Northeast Asian Environmental and Agricultural Research Center - Mongolia

Northeast Asian Environmental and Agricultural Research Center - Mongolia We provide housing, land and other accommodations to environmental and agricultural field researchers who focus on small-scale farming in our region.

Researchers of sustainable farming techniques suited to the cold steppes of Northeast Asia are often stopped by a mundane obstacle: finding long-term local logistical support. We fill this gap. We are an NGO currently aiming to develop sustainable eco-farming methods suited to the high plains of Eastern Mongolia that are tailored for single-family farms. We believe the focus of the research on pas

toralism and agriculture in Mongolia should be directed towards finding the optimal set-up for individual families living in the rural areas. In addition to conducting our in-house projects, we host other organisations with similar interests at our camp in the steppes of Dornod province. Our camp is a model farm with a permanent support staff and modern comfortable accommodations. It is located in the basin of the Herlen river, thirty kilometers from Choibalsan, Mongolia. We lease land from the Dornod province, land which has been successfully used for wheat farming during the 80s, and hasn’t been used since.

"Good Job" гэх үг сэтгэлд шингэсэн " Шар Тос" байждээ✌🤗🤗Өнөө өглөө Alicia Keys “GOOD JOB” гэж Ковидын эсрэг эхний эгнээн...
26/04/2025

"Good Job" гэх үг сэтгэлд шингэсэн " Шар Тос" байждээ✌🤗🤗
Өнөө өглөө Alicia Keys “GOOD JOB” гэж Ковидын эсрэг эхний эгнээнд тэмцэж байсан хүмүүсд зориулсан дууг сонсоод энэ үгний утга нь, олон сая хүнд өдөр бүр урдах ажлаа үнэнч хийж, энэ өвчинтэй тэмцэхэд урам, сэтгэлийг нь дэмжсэн “Баярлалаа” гэж сонсогдлоо. Уг "ҮГ" нь цаг үедээ хувирч тохирсон, хүнийг сайн муу, үзэл баримтлалыг нь хамаатуулалгүй, жинхэнэ утгаа илэрхийлж болдог юм байна гэж санагдлаа.
Тэртээ 1990 оны эхэнд бид анхныхаа Америк эрдэмтэнтэй / Rich Reading / Өмнөговийн амьтны судалгаанд явж байхад уг “GOOD JOB” гэх үгийг анх сонсоод англи хэлгүй мануусд “сайн ажил” байхтай яахавдээ гэж үгний утгын шууд махчилсан орчуулга, хэл соёл хоёрын тулаан эхэлж байсан нь жаран ес машины арын суудалд инээд болон өнгөрсөн нь саяхан. Рич маань биднийгээ орой хийсэн хоолоо өглөө нь бариулгүй шанагандаа халаагаад идчихээд, уул хадаар янгир ямаа шиг явцгаадаг, гутлын ул хажуу дээрээ эргээд гарчихад скочдоод явж чаддагт, алс уулсын оройд яваа аргалыг дурангүй харж сурсан байсныг үнэлсэн “ҮГ” байсан юм билээ. Үүнээс хойш энэ “үг” надтай хэдэнтэй таарсан, гэхдээ учирах болгонд өөр орчинд, нийгэмд үзүүлэх нөлөөллийг түлхүү хамаарч хэлэгдэж байсан байх юм. Дараагийн удаад гадаадад үйлчилгээний салбарт хүнд үйлчилэхдээ сэтгэл шингээн хийж байсан бүтээгдэхүүн бүрийд “Good Job” гэж хуруугаа гозоолгон, ахин дахин ирж үйлчилүүлж буй хүмүүсийн хамтын бүтээлэнд төлсөн “төлбөр” нь байлаа. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед ажлаасаа халагдах сүүлийн чекээ авахдаа “Good Job” гэж үгийг босс маань хэлэхдээ та олон зуун хүнээс хамгийн сүүлийн 20-н нэг нь байлаа, дараагийнх нь захирлууд гэж билээ. Халагдачихаад алхаж явахдаа жинхнээсээ амбаардуулахдаа бас магтуулж болдгийг үзсэн нь энэ. Йокохама дугуйны үйлдвэрт дээгүүр гүйх ковейр нурж хүн хавчуулагдахад эхний тусламж үзүүлэн өргөгч хэрэглэн хүнээ суллаж, түргэн ирээд нөгөө хүнээ мөн миний баруун мөр их хүнд гэмтсэнд эмнэлэг авч явах үед, түргэний эмч замдаа надаа сэтгэл гаргасанд минь“Good Job” гэж хэлсэн юм. Би тэр залууд аюул тулгарна, гаргүй болно ч гэх юм огт бодоогүй, харин аюулгүй ажиллагаа, анхан шатны аврах багийн сургалтанд хэдэнтээ оролцож багш бүрээс дадлагын ажилдаа “Сайн Бэлтгэгдсэн” гээд сертификат авсан мэдлэгийн үр дүн нь байсан. Монголчууд олуулаа хамтарч хийсэн ажлынхаа төлөө “Good Job” гэж утга нэг монгол үгээр хэлүүлэх нь хүмүүсийн хооронд биет бодит харьцааг үүсгэхэд их учиртай холбоо үг юмдаа. Бид манай дээр ажилладаг, урт богино хугацаагаар ажиллаж байсан хүн бүрт энэ бол таны гар бие оролцсон ажил тул “МАНАЙ”+ “МИНИЙ” хийсэн бүтээл гэж ярих эрхийг нь өгдөг юм. Монголчууд бидний хамтдаа хийсэн бүтээл бүр нь “САЙН ҮЙЛ” гэж дуудагдаж явах болтугай!

Дорнод аймаг, Баянтүмэн сум, 4-р баг
Жаргалтайн дэлгэрэх хөдөөний ХҮН
Лхагва ЛХАГВАСҮРЭН

03/10/2024

Малчин өрхүүд богоо тэжээн, мах бэлтгэлд нийлүүлэх нийлмэл аж ахуйдаа хөгжүүлэлгүй яг яах юм бол. Зөвлөхүүд бол БОД-оо, бүүр болохгүй бол зэсээ гээд байх шиг. Малаа биш ХҮН-ээ бодож үзээрэйдээ, сүүлд аль алинч үгүй хоосон тал, онгорхой гэр болох талруугаал яваад байгаа шүүдээ.

Хүний өмнөөс сэтгэн ярьж, шийдвэр гаргах нь гавьяа мөн үү...              Гэртээ хүрэх зам маань жаргалтай байдаг нь, ер...
13/09/2024

Хүний өмнөөс сэтгэн ярьж, шийдвэр гаргах нь гавьяа мөн үү...
Гэртээ хүрэх зам маань жаргалтай байдаг нь, ертөнцийн нар сарантай эрх булаацалдуулалгүй, энэ дэлхий ертөнцийн амьтай бүхнийг тэтгэсэн хүчийг илбэн байж, тойглон амьдрах хүмүүн биенд хурмастаас итгэл хүлээлгэн олгож буйн илрэл энэ байх нь даамжиггүй. Байгаль эх тэнгэрээс буусан илчийг, газар шимийн хүчээр бүчиж, амьтай бүхнээр тэтгүүлэн БЭЛЭН хөдөлдөг ХӨРӨНГӨ бий болгодог тэр мөчийг бид НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ гэдэг билээ. Хананаасаа ус авч, харсан болгоноо үл хөдлөх чанартай, баглаа ХӨРӨНГӨ болгож эхлүүлдэг нь СУУРИН МАЛ АЖ АХУЙ байхдаа. Зээ, энэ хоёрыг эвцэлдүүлвээс нартад үзэгдээгүй, хурмастад харагдаагүй, алтан цээжтэй, мөнгөн бөгстэй тэнгэрийн амьтан бий болох домгийн шувууг ХОРШОО нь нисгээд яваад байгааг бид бүхэн их сайн ой санамжиндаа үлдээн авах нь алсдаан их ухаанаа чилээн уг хөдөөгийн хөдөлгөөн, үндэстнээрээ босох ажлын эхлэл мөн байсан эсэхийг тогтооход чухал мэдээлэл байх нигууртай. Бидэнд энэ ертөнцөд оршиж буй ТЭНГЭР заяа байлаач шинжлэх ухаан, нотолгоо баримт, шинэ цагийн тоон үзүүлэлтээр баталгаажуулалгүй уламжлалт нүүдлийн хурдтай цэнгэлийн манлайд хүрэх энэхүү зам маань алсад жин тээх тэмээн жин луугаа байх вийдээ. Хувь, хувьсгал хоорондоо үг хэлээ ололцолгүй, ханцуйндаа таван хурууны бүдүүлэг МАЙМАА хийх нь, хөдөлдөг техник жилдээ 4 сар ажиллаж, бэлчдэг хөрөнгө нь үнэгүйдэн өсдөг нь бас учиртай. Иймд Мал + малчин ХҮН хоёроо ХАА, БОЯ, Сангий яам, Боловсрол, Нийгэм хангамж, Соёлын яам гэж олон талруу хуваан хөдөөгийн хөгжил нэрийн дор тал дээр үлдэх буйраа сахих ганц айл дээр очих дарамт шахалтаа цэгцэлвэл яасан юм бэ. Энэ олон салаа замын алингээр нь явах нь эзгүй хээр суугаа манууст ихэд хол сонсогдох юмаа. Тэгээд ч малчны өмнөөс их ярьж, малчин тэгэх ёстой гэж заах нь энэ их олон хурал цуглаан, чуулганы хурлын танхим, индэр дээрээс ам булаацалдан ярих нь бүүрч утгаа алдах талдаа гарсандаа. Заа, үг олдож үхэр холдлоо, дуу гаргасан нь буруудаж, дулдуудсан нэг нь зөвдөх цаг дор, халагдсанч ойчин унах газартай, загнуулж, жанчуулсанч бор гэртээ эзэн байх нь чухал бөлгөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Жаргалтайн дэлгэрэ хөдөөний ХҮН
Лхагвагийн Лхагвасүрэн
Дорнод Баянтүмэн сум 4-р баг

Бидний олон жил хүсэн хүлээсэн Багийн Бага Сургууль-н ажил урагшаагаа хөдөлж “Энх Адис” ЕБС мэндэлж үүд хаалгаа нээхэд н...
10/09/2024

Бидний олон жил хүсэн хүлээсэн Багийн Бага Сургууль-н ажил урагшаагаа хөдөлж “Энх Адис” ЕБС мэндэлж үүд хаалгаа нээхэд нар буцах хэмжээний хугацаа бид бүхэнд үлдлээ. Ертөнцийн цаг хугацааны тооллоор хэмжвээс өнөөгийн хүмүүн биеийн хагас, бүтэн сайн өдөр үгүй болж нар саранд мэхийн залбирах өдөр хоног бидний талд орсноор өдөр хоног уртасж, үдшийн гялаан, үүрийн гэгээ олон түмний минь хүч хөдөлмөрийг таалах бизээ.
Бидний энэ эхлүүлсэн ажил нэгэн гэр бүлээс эхэлсэн давалгаа бүү байгаасаа харин бүхэл бүтэн ард түмний минь мянганаар туулж ирсэн нүүдэлчин ахуй, төрт ёсон, хүмүүний эрхэм чанар, дэлгэсэн тэрлэг шиг нутгийн минь нүд чих нь болсон соргогд нь нүүж, сонор сэрэмжтэй байж, ард олноо хишиг арвин амыг нь тостой, өрх гэрийг нь өнөр өтгөн байлгах хүндэт үүрэг хүлээсэн малчин түмний минь дархлаа болох ирээдүйг нь өвлөх үр хүүхэд, цармын цас будантсан баруун хязгаар, ой хөвч нь найгсан хангай, зэрэглээтэн цайвартах агуу их говиос, нараан угтан тосох уудам тал нутгаас хотноосоо даагтайгаа номондоо хүрэх боломжтой, аав ээжийдээ хонь эргүүлэх завтай, эх орон анд нөхдөө гэх хамт олон дунд, ажил хөдөлмөр, ахуй төрийг цогцлоох уран монгол ухаантай олон сайхан хүүхэд залуус бий болоосой гэж бодож яваа хүсэл та бид бүхний хамтын бүтээл болгоцгооё гэж машид ихээр хүсэж байна. Нэгэн цэг дор хөлс хөдөлмөр, үзэг бийр нийлүүлэн байж эрдмийн өргөөг бий болгон алдаа оноог нь цэгнэн бусадтайгаа байнга хуваалцан Монгол орны минь өнцөг бүрт өнөөдөр сурч байгаа, маргааш эцэх эх нь эрдмийн их өргөөнд мордуулах мянга мянган хүүхдүүдэд өөр нэгэн энгийн арвин их эрдмийн сангаас ур ухааныг нь уудлах боломж бий болгох болов уу гэж олон дахин хэлэлцэж, олон хүний оюун ухааныг уралдуулж, цэцэн мэргэдтэй нь ярилцаж, эцэг эхчүүдтэй хөөрөлдөн байж энэхүү нээлттэй боломжийг бий болгохдоо хожмоо миний оролцоо үүнд бий шүү гэх сэтгэлийн чандад дүрэлзэх эрхэм нандин бахархах сэтгэлийг танд үлдээхийг зоривоо.
Эхрэм Нүүр Номын анд нараасаа хамтдаа энэхүү БАГА боловч Энгийн гэгдэх СУРГУУЛЬ-д бүх талаар туслалцаа дэмжлэг хэрэг болох энэ үед хамтран ажиллах бүхий л сайн дурын санал санаачлагыг бидний зүгээс мэхийн ёслон хүлээн авнаа.
САЙН ҮЙЛС МӨНХӨД ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

Жаргалтайн дэлгэрэх хөдөөний ХҮН
Дорнод аймаг, Баянтүмэн сум, 4-р баг
Лхагвагийн Лхагвасүрэн

https://www.facebook.com/share/p/g1rSCoEMPyaWqiGx/?mibextid=qi2Omg
03/09/2024

https://www.facebook.com/share/p/g1rSCoEMPyaWqiGx/?mibextid=qi2Omg

Боловсролын сайд П.Наранбаярын бага боловсролын тухай, малчдын хүүхдүүдийн бага боловсролын тухай шинэчлэлтийг тодотгосон үгнээс. Хөдөөгийн хөгжил, багийн ба...

Address

4 Th Bag
Bayantümen

Telephone

+97699039761

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Northeast Asian Environmental and Agricultural Research Center - Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Northeast Asian Environmental and Agricultural Research Center - Mongolia:

Share