгэлэн гарган оролцож, хүүхэд багачуудын ном унших сонирхлыг дэмжих, мэдлэг боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ орууллаа.
💛 Хүүхдийн дуу хоолойг сонсож, санал санаачилгыг дэмжиж, ирээдүйн төлөө хамтдаа бодит өөрчлөлтийг бүтээцгээе!
#ДарханУулАймаг #ХүүхдийнНэгдсэнЧуулган #ХүүхдийнТөлөөЗаБолЗаавалХийе #ТөвНомынСан #СоёлТүгээе