Монголын Хуульчдын холбоо/Mongolian bar association/

Call Directions Website Contact the organization

Монголын Хуульчдын холбоо/Mongolian bar association/ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Хуульчдын холбоо/Mongolian bar association/, Community Organization, Улаанбаатар.

Хуульчдын холбоо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу 2013 оны 09 дүгээр сарын 07-нд байгуулагдсан. Хуульчдын холбоо нь Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй бүх хуульчийг эгнээндээ нэгтгэсэн, хуульчдын заавал гишүүнчлэлтэй, өөрөө удирдлагатай, нийтийн эрх эрх зүйн хуулийн этгээд юм.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛААМонголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Татв...
07/10/2026

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран нар өнөөдөр (2026 оны 10 дугаар сарын 07) хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү санамж бичиг нь талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, татварын эрх зүйн мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, татварын байгууллагын албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, татварын чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад чиглэж буй юм.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд:

-сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулах;

-татварын чиглэлээр мэргэшсэн хуульч, сургагч багш бэлтгэх;

-хууль тогтоомж, дүрэм, журам боловсруулахтай холбоотой мэргэжлийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;

-татварын байгууллагын албан хаагч, татварын улсын байцаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах дотоодын болон олон улсын сургалтад хамруулах;

-татварын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой эрх зүйн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэг үзүүлэх;

-татварын эрх зүйн чиглэлээр мэдлэг, туршлага солилцох, мэргэжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

МЭНДЧИЛГЭЭ
05/10/2026

МЭНДЧИЛГЭЭ

ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛААЗахиргааны эрх зүйн хорооны Тэргүүний бүрэн эрхийн хугаца...
05/10/2026

ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА

Захиргааны эрх зүйн хорооны Тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан сонгууль зарлалаа.

Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа: 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12:00 цагаас 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18:00 цаг хүртэл явагдана.

Санал өгөх үйл ажиллагаа: 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас 2026 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана.

Жич:Захиргааны эрх зүйн хорооны нийт гишүүд та бүхэн www.mglbar.mn цахим хуудаст гишүүний эрхээрээ нэвтэрч сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.

https://www.mglbar.mn/a/5719

ХУУЛЬЧ Э.ЦОЛМОН, М.НАРАНЦЭЦЭГ НАРТ ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
02/10/2026

ХУУЛЬЧ Э.ЦОЛМОН, М.НАРАНЦЭЦЭГ НАРТ ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ

АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭОлон Улсын ахмадын өдрийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Тамгын газар болон ...
01/10/2026

АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон Улсын ахмадын өдрийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Тамгын газар болон Ахмадын хорооноос ахмад хуульчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Ахмадын хорооны тэргүүн Ц.Мөнхбат нар оролцож, ахмад хуульчдадаа эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын ерөөлийг дэвшүүлж, тэдний хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн арвин туршлага, үнэтэй зөвлөгөө, сургамжийг залуу үеийн хуульчдад өвлүүлэн үлдээж буйд талархал илэрхийллээ.

Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн хурлаар Ахмадын хороо байгуулах тогтоолыг баталсан бөгөөд тус хороо нь ахмад хуульчдадаа хүндэтгэл үзүүлэх ажлыг санаачлан анхны ажлаа хэрэгжүүллээ.

Монголын Хуульчдын холбоонд нийт 6646 хуульч бүртгэлтэй байгаагаас 55-аас дээш настай эмэгтэй 718 хуульч, 60-аас дээш настай эрэгтэй 319 хуульч байна.

Хууль зүйн салбарын хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж, олон жилийн хөдөлмөр, мэдлэг, туршлагаа зориулсан ахмад хуульчид бол өнөөдрийн хууль зүйн салбарын хөгжил дэвшлийн үндэс суурийг бүрдүүлсэн эрхэм хүмүүс билээ.

Ахмад хуульчдадаа Ахмадын баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛООМонголын Хуульчдын холбооноос Монголын хөрөнгийн биржтэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичг...
30/09/2026

ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооноос Монголын хөрөнгийн биржтэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос Монголын хөрөнгийн биржтэй хамтран Монголын хөрөнгийн бирж болон уул уурхайн биржийн үйл ажиллагаатай танилцах практик сургалтыг 2026 оны есдүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Танилцуулах сургалтын үеэр МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Н.Отчигин “Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт” сэдвээр, УУБАБГ-ын ахлах мэргэжилтэн Г.Амартүвшин “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох хууль, журам” сэдвээр тус тус танилцуулга хийж, өмгөөлөгчидтэй асуулт хариулт, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Өмгөөлөгчдийн хороо нь мэргэшсэн хуульч бэлтгэх тогтолцоо бий болгоход хувь нэмэр оруулах төлөвлөгөөнийхөө дагуу дараа дараагийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно.

СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНАӨмгөөллийн "Грата Интернэшнл Монголиа" ХХК-иас Казахстан, Монгол, Узбекистан улсуудын уу...
30/09/2026

СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

Өмгөөллийн "Грата Интернэшнл Монголиа" ХХК-иас Казахстан, Монгол, Узбекистан улсуудын уул уурхайн салбар дахь гол өөрчлөлт, шинэчлэлийн талаар хэлэлцэх, мэдлэг, туршлагаа хуваалцах зорилгоор хууль эрх зүй болон бизнесийн салбарын мэргэжилтнүүд, хамтрагч байгууллагууд болон сонирхогч талуудыг нэгтгэх "Казахстан, Монгол, Узбекистан улсуудын уул уурхайн зохицуулалт: Хайгуулын шинэ тусгай зөвшөөрөл авах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (роялти) болон хөрөнгө оруулагчдад олгох урамшуулал" сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт хуульчид Та бүхнийг оролцохыг урьж байна.

Энэхүү сургалт нь туршлагатай илтгэгчдийн мэдээллийг сонсох, холбогдох зохицуулалтын тогтолцооны талаар практик ойлголт өгөх, түүнчлэн хөрөнгө оруулагчид болон салбарын оролцогчдод хамаарах чухал асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгох болно.

🗓️Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 9, Баасан гараг
⏰Цаг: 14:00–16:00
📍Байршил: Blue Sky зочид буудал, Topaz танхим
💰Бүртгэлийн хураамж: 30,000 төгрөг(Оролцох хүсэлтэй хуульчид бүртгэлийн маягтыг бөглөж, 30,000 төгрөгийн бүртгэлийн хураамжийг төлнө үү)

💰Дансны мэдээлэл:
Хүлээн авагч банк: Худалдаа Хөгжлийн Банк
Дансны дугаар: 432002792
IBAN: MN730004000432002792
Данс эзэмшигчийн нэр: Өмгөөллийн "Грата Интернэшнл Монголиа" ХХК

Бүртгүүлэх холбоос:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeyI70oUGOqQHs9wubfs7caxblVCAFL55vVJihA2TGGSF6pXw/viewform?usp=header

25/09/2026

ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛОВ

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр энгийн зөвшөөрлийг 5 жил, тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгодог боллоо.
Энэхүү өөрчлөлтөөр зөвшөөрөл сунгуулахтай холбоотой давтамж буурч, иргэн, хуулийн этгээдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой төлөвлөх боломж бүрдэж байна.
https://www.mglbar.mn/a/5711

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНАКорпорацийн санхүү, эдийн засаг, эрх зүйн судалгаа...
25/09/2026

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
Корпорацийн санхүү, эдийн засаг, эрх зүйн судалгааны төвөөс Санхүүгийн зохицуулах хорооны баталсан “Компанийн засаглалын кодекс”-ын дагуу компанийн засаглалын гэрчилгээ олгох эрчимжүүлсэн сургалтыг Монголын Хуульчдын Холбооны Өмгөөлөгчдийн хороотой хамтран зохион байгуулж байна.
СУРГАЛТЫН АГУУЛГА:
🔹 Компанийн засаглалын эрх зүйн орчин ба Хувьцаа эзэмшигчдийн хурал
🔹 ТУЗ-ийн бүтэц, үүрэг ба өсөлтийн стратеги
🔹 Санхүүгийн хяналт ба чухал хэлцлүүд
🔹 Хяналтын тогтолцоо, цахим шилжилт ба ESG-н талаарх цогц мэдлэгийг олгоно.
СУРГАЛТЫН ҮР ДҮН:
✅ 7 иж бүрэн модулийн хүрээнд мэдлэгээ баталгаажуулах сорилын шалгалт
✅ Компанийн засаглалын гэрчилгээ болон батламж олгоно.
СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ:
📝 Сургалтад бүртгүүлэх: https://forms.gle/m99wctZNw5udCib89
📅 Хэзээ: 2026 оны 09 дүгээр сарын 30-ны Лхагва гараг
⏰ Цаг: 09:00-17:00 цаг
💻 Хэлбэр: Цахим (Zoom meeting)
📌 Үргэлжлэх хугацаа: 1 өдөр / 8 академик цаг
📞 Мэдээлэл авах: 77114071
Та бүхнийг мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх энэхүү сургалтад хамрагдахыг урьж байна.

Address

Улаанбаатар

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Хуульчдын холбоо/Mongolian bar association/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Хуульчдын холбоо/Mongolian bar association/:

Shortcuts

Share