Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо

Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо Монголын Залуучуудын Холбоо / Mongolian Youth Federation

СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВД НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 80 ГАРУЙ ХҮҮХЭД СУРАЛЦЖЭЭ✅Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэр...
12/06/2026

СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВД НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 80 ГАРУЙ ХҮҮХЭД СУРАЛЦЖЭЭ

✅Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч А.Оюунчимэгийн эрхлэн явуулдаг “YUNA” солонгос хэлний сургалтын төвийн 1 жилийн ой тохиож байна. БНСУ-д суралцаж улмаар төрөх нутагтаа ирж Солонгос орны хэл, соёлын түгээж буй түүний энэ сургалтын төвд нэг жилийн хугацаанд 80 гаруй хүүхэд хамрагджээ.
✅Манай суралцагчид цаашид топик оноо авч Солонгосын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжтой. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамт суралцаж, хөгжиж, дэмжиж ирсэн нийт суралцагчид, эцэг эхчүүд болон хамтран ажиллагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай төв цаашид ч чанартай сургалт, найрсаг орчин, тасралтгүй хөгжлийг эрхэмлэн ажиллах болно хэмээн тэрбээр хэллээ.
✅YUNA Солонгос хэлний сургалтын төвд хамтдаа суралцаж, хөгжиж, мөрөөдөлдөө хүрцгээе.
Хаяг: Жаргалан хотхон, 1-р байр Залуус хөгжлийн төв

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭХЛЭЛИЙГ АМЖИЛТТАЙ ТАВЬЛАА✅Аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Т.Одончимэг, Баруун-Урт сумын ...
11/06/2026

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭХЛЭЛИЙГ АМЖИЛТТАЙ ТАВЬЛАА

✅Аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Т.Одончимэг, Баруун-Урт сумын тэргүүн Ц.Ариунболд нар БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотод болсон олон улсын уулзалтад төлөөлөгчөөр оролцож залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр туршлага судалж, зарим салбарт хамтран ажиллах гарц, боломжийг нээх эхний алхмыг амжилттай хийлээ.
✅Аймгийн Залуучуудын холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны хүрээнд уг үйл ажиллагаанд урилгаар оролцсон юм.
✅Цаашид уулзалт хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгохын тулд ТББ-ууд нягт хамтран ажиллаж үр дүн гаргахын төлөө зорих болно.

ХҮҮХДИЙН МАРАФОНЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВОлон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд аймгийн ЗДТГ болон Хүний ...
02/06/2026

ХҮҮХДИЙН МАРАФОНЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд аймгийн ЗДТГ болон Хүний эрхийн Үндэсний комисс, ХГБХХГ, аймгийн Залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан Хүүхдийн марафонд 1000 гаруй хүүхэд оролцов.
Оролцогчид зургаан насны ангиллаар уралдсан бөгөөд оролцогч хүүхэд бүрт батламж гардуулж, витаминжууллаа.

ЗАЛУУ ХОСУУДАД ГЭРЛЭЛТИЙН БАТЛАХ ГАРДУУЛЛАА✅Уулбаян сумын Засаг даргын Тамгын газар,  Уулбаян сумын Залуучуудын холбоо х...
28/05/2026

ЗАЛУУ ХОСУУДАД ГЭРЛЭЛТИЙН БАТЛАХ ГАРДУУЛЛАА

✅Уулбаян сумын Засаг даргын Тамгын газар, Уулбаян сумын Залуучуудын холбоо хамтран
“ГЭРЛЭЛТ БАТЛУУЛАХ ЁСЛОЛ”-ыг анх удаа амжилттай зохион байгууллаа.
✅Хосуудынхаа хайр, хүндлэл, халуун дурсамжийг мөнхөлсөн энэхүү сайхан өдөрт оролцсон гэр бүлүүддээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 💖💐

Гэр бүл бүхэн аз жаргалаар дүүрэн байг. 👰🤵

27/05/2026

Хөрш орны залуусын байгууллагатай хамтын ажиллагаа тогтоох эхний алхам АМЖИЛТТАЙ.
Удахгүй гоё мэдээ дуулгана аа залуус аа👍👍👍

Буриад Улсын Их сургуульд 100% тэтгэлгэжр суралцахыг урьж байна…
24/05/2026

Буриад Улсын Их сургуульд 100% тэтгэлгэжр суралцахыг урьж байна…

19/05/2026

📍Анхаараарай залуус аа, маш гоё боломжийг АТГААД АВ...

✅Буриад улсын их сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцаад Орос хэл, Уран зохиолын багшийн мэргэжил эзэмших боломжийг олгож байна. Хөтөлбөрт 18-35 насны залуус хамрагдана.
✅Та суралцах хугацаандаа оюутны дотуур байрандаа ч мөн үнэ төлбөргүй амьдрах бөгөөд дээрээс нь сар бүр мөнгөн тэтгэлэг авах болно...
✅Дэлгэрэнгүй мэдээллийг Залуус хөгжлийн төвийн байран дээр ирж авахаас гадна 8904-5343 дугаараар холбогдоорой...

БУРИАД УЛСЫН ИХ СУРГУУЛЬД 100 ХУВЬ ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДААРАЙ ЗАЛУУС АА😱😱😱Дэлгэрэнгүй мэдээллийг 8904-53...
19/05/2026

БУРИАД УЛСЫН ИХ СУРГУУЛЬД 100 ХУВЬ ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДААРАЙ ЗАЛУУС АА😱😱😱

Дэлгэрэнгүй мэдээллийг 8904-5343 дугаараас…

ЗАЛУУС ТӨГӨЛТЭЙ БОЛЛОО✅Баруун-Урт сумын ЗХ-ны санаачилга, сумын ЗДТГ-ын дэмжлэгээр Сүхбаатарын залуус нарсан төгөлтэй бо...
19/05/2026

ЗАЛУУС ТӨГӨЛТЭЙ БОЛЛОО

✅Баруун-Урт сумын ЗХ-ны санаачилга, сумын ЗДТГ-ын дэмжлэгээр Сүхбаатарын залуус нарсан төгөлтэй боллоо.
✅Баруун-Урт сумын төвд байрлах тус төгөлд мод тарих өдрийн хүрээнд залуус, сумын удирдлагуудын хамтаар 40 ширхэг нарс модыг суулгажээ.
✅Цаашид мөн ижил төрлийн модыг нэмж тарих боломжтой бөгөөд төгөлийн арчилгаа усалгааг сумын ЗХ болон Баруун-Урт ойжуулалт сум дундын ойн анги хариуцах юм.

ЗАЛУУЧУУД МОД ТАРИНА✅Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг Даргын Тамгын Газар-ын дэргэдэх залуучуудын зөвлөл Баруун-...
14/05/2026

ЗАЛУУЧУУД МОД ТАРИНА

✅Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг Даргын Тамгын Газар-ын дэргэдэх залуучуудын зөвлөл Баруун-Урт Сумын Залуучуудын Холбоо хамтран "Нэг мод-Нэг амьдрал" уриан дор залуучуудын төгөлийг бий болгохоор зорьж байна.
Баруун-Урт сумын залуучууд та бүхнийг 5-р сарын 16-нд 08:00 цагт Номин худалдааны төвийн зүүн талд хүрэлцэн ирж залуустайгаа нэгдэн мод тарих үйл ажиллагаанд оролцохыг уриалж байна.
🌳 “Нэг мод бол ганц ургамал биш, нэг амьдралын эхлэл юм.”

Address

Baruun-Urt

Telephone

+97699084238

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share