JCI Dornod

JCI Dornod Залуу манлайлагчдын нэгтгэсэн дэлхийд тэргүүлэгч байгууллага

11/07/2026

Happy International Human Duties day!🌎

Бид хүний эрхийн талаар өргөн хүрээнд ярьж, хэлэлцдэг ч хүний үүрэг хэмээх ойлголтыг төдийлөн онцолдоггүй. Гэвч эрх, үүрэг нь бие биеэсээ салшгүй, харилцан хамааралтай үнэт зүйлс билээ.

Иймээс бид JCI байгууллагаас жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрийг “International Human Duties Day” (Олон улсын хүний үүргийн өдөр) болгон НҮБ-аар албан ёсоор тунхаглуулсан дэлхий нийтийн уриалгад нэгдэж 2026 оны 07 сарын 10-ны өдөр Чингисийн талбайд амжилттай зохион байгууллаа.

JCI байгууллагын Эрхэм зорилго, Алсын хараа, Тунхагийг эрхэмлэн дээдэлдэг эрхэм гишүүд та бүхнийг энэхүү дэлхийн хөдөлгөөнд нэгдэж, Universal Declaration of Human Duties for Leaders уриалгад дэмжлэг үзүүлэн, үндэсний хэмжээнд хүний үүргийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье.🫶

Өнөөдрийн бидний хүлээсэн үүрэг — маргаашийн илүү хариуцлагатай нийгмийн үндэс юм.

[ ]

Хүндэтгэсэн,

JCI Dornod & JCI Grand

🌏 International Human Duties Day 🌍Зөвхөн хүний эрхийг ярихаас гадна, тухайн эрхтэй салшгүй холбоотой "үүрэг хариуцлага"-...
10/07/2026

🌏 International Human Duties Day 🌍

Зөвхөн хүний эрхийг ярихаас гадна, тухайн эрхтэй салшгүй холбоотой "үүрэг хариуцлага"-ыг нийгэмд таниулах, хэвшүүлэх зорилготой томоохон санаачилга юм. Энэхүү санаачилгыг JCI Байгууллага нь 2022 оноос хойш хэрэгжүүлж ирсээр байна.

🌍 Дэлхий даяар уриалж буй 7 үүрэг:
🫆Амьдралыг хамгаалах: Хүний нэр төрийг хамгаалж, энх тайвныг дэмжих.
🫆Хүн төрөлхтөнд үйлчлэх: Нийгмийн гишүүн бүрийг хайрлаж, халамжлах.
🫆Ирээдүйг тогтвортой байлгах: Байгаль орчноо хайрлан хамгаалж, хариуцлагатай сонголт хийх.
🫆Хөгжил цэцэглэлтийг бүтээх: Эдийн засгийн үнэ цэнийг бий болгон бусдыг дэмжих.
🫆Хүний онцлогийг хүндэтгэх: Соёлын ялгаа, үзэл бодлыг дээдлэн үнэлэх.
🫆Боловсролыг түгээх: Өөрөө суралцаж, бусдад мэдлэгээ түгээж, хүчирхэгжүүлэх.
🫆Хариуцлагатай манлайлах: Дуу хоолойгоо өргөж, цөөнхийн эрх ашгийг хамгаалан, хүний эрхийг дээдлэх.

JCI байгууллагаас санаачилж буй энэхүү дэлхийн хөдөлгөөнд хүн бүрийг бид нэгдэхийг уриалж байна. НҮБ-д 7-р сарын 10-ныг албан ёсоор Олон Улсын Хүний Үүргийн Өдөр болгон батлуулах өргөдөлд гарын үсгээ зураарай 🥰🫆
✍️🔗 https://internationalhumanduties.com

Баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье 🤩🇲🇳
09/07/2026

Баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье 🤩🇲🇳

08/07/2026

Жэй Си Ай Дорнод салбар байгууллагын Хагас жилийн тайлан видео хүлээн авна уу 🤩

💍 ХАЙРААР ХЭЛХЭГДСЭН ХУРИМЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 💍JCI Дорнод салбар байгууллагын 2026 оны Дэд ерөнхийлөгч, эрхэм гишүүн ...
26/06/2026

💍 ХАЙРААР ХЭЛХЭГДСЭН ХУРИМЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 💍
JCI Дорнод салбар байгууллагын 2026 оны Дэд ерөнхийлөгч, эрхэм гишүүн Д.Одонгоо болон түүний гэр бүлд гал голомтоо бадрааж, өрх тусгаарлаж буй түүхэн, баярт өдрийн халуун мэндийг салбар байгууллагынхаа нийт удирдлагын баг, гишүүдийнхээ өмнөөс өргөн дэвшүүлье! 🕊️✨
Салбар байгууллагынхаа үйл хэрэг, төсөл хөтөлбөрүүдэд үргэлж манлайлан оролцож, залуучуудад эерэг өөрчлөлтийг түгээж яваа эрхэм Дэд ерөнхийлөгчдөө болон таны ханьд:
Унаган хайр тань улам бат бөх байж,
Ухаан заяа тань үргэлж тэгш дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөе. 🥂
Өргөө гэрт тань инээд хөөр цалгиж, хайр хүндлэл үргэлж бялхаж байх болтугай! Гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье! ❤️
Хүндэтгэсэн,
JCI Дорнод салбар байгууллагын хамт олон

🎉 ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🎉JCI Дорнод салбар байгууллагын 2024 оны Ерөнхийлөгч, “Найнги хүнс” ХХК болон ...
26/06/2026

🎉 ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🎉
JCI Дорнод салбар байгууллагын 2024 оны Ерөнхийлөгч, “Найнги хүнс” ХХК болон “Найнги сан”-ийн захирал Ч.Ариунсэлэнгэ, салбар байгууллагын маань 2024 оны Санхүүч З.Ариунзул болон “Найнги” ХХК-ийн үе үеийн нийт хамт олонд байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн баярын халуун мэнд-ийг өргөн дэвшүүлье! 🌟
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, нийгмийн хариуцлага, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, тасралтгүй үнэ цэнийг бүтээж ирсэн та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэлээр бид үргэлж бахархдаг билээ.
“Дэлхийн хөгжлийг тал нутагтаа” цогцлоох эрхэм уриа, алсын хараа тань үргэлж өөдөө мандан бадарч, дараа дараагийн 30 жилдээ илүү их амжилт, ололтоор дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөе! 🚀✨
Цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье!

25/06/2026

🚀 БИЗНЕСЭЭ ДАРААГИЙН ТҮВШИНД ГАРГАХАД БЭЛЭН ҮҮ? | "SHAPE YOUR BUSINESS"

Орон нутгийнхаа бизнес эрхлэгч залуус, энтрепренерүүдийг дэмжих, хөгжүүлэх, хамтын ажиллагааны гүүр болох зорилготой "Shape Your Business" төслийн албан ёсны видеог та бүхэндээ толилуулж байна! 🎬

JCI байгууллагын хөгжлийн 4 боломжийн нэг болох "Бизнес ба Энтрепренершип"-ийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төсөл нь дараах боломжуудыг олгож байна:

🤝 Networking: Үнэ цэн бүтээгч шилдэг залуустай танилцах, нөхөрлөх.

📈 Бизнесийн өсөлт: Харилцан туршлага солилцож, бизнесийн хүрээгээ тэлэх.

💡 Шинэ гарц: Орон нутаг төдийгүй олон улсад хамтран ажиллах боломж.

Бид хамтын хүчээр илүү ихийг бүтээж, бизнесийн орчинд эерэг өөрчлөлтийг авчрах болно. Видеог бүрэн эхээр нь хүлээн авч үзээд, өөрийнхөө бизнесийг "хэлбэржүүлж", дараагийн түвшинд гаргах хүсэлтэй найзуудыгаа mention хийж хуваалцаарай! 👇

25/06/2026

🎬 ӨВЛӨГДӨН ҮЛДЭХ МАНЛАЙЛАЛ: ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙН 5 ЖИЛ 🎬

JCI Дорнод салбар байгууллагын "Шинэ шилдэг салбар" 🏆 (Best New LOM) шалгаруулалтад зориулсан 5 жилийн түүхэн замналыг харуулсан албан ёсны товч видеог та бүхэндээ бахархалтайгаар толилуулж байна! 🌟🎥

Аливаа том өөрчлөлт зоригтой эхлэлээс төрдөг. 🌱 Өнгөрсөн 5 жилийн хугацаанд бид зүүн бүсийн залуусын дуу хоолой болж, 🗣️ зүгээр нэг байгууллага бус, үнэ цэн бүтээгчдийн гэр бүл 🤝 болон өргөжиж чадлаа. Энэхүү видеонд бидний хамтын хүчээр бүтээсэн дараах бахархам түүхүүд багтсан болно. ✨🎞️

Түүхийг хамтдаа бичилцсэн нийт гишүүддээ болон үйл ажиллагаа, төслийг маань тууштай дэмждэг үе үеийн ерөнхийлөгчид, 👔 эрхэм үүсгэн байгуулагчид, 🏛️ хүндэт сенаторууддаа гүн талархал илэрхийлье. 🙏💙

Биднийг үргэлж дэмждэг JCI Mongolia байгууллага болон нийт найз нөхөд, дэмжигчид та бүхэндээ баярлалаа! 🙌 Бид орон нутагтаа манлайллыг түгээж, өөрсдийн түүхээ бичсээр байх болно. ✍️🚀

Илүү сайн ирээдүйн төлөө хамтдаа! 🌍💪

📌 JCI Dornod | 🇯🇵 2026 JCI ASPAC, NIIGATA JAPAN🌏 Ази, Номхон далайн бүсийн залуу манлайлагчдын хамгийн том чуулга уулзал...
11/06/2026

📌 JCI Dornod | 🇯🇵 2026 JCI ASPAC, NIIGATA JAPAN
🌏 Ази, Номхон далайн бүсийн залуу манлайлагчдын хамгийн том чуулга уулзалт эхэллээ!
JCI Дорнод салбар байгууллагыг төлөөлөн 2026 оны Ерөнхийлөгч Т.Уянгатамираар ахлуулсан баг хамт олон Япон улсын Нийгата хотноо зохион байгуулагдаж буй "JCI ASPAC 2026" чуулганд оролцож байна. 🇲🇳🤝🇯🇵
Энэхүү олон улсын томоохон чуулганд оролцсоноор манай гишүүд:
✨ Олон улсын шилдэг туршлагуудаас суралцах
🌐 Ази, Номхон далайн орнуудын манлайлагч залуустай танилцаж, үнэ цэнтэй харилцаа холбоо тогтоох
💡 Орон нутагтаа болон нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах шинэ төсөл, хөтөлбөрийн санаануудыг эрэлхийлэх
🇲🇳 Салбар байгууллага төдийгүй Дорнод аймаг, Монгол улсаа олон улсын тавцанд сурталчлан таниулах өндөр ач холбогдолтой юм.
Олон улсын тайзнаа байгууллагынхаа үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, шинэ мэдлэг, туршлагаар дүүрэн яваа Ерөнхийлөгч болон нийт гишүүддээ өндөр амжилт хүсье! 👏🏻💙
Илүү их эерэг өөрчлөлтийн төлөө хамтдаа!

Address

Дорнод аймаг, Хэрлэн сум, 10-Р баг, Ялалт , 13-р эгнээ
Choibalsan
0976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when JCI Dornod posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share