29/07/2026
СҮХБААТАР АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 84 ЖИЛ, "ЗҮҮН БҮСИЙН ХУРД-2026" НААДАМ
Түрүү морины эздэд үүрд хадгалагдах 80 лангийн мөнгөн цомыг ивээн тэтгэсэн эрхэм хүндэт ивээн тэтгэгчид
Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 84 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2026" баяр наадмын хурдан морины уралдааны түрүү морины эздэд гардуулах үүрд хадгалагдах 80 лангийн мөнгөн цомыг дараах эрхэм хүмүүс болон байгууллагууд ивээн тэтгэлээ.
Азарга – Дархан түмний эх "Улс халзан" азарганы нэрэмжит цомыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Дашдэмбэрийн Бат-Эрдэнэ ивээн тэтгэв.
Их нас – "Харцага халзан" нэрэмжит цомыг "Билгүүн Монгол Констракшн" ХХК-ийн захирал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул Лхагвадоржийн Анхбаатар ивээн тэтгэв.
Соёолон – "Шөвгөр зээрд" азарганы нэрэмжит цомыг Завхан аймгийн Яруу сумын уугуул, ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод манлай уяач Дашзэгвийн Дагвадорж ивээн тэтгэв.
Хязаалан – "Яруу хээр" азарганы нэрэмжит цомыг Завхан аймгийн Яруу сумын уугуул, ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод манлай уяач Дашзэгвийн Дагвадорж ивээн тэтгэв.
Шүдлэн – "Асгат саарал" азарганы нэрэмжит цомыг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэд ивээн тэтгэв.
Даага – "Магнай халиун" азарганы нэрэмжит цомыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Ширэндэвийн Дашдорж ивээн тэтгэв.
Сонгомол дээд нас – "Бидэрт халиун" азарганы нэрэмжит цомыг Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, "Мон-Уран" ХХК-ийн захирал Батсүхийн Наранхүү ивээн тэтгэв.
Сонгомол дунд нас – "Даян түмний эх хүрэн морь"-ны нэрэмжит цомыг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Аюулгүй ивээн тэтгэв.
Сонгомол бага нас – "Халзан морь"-ны нэрэмжит цомыг GOLDEN BTS Construction LLC-ийн захирал Б.Бат-Оргил болон хамт олон ивээн тэтгэв.
Эрхэм ивээн тэтгэгчиддээ "Зүүн бүсийн хурд-2026" баяр наадмыг дэмжин, монгол өв соёл, хурдан морины уламжлалыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд гүн талархал илэрхийлье.