Эрдэнэ Монгол - Баянхөндий төсөл

Directions Website Contact the organization

Эрдэнэ Монгол - Баянхөндий төсөл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эрдэнэ Монгол - Баянхөндий төсөл, Bayanhongor.

Эрдэнэ Монгол ХХК-ийн хэрэгжүүлж буй Баянхөндий алтны төслийн албан ёсны хуудас. Тус төсөл нь Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой.

01/10/2026

👷‍♂️Уурхайн ажлын нэг өдөр контентын энэ удаагийн зочноор Боловсруулах үйлдвэрийн ахлах оператор Б.Төрмөнхийг танилцуулж байна.

📍Түүний ажлын өдөр үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжийн ажиллагааг хянах, баг хамт олноо чиглүүлэх зэрэг хариуцлагатай ажлаар үргэлжилдэг байна. Аюулгүй ажиллагаа бол ажлын талбар дахь үндсэн зарчим гэдгийг тэрээр онцоллоо. 🔃👷‍♂️

👉Түүний ажлын нэг өдөртэй хамтдаа танилцацгаая.

#эрдэнэмонгол
#уулуурхай
#ажлыннэгөдөр

21/09/2026

👨‍🎓Г.Түмэнбаяр: Сургалтын төлбөрийн тэтгэлэг бидэнд хичээлдээ бүрэн төвлөрч, амжилттай суралцах боломж олгож байна

🎓Эрдэнэ Монгол ХХК-иас хэрэгжүүлдэг “Баянхөндий төслийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2026-2028”-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шалгарсан оюутнуудад батламж гардууллаа.

👉💯Уг хөтөлбөрт гурав дахь жилдээ шалгарсан Шинэжинст сумын харьяат АШУҮИС-д хүүхдийн их эмч мэргэжлээр суралцаж буй Г.Түмэнбаяр хэлэхдээ “Оюутнууд бидний хувьд сургалтын төлбөрийн асуудлаа шийдвэрлүүлэх нь хамгийн том дэмжлэг болж байна. Ингэснээр хичээлийн хажуугаар цагийн ажил хийх зэрэг асуудалгүйгээр сурах боломжтой болж байгаад маш их баяртай байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж орон нутгийн оюутнууд биднийг дэмжиж буй танай хамт олонд талархаж байна. Цаашид хичээнгүйлэн суралцаж, сонгосон мэргэжлээрээ сайн суралцаж, төрөлх сумаасаа ажлын гараагаа эхлүүлнэ гэж бодож байна. Өнөөдөр тэтгэлэг хүртэж байгаа оюутнууддаа сурлагын амжилт хүсье” гэлээ. 📚📖📙

#оюутнытэтгэлэгтхөтөлбөр
#баянхөндий

09/09/2026

🏀Баянхонгор олон улсын стандартын 3х3 сагсанбөмбөгийн зөөврийн талбайтай болсон анхны аймаг боллоо.

✅Бид нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх цаашлаад олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжлийн тамирчдыг төрөн гарахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү талбайг бүтээн байгууллаа.

⛹⛹‍♀Шинэ талбайн ашиглалтыг эхлүүлэх хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Баганат талбайд 3х3 сагсанбөмбөгийн тэмцээнийг гурван насны ангиллаар зохион байгуулав. Тэмцээнд хүүхэд, залуус өргөнөөр оролцож, шинэхэн талбайдаа ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдсөн.

✅3х3 сагсанбөмбөг нь олимпын хөтөлбөрт багтсан, дэлхийн олон оронд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Монгол Улсад ч сүүлийн жилүүдэд хүүхэд, залуусын дунд түгээмэл хөгжиж, мэргэжлийн тамирчид олон улсын түвшинд амжилт үзүүлж буй.

✅Олон улсын стандартын талбайтай болсноор Баянхонгор аймгийн хүүхэд, залуус бэлтгэл сургуулилтаа тогтмол хийх, улсын хэмжээний томоохон тэмцээн уралдаанд оролцох боломж нэмэгдэхийн зэрэгцээ 3х3 сагсанбөмбөгийн спортыг орон нутагт хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэж буйгаараа онцлог юм.

#эрдэнэмонгол
#Баянхонгор

24/08/2026

Ө.Нангил: Мод тарих их сайхан байдаг🌱

“Уурхайн ажлын нэг өдөр” контентын анхны дугаарт Эрдэнэ Монгол ХХК-ийн Байгаль орчны техникч Ө.Нангилыг онцолж байна.🍀

Тэрээр байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ажлынхаа нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ? Түүний ажлын нэг өдөртэй танилцацгаая.🪴

#эрдэнэмонгол
#БАЙГАЛЬОРЧИН

Санхүүгийн шинжээч ажлын байранд урьж байна 🧑‍💻🧑‍💻Эрдэнэ Монгол ХХК-д САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧИЙН ажлын байр зарлагдлаа. 🤝Та м...
14/08/2026

Санхүүгийн шинжээч ажлын байранд урьж байна 🧑‍💻

🧑‍💻Эрдэнэ Монгол ХХК-д САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧИЙН ажлын байр зарлагдлаа.
🤝Та манай хамт олонтой нэгдэхийг хүсвэл дараах сувгуудаар анкетаа ирүүлэх боломжтой.
👉 Онлайнаар анкет хүлээн авах:
• https://lnkd.in/dSU4pb_i
• https://www.zangia.mn/company/Erdene-Mongol-LLC/
• [email protected] хаягт тус тус өөрийн дэлгэрэнгүй CV-г илгээнэ үү

#ажлынбайр
#эрдэнэмонгол

ШИНЭ АЖЛЫН БАЙР ЗАРЛАГДЛАА 📣📣📣🧑‍💻Эрдэнэ Монгол ХХК-д дараах ажлын байрууд зарлагдлаа. 🤝Та манай хамт олонтой нэгдэхийг х...
10/08/2026

ШИНЭ АЖЛЫН БАЙР ЗАРЛАГДЛАА 📣📣📣

🧑‍💻Эрдэнэ Монгол ХХК-д дараах ажлын байрууд зарлагдлаа.
🤝Та манай хамт олонтой нэгдэхийг хүсвэл дараах сувгуудаар анкетаа ирүүлэх боломжтой.
👉 Онлайнаар анкет ирүүлэхдээ:
• https://www.zangia.mn/company/Erdene-Mongol-LLC
• [email protected] хаягт тус тус илгээнэ үү.

👉Цаасан байдлаар анкет бөглөхийг хүсвэл:
• Баянхонгор аймагт байрлах Эрдэнэ Монгол ХХК-ийн Төлөөлөгчийн газарт ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд очиж бөглөх боломжтой.

Танд амжилт хүсье.

#эрдэнэмонгол
#ажлынбайр

🇲🇳Шинэжинст сум байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан өнгөрөгч өдрүүдэд нутгийн зон олон баяр наадмаа тэмдэглэн өнгө...
04/08/2026

🇲🇳Шинэжинст сум байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан өнгөрөгч өдрүүдэд нутгийн зон олон баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ.

🇲🇳Түүхт ойн босгон дээр Шинэжинст сум Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнагдсан юм.🎊🌟 Нэрт найрагчийн онгодыг хөглөсөн Сэгс Цагаан Богд хайрхан, Эхийн голын баян бүрдийг түшиглэсэн хөдөлмөрч зон олон, алдарт цагаан ямаан сүргийг өсгөн үржүүлж ирсэн малчин түмний хөдөлмөрийг ийнхүү үнэлсэн нь түүхэн ойн онцгой үйл явдал байв.

🇲🇳Эрдэнэ Монгол ХХК-аас баяр наадмын үйл ажиллагаанд оролцож, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ.✨

#эрдэнэмонгол
#шинэжинст70жил
#Наадам

🌱Эрдэнэ Монгол ХХК-ийн мод үржүүлгийн газрын ажлын нэг өдөр🌿2022 оноос хойш 6 хүлэмж бүхий 2.5 га талбайд нутгийн унаган...
21/07/2026

🌱Эрдэнэ Монгол ХХК-ийн мод үржүүлгийн газрын ажлын нэг өдөр

🌿2022 оноос хойш 6 хүлэмж бүхий 2.5 га талбайд нутгийн унаган ургамал үржүүлэн, 19.13 га талбайд 26.000 мод тарьж 100.000 гаруй тарьц, суулгац бэлтгээд байна. 🌿🪴

🍀Бид говийн бүсэд дасан зохицох чадварай нутгийн унаган ургамлыг үрээр тарьж, мод тарих хүсэлтэй орон нутгийн иргэдийг тарьц, суулгацаар дэмжин хамтран ажиллаж байна.

#эрдэнэмонгол
#БАЙГАЛЬОРЧИН
#Модүржүүлэг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг бүх бүсгүйчүүддээ хүргэе.🌹👷🏻‍♀️✨
08/03/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг бүх бүсгүйчүүддээ хүргэе.🌹👷🏻‍♀️✨

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол түмэн минь хотол ол...
18/02/2026

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол түмэн минь хотол олноороо сайхан шинэлээрэй.🇲🇳🇲🇳🇲🇳

Address

Bayanhongor

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэ Монгол - Баянхөндий төсөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Эрдэнэ Монгол - Баянхөндий төсөл:

Shortcuts

Share