Сүхбаатар аймгийн ахмадын хороо

Сүхбаатар аймгийн ахмадын хороо Sukhbaatar aimagt 9-r sariin 18-nd zuun 4 aimgiin ahmadiin horoodiin ajiltnuudiin surgalt, seminar zohion baiguulagdah teleblegeetei baina.

2026.01.04. Ням гараг.  Сүхбаатарын нумт харваачид 2026 оныхоо өнгийг тодоройлох анхны бооцоот тэмцээнээ амжилттай  явуу...
04/01/2026

2026.01.04. Ням гараг. Сүхбаатарын нумт харваачид 2026 оныхоо өнгийг тодоройлох анхны бооцоот тэмцээнээ амжилттай явууллаа. Тэмцээнд Баруун-Урт, Асгат, Наран, Сүхбаатар, Халзан, Уулбаян сумдын 45 харваач Сугалаагаар 9 баг болж, маш сонирхолтой сайхан тэмцээн болж, оны анхны тэмцээнээ хийлээ. Харваачдын хараа нь хурц, сум нь мэргэн, оноо нь өндөр, уухай нь цээл, аймаг, бүс, улсын тэмцээн наадмууддаа хийморьтой байж, тэргүүн байруудыг эзэлж, түмэн олноо баясгаж байх болтугай.

Д.Шижирбаатар даргатай Сүхбаатар аймгийн ахмадын хорооны төв шинэ жилийн баяр XII/31-нд СПОРТ ЦОГЦОЛБОРТ болж, 700 шахам...
02/01/2026

Д.Шижирбаатар даргатай Сүхбаатар аймгийн ахмадын хорооны төв шинэ жилийн баяр XII/31-нд СПОРТ ЦОГЦОЛБОРТ болж, 700 шахам ахмадууд маань оролцож, дарга Д.Шижирбаатар Ахмадын шинэчлэгдэн батлагдсан хуулийн олон шинэ заалтууд амжилттай нутагшин хэрэгжиж, үр дүнгээ өгч, 2025 оноо хэлэх үг хийсэн ажилтай үдэж, 2026 оноо угтаж буйгаа бахархалтай хэлж арга хэмжээгээ нээж, ХЖТеатрын Далай ахлагчтай, Болормаа хөтлөгчтэй, бүжигчид, дуучид ая дуугаа өргөн, ахмадууд цэлгэр сайхан талбайд цэнгээнт бүжгээ бүжиглэн цэнгэж, Өвлийн өвгөн аав цасан охидоо дагуулан ирж, сэтгэлийн үгээ хэлж, ахмадуудынхаа төлөө сэтгэлтэй, шилдэг тэргүүний манлайлагч, ахмадууддаа бэлгээ гардуулан, цасан охид бүжиглэн цэнгэж наадлаа.
Ахмадын хорооноос шинэ жилийн баярын азтангуудаа тодруулан шампанск+бялуу хос бэлэгнээс угаалгын машин хүртэлх гэр ахуйн цахилгаан бараа бүхий 20 шахам бэлгээрээ аз ёндоотой ахмадуудаа тодруулан баярлууллаа. Шинэ ондоо Ахмадын хуулиа нутагшуулан хэрэгжүүлж, эрүүл энх, аз жаргал дүүрэн байхын ерөөл өргөе.

АЙМГИЙН АХМАДЫН ОРДНЫ УРЛАГИЙН ЗААЛАНД IV/15-НААС  10 ХОНОГИЙН ХУГАЦААНД НИЙТИЙН ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН СУРГАЛТ ЯВАГДАХ УЧИР А...
14/04/2025

АЙМГИЙН АХМАДЫН ОРДНЫ УРЛАГИЙН ЗААЛАНД IV/15-НААС 10 ХОНОГИЙН ХУГАЦААНД НИЙТИЙН ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН СУРГАЛТ ЯВАГДАХ УЧИР АХМАДУУДАА ӨРГӨНӨӨР ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА.

АХМАДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ нээлттэй цуглаан Уламжлалаараа МЯГМАР ГАРАГИЙН 10 цагтаа болж, албан байгууллагын АХМАДЫН ЗӨВЛӨЛ...
08/04/2025

АХМАДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ нээлттэй цуглаан Уламжлалаараа МЯГМАР ГАРАГИЙН 10 цагтаа болж, албан байгууллагын АХМАДЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА НАР ӨРГӨН ОРОЛЦЛОО. Цуглаагаар аймгийн удирдах ажилтны цуглааны мэдээлэл болон ахмадын хорооноос өнгөрсөн 7 хоногт хийсэн болон ирэх 7 хоногт хэрэгжих гол ажлын мэдээллийн Ахмадын хорооны з/б О.Цэрэндулам өгөв.
Мөн аймгийн Ахмадын хорооны тэргүүлэгч, СПОРТ ХАРИУЦСАН Ш.ЭНХ-АМАР саяын өнгөрсөн БЯМБА гарагийн өглөөний дасгалд 30 гаруй ахмад оролцсон болон 10 цагийн өдөрлөгийн арга хэмжээнд 20 шаруй ахмад оролцож, спортын 4 төрөлт тэмцээнүүдэд ахмадын баг тамирчид 8 хүнтэй багаар амжилттай оролцож, ДАРТСЫН ТӨРӨЛД Д,ХАЛТАР, БЭХСҮХ нар тэргүүн байр эзэлж, залуучуудаа манлайлсан сайхан мэдээллийг өгөв.
Мөн ГРАУНД ГОЛЬФЫН СУРГАГЧ БАГШ, ахмад тамирчин Д.НАРАНЧИМЭГ Граунд гольфын "ХАВРЫН БАЯР" тэмцээнд 15 метрт анхны цохилтоор АЛТАН БӨМБӨГ үүрэнд хийж, ӨРГӨМЖЛӨЛ, АЛТАН БӨМБӨГ, мөнгөн шашналаар шашнагдсан сайхан амжилт үзүүлсэн мэдээллийг хүргэлээ.
Удахгүй ЯПОН УЛСАД ГРАУНД ГОЛЬФЫН БАГ ТАМИРЧИД ЯВАХ БАГТ ОРОХ БОЛСОН САЙХАН МЭДЭЭГ ДУУЛГАЖ, ахмад Ж.ЭНХБААТАР Ябаяр хүргэж, анхны мялаалга хандив өргөж баярлууллаа. ЯПОН ЯВАХАД НЬ АХМАДУУД НЬ ҮДЭЖ ГАРГАЖ ӨГНӨӨ.
Амжилт, амжилт,...

Address

Baruun Urta
97601

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар аймгийн ахмадын хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share