15/08/2024
"Идэр" ШТС-ын эзэмшигч "Дашваанжил" ХХК хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж Хялганат тосгон дахь шатахуун түгээгүүрийн нөөцийн саваа 2-4 дахин томруулж байгаагаас гадна шинээр аюулгүй байдал бүрэн хангасан, ОУ-ын стандартад нийцсэн газ түгээгүүр суурилуулж байна.
Зөвхөн газаар явдаг төмөр хүлэгтнүүдээс гадна ахуйн хэрэглээний газ хэрэглэдэг хүмүүс, худалдаа нийтийн хоолныхон маань ч ойроос аюулгүйгээр хэрглээгээ хангах боломжтой боллоо.
Цаашид шатдаг хийгээр ажилладаг жижиг дунд үйлдвэрлэлүүд ч хөгжих боломж гарч байна гэж бодлоо.
Аа тийм. Эднийх тэсэрч дэлбэрэх эрсдэлгүй технологитой, хэрэглэгчдэд аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгаа байнга өгч ажилладаг гэсэн шүү.
Цаашид "Gas Store" буюу хийн тоног төхөөрөмжийн сүлжээ дэлгүүрээ манайд нээх төлөвлөгөөтэй байгаа юм байна.