Өвөрхангай аймгийн Улаан загалмайн хороо

Directions Website

Өвөрхангай аймгийн Улаан загалмайн хороо Та хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

UNICEF Mongolia, Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/ хамтран зохион байгуулсан Залуу манлайл...
20/10/2026

UNICEF Mongolia, Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/ хамтран зохион байгуулсан Залуу манлайлагчдад зориулсан @Сэтгэл зүйн эрүүл мэндийн үе тэнгийн сургагч бэлтгэх сургалт"-нд Бат-Өлзий сумын анхан шатны улаан загалмайн хорооноос Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан н.Жавзандулам, Өлзийт сумын анхан шатны улаан загалмайн хорооны өсвөрийн улаан загалмайн удирдагч багш, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Н.Халиун нар оролцож сургагч багшаар бэлтгэгдлээ.

14/10/2026
ӨСВӨРИЙН АВРАГЧ-2026: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ХАНГАРДИ” БҮЛЭГ УЛСЫН АВАРГА БОЛЛООӨсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаала...
14/10/2026

ӨСВӨРИЙН АВРАГЧ-2026: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ХАНГАРДИ” БҮЛЭГ УЛСЫН АВАРГА БОЛЛОО
Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилгоор зохион байгуулсан “Өсвөрийн аврагч-2026” улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн “Хангарди” бүлэг тодорлоо.
Харин тус тэмцээний дэд байрыг Зүүн бүсийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсроын лаборатори I сургуулийн “Жанжин” бүлэг, гутгаар байрыг Хангайн бүсийн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн “Шонхорууд” бүлгийн өсвөрийн аврагчид тус тус эзэлсэн юм.
Тэмцээнд бүс, бүсээс шалгарсан 8 багийн 64 өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч, авхаалж, самбаа сорих, химийн хордолт, гал унтраах гэсэн долоон цэгт даалгавар гүйцэтгэж, аваргуудаа шалгарууллаа.
Улсын аварга шалгаруулах тэмцээнийг гурван жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэг, эх оронч үзэл, болзошгүй гамшиг, ослын үед өөртөө болон бусдад тусламж үзүүлэх чадвар, дадлагыг эзэмшүүлж, ирээдүйн мэргэжлээ сонгоход чухал нөлөөг үзүүлдэг гэдгээрээ онцлог ач холбогдолтой юм.
Улсын хэмжээнд 487 бүлгийн 3820 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгэж, гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага, боловсролыг олгож, үеийн тэнгийн хүүхэд багачуудад тэднээр дамжуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургалт, дадлагыг зохион байгуулж байна.
#өсвөрийнаврагч2026
#улсынаваргашалгаруулахтэмцээн
Хангайн бүс-Өвөрхангай аймаг Онцгой байдлын газар

14/10/2026

#өсвөрийнаврагч2026
#улсынаваргашалгаруулахтэмцээн
Хангайн бүс-Өвөрхангай аймаг Онцгой байдлын газар

14/10/2026
14/10/2026

ХАЛУУН, ШИНГЭНЦ САЙТАЙ ШӨЛТЭЙ ХООЛ СОНГООРОЙ!

Хүйтний улиралд хонины болон үхрийн мах, сонгино, сармис, цагаан гаа зэрэг орцтой халуун, шөлтэй хоол хэрэглэж, биеийн тамир тэнхээ болон дархлаагаа дэмжээрэй. 🥩🧄🍲

Томуугийн эсрэг хамтдаа! 💙
#ТомуугийнЭсрэгХамтдаа #ТомуугаасСэргийлье #ДархлаагааДэмжье

Address

Arvayheer

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Өвөрхангай аймгийн Улаан загалмайн хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share