Говь-Алтай аймгийн Улаан Загалмайн хороо

  • Home
  • Mongolia
  • Altaï
  • Говь-Алтай аймгийн Улаан Загалмайн хороо
Call Directions Website Contact the organization

Говь-Алтай аймгийн Улаан Загалмайн хороо Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг бол үндэсний хүмүүнлэгийн цорын ганц байгууллага юм.

Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейн 1989 онд гаргасан шийдвэрийн дагуу дэлхий нийтээр жил бүрийн 10-р сарын...
25/09/2026

Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейн 1989 онд гаргасан шийдвэрийн дагуу дэлхий нийтээр жил бүрийн 10-р сарын 13-ны өдрийг Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр хэмээн тэмдэглэж байна. Энэхүү өдрийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриан дор жил бүр нэгддэг. Энэ жилийн хувьд “Resilience Starts at Home” буюу “Гамшгийг даван туулах чадавх та бидний гэрээс эхэлнэ ” уриа дор иргэд, олон нийтийг гамшгийн эрсдэлээс хамгаалах, чадавхжуулах, өрх, гэр бүлийн гамшгийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх, эрсдэлийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлэхээр зорьж байна. Тэмдэглэлт өдрийн хүрээнд “Өрхийн бэлэн байдал – аюулгүй ирээдүй” сэдэв дор шагналын сантай богино хэмжээний видео бичлэгийн уралдааныг зарлаж байгаа тул хүүхэд залуучууд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Холбогдох утас: 99141277, 99944082, 99483687
Цахим шуудан: Улаан Загалмайн хорооны веб хуудас: [email protected] цахим хаяг
Бүтээл хүлээн авах хаяг: Аймгийн Улаан Загалмай Хороо

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран БНХАУ...
24/09/2026

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны байгуулагын дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төсөл Говь-Алтай аймгийн Цогт, Дарив сумуудад хэрэгжиж байна. Төслийн хүрээнд энэ удаа Цогт сумын Баян-Улаан багийн Сайхан өвстийн ам хэмээх газрын малын хөлд талхлагдаж дарагдсан булгийн эхийг сэргээж хашин малчдын өөрсдийнх нь оролцоотойгоор 4 цөөрөм, 1 хагас хөв, хагас цөөрмийг байгууллаа. Тухайн бүс нутгийн 15-20 айлын намаржааны бүсийн усны асуудлыг шийдэж өгсөн шинэлэг шийдэл бодсон төдийгүй малчид туйлын ихээр баяртай байлаа.

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт Улаан загалмай хороо 2012 оноос хойш хөрөнгө арвижуулах, орлогоо нэмэгдүүлэх...
24/09/2026

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт Улаан загалмай хороо 2012 оноос хойш хөрөнгө арвижуулах, орлогоо нэмэгдүүлэх, малчдад хөнгөлөлтэй үнээр худалдах, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд зориулан хадлангийн талбайд өвс хадаж байгаа билээ. 2026 оны хадлангийн үйл ажиллагаа дуусаж 3000 боодол өвс боож 1000 боодол өвсийг сумын гамшгийн сангийн нөөцөд хандивлалаа. Жил бүр хүмүүнлэгийн үйлсэд дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг Шарга сумын удирдлагууд, ард иргэдэд талархал илэрхийлье.

“Хан-Алтай ресурс” ХХК-тай 2026 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Эрүүл мэндийн анхны тусламжийн 2-р ээ...
21/09/2026

“Хан-Алтай ресурс” ХХК-тай 2026 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Эрүүл мэндийн анхны тусламжийн 2-р ээлжийн 16 цагийн сургалтыг уурхайн ажилчдад зохион байгууллаа. Сургалтаар гэмтэл бэртэл, осол аваарт өртсөн иргэдэд цаг алдалгүй гарыг доорх материал ашиглан зүрх уушигны сэхээн амьдруулах суурь тусламж, гар хөлийн хугарал, цус алдалт гэмтэл, шархны боолт, зөөвөрлөх тээвэрлэх дадлага, осголт хөлдөлт, хахалт, түлэгдэлт, хүнд болон хөнгөн гэмтэлүүдэд өөрсдийн сурч мэдсэн мэдлэг, ур чадвараа ашиглан нийт 38 анхны тусламж үзүүлэгчийг анхны тусламж үзүүлэх онол дадлага, сургалтын дараах сорил тестээр үнэлгээ өгч гэрчилгээжүүллээ. Уурхайн хөдөлмөр аюулгүй байдлын стандартыг чанд мөрдөж, ажилчдынхаа эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, мэдлэг ур чадварт бодит хөрөнгө оруулалт хийж буй “Хан-Алтай ресурс” ХХК-ны хамт олонд талархал илэрхийлье. Khan Altai resource - Хан Алтай ресурс

Өнөөдөр “Дэлхийн анхны тусламж”-ийн өдөр тохиож байна. Энэ жилийг “Шилжилт хөдөлгөөний нөхцөл дэх анхны тусламж” уриатай...
11/09/2026

Өнөөдөр “Дэлхийн анхны тусламж”-ийн өдөр тохиож байна. Энэ жилийг “Шилжилт хөдөлгөөний нөхцөл дэх анхны тусламж” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү тэмдэглэлт өдөр “Хан-Алтай ресурс” ХХК-тай 2026 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Эрүүл мэндийн анхны тусламжийн 16 цагийн төлбөртэй сургалтыг уурхайн ажилчдад зохион байгууллаа. Сургалтаар гэмтэл бэртэл, осол аваарт өртсөн иргэдэд цаг алдалгүй гарыг доорх материал ашиглан зүрх уушигны сэхээн амьдруулах суурь тусламж, гар хөлийн хугарал, цус алдалт гэмтэл, шархны боолт, зөөвөрлөх тээвэрлэх дадлага, осголт хөлдөлт, хахалт, түлэгдэлт, хүнд болон хөнгөн гэмтэлүүдэд өөрсдийн сурч мэдсэн мэдлэг, ур чадвараа ашиглан анхны тусламж үзүүлэх онол дадлагын сургалтыг хослуулан явуулж, сургалтын дараах сорил тестээр үнэлгээ өгч гэрчилгээжүүллээ. Мөн уурхайн 14 ажилчид шинээр хүмүүнлэгийн гишүүнээр элсэж үнэмлэхээ гардлаа. Орон нутагтаа хүмүүнлэгийн үйл ажиллагаа, тогтвортой байдлыг байнга дэмжиж буй танай байгууллагад талархал илэрхийлье.
🌏🚒❤️‍🩹

Монголын улаан загалмай нийгэмлэг сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг б...
08/09/2026

Монголын улаан загалмай нийгэмлэг сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ удаагийн үйл ажиллагааг Цусны салбар төв болон Говь-Алтай аймгийн АШУҮИС-ийн дэргэдэх “Донор-25” клубтай хамтран сувилахуйн баклаварын 3,4-р курс оюутан залуучууд, сувилахуйн 3-р дамжааны оюутан залуусын дунд “Донор” гэж хэн бэ? сэдэвт сургалт, танин мэдэхүйн“"АХА” асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж нийт 120 гаруй оюутан залуусыг хамрууллаа. Иргэд, байгууллага хамт олон та бүхнийг цусны донорын эгнээнд нэгдэхийг уриалж байна.
#баярлалаа

Хан-Алтай ресурс ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд уурхайн ажилчдад Эрүүл мэндийн анхны тусламжийн сургалтыг уурхайн нө...
08/09/2026

Хан-Алтай ресурс ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд уурхайн ажилчдад Эрүүл мэндийн анхны тусламжийн сургалтыг уурхайн нөхцөлд зонхилон тохиолдох гэмтлүүдэд гарын доорхи материал болон өөрт байгаа мэдлэгээ ашиглан цаг алдалгүй зөв тусламжийг үзүүлэх танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг уурхайн 45 ажилчдад зохион байгуулж 10 гишүүн сайн дураараа хүмүүнлэгийн байгууллагын гишүүнээр элсэж үнэмлэхээ гардлаа.

“ГАЗРААС ҮҮДЭН НҮҮХ НЬ: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН, ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛ, ГАН ГАЧИГ БА ОРО...
25/08/2026

“ГАЗРААС ҮҮДЭН НҮҮХ НЬ: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН, ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛ, ГАН ГАЧИГ БА ОРОН НУТГИЙН ШИЙДЛҮҮД” СЭДЭВТ САЛБАР АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага Монгол дах салбартай хамтран НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд “Газраас үүдэн нүүх нь: Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөн, цөлжилт, газрын доройтол, ган гачиг ба орон нутгийн шийдлүүд” сэдэвт салбар арга хэмжээг маргааш буюу 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 15:00-16:30 цагийн хооронд COP17-ын Цэнхэр бүсийн MET-03 (CSO) танхимд зохион байгуулах гэж байна.

“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор явагдах COP17-ын зорилго, хэлэлцүүлэгтэй уялдан газрын доройтол, цөлжилт, ган гачгийн хүн амын амьжиргаа, гэр бүлийн сайн сайхан байдал, нийгмийн хамгаалал болон шилжилт хөдөлгөөнд үзүүлэх нөлөөг онцлон хэлэлцэх юм.

Монгол Улсад цөлжилт, бэлчээрийн доройтол, ган гачиг болон уур амьсгалын өөрчлөлт нь өрхийн орлого, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын хэрэгцээ, хүн амын шилжилт хөдөлгөөний хэв шинжид улам бүр нөлөөлж байна.

Энэхүү арга хэмжээ нь төрийн байгууллага, олон улсын байгууллага, хүмүүнлэгийн салбар, иргэний нийгэм болон орон нутгийн шинийг санаачлагчдыг нэгтгэн тогтвортой амьжиргаа, сөрөн тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх чиглэлээр санал солилцох юм.

Иймд дээрх асуудлаар санал бодлоо хуваалцаж, туршлага солилцох энэхүү чухал хэлэлцүүлэгт та бүхнийг хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг урьж байна.

04/08/2026

🌍 БИДНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНГОЛТ БҮР ЭХ ДЭЛХИЙД НӨЛӨӨЛДӨГ

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицохын тулд юунаас эхлэх вэ?

♻️ Нэг удаагийн хуванцар хэрэглээгээ багасгая.
🌱 Мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлье.
💡 Цахилгаан, ус, дулаанаа хэмнэе.
🚌 Боломжтой үедээ нийтийн тээвэр, дугуй эсвэл алхалтыг сонгоё.
📚 Байгаль орчны мэдлэгээ нэмэгдүүлж, бусдад түгээе.

💚 Том өөрчлөлт жижиг алхмаас эхэлдэг. Өнөөдөр хийсэн зөв сонголт бүр маргаашийн эрүүл, аюулгүй ирээдүйг бүтээх хөрөнгө оруулалт юм.

🌍 #Монголынулаанзагалмайнийгэмлэг #Уур амьсгалынөөрчлөлтөддасанзохицохнь #төсөл

Address

Altaï
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Говь-Алтай аймгийн Улаан Загалмайн хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Говь-Алтай аймгийн Улаан Загалмайн хороо:

Shortcuts

Share