18/12/2025
💚 2025 ОНЫ ХАМГИЙН СҮҮЛИЙН “GOOD SOUP” БИЧИЛ ТӨСЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ 🫂
Сайн байцгаана уу? Та бүхэнд HAPPY SEQUAL ХЭК-ээс мэндчилж байна.
Бидний уламжлал болгон зохион байгуулдаг 2025 оны хамгийн сүүлийн “GOOD SOUP” бичил төслийн уралдаан маань ХҮҮХДИЙН ЭРХ сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Тус уралдаанд нийт 5 багийн төсөл оролцож, ширүүн өрсөлдөөний дүнд:
🥇 Тэргүүн байранд
Оюуны Ирээдүй сургуулийн “Өсвөрийн цахим манлайлагчид” багийн “Сэтгэлзүйн дархлаа” төсөл шалгарлаа.🫂
Мөн бидний ивээн тэтгэгч, хамтран оролцогч “Одонтой ээжүүдийн зөвлөл”-өөс 16-р сургуулийн “Тамхинаас сэргийлье өсвөр үе” багийн “Тамхины уршиг” төслийг 500,000 төгрөгийн санхүүжилтээр дэмжлээ.🚭
Ингэснээр нийт 2 төсөлд 1,500,000 төгрөгийн санхүүжилт олгож, уралдаан маань амжилттайгаар өндөрлөлөө.👏🏻🎉
Нийт оролцсон үе тэнгийн найзуудаа манлайлан, өөрсдийн болон бусдын эрхийг хүндэтгэн идэвхтэй оролцсон шилдэг хүүхэд, залуусдаа сурлагын өндөр амжилт хүсье. Мөн хойч үедээ хөрөнгө оруулж Монголын ирээдүйн дуу хоолойг дэмжин ажилласан ивээн тэтгэгч, хамтрагч та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.💚