CHINGELTEI.nutag.mn Чингэлтэй дүүрэг

Call Directions Website Contact the organization

CHINGELTEI.nutag.mn Чингэлтэй дүүрэг ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

10/10/2026
10/10/2026

МЭДЭГДЭЛ

Сэтгүүлч Т.Шинэбаярыг 2026 оны 10 дугаар сарын 9-ний шөнө цагдан хорьсныг эрс эсэргүүцэж, холбогдох байгууллагуудаас нэн даруй хариу тайлбар шаардаж байна.

Чөлөөт хэвлэлтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, олон нийтийн мэдэх эрх нь ардчилсан нийгмийн үндсэн баталгаа юм.

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээг үндэслэлгүйгээр хэрэглэх, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориг саад учруулах, хорьж цагдах байдлаар айдас, дарамт бий болгохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

МСНЭ дараах шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна.

1. Сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорьсон хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлыг нэн даруй ил тод мэдээлэх;
2. Цагдан хорих арга хэмжээний хууль ёсны үндэслэл, зайлшгүй шаардлагыг яаралтай хянан үзэж, үргэлжлүүлэн хорих үндэслэлгүй бол нэн даруй суллах;
3. Түүний өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах болон хуульд заасан бусад эрхийг бүрэн хангах;
4. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг шалгахдаа хууль дээдлэх, хараат бус, шударга байх зарчмыг чанд мөрдөж, хэвлэлийн эрх чөлөөнд халдахгүй байх.

Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш.

МСНЭ сэтгүүлч Т.Шинэбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад шаардлага тавьж ажиллах болно.

Сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдах үйлдэлтэй бид эвлэрэхгүй!

Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалъя!

Хууль ёс, шударга ёсыг чанд сахиулъя!

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Б.Мөнхтамир: Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайдаар томилогдлоо, шатахууны хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарна
07/10/2026

Б.Мөнхтамир: Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайдаар томилогдлоо, шатахууны хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарна

Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байнаДүүжин тээвэр 12 дугаар сарын 15-нд ашиглалтад орж, иргэд...
07/10/2026

Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна

Дүүжин тээвэр 12 дугаар сарын 15-нд ашиглалтад орж, иргэд зорчиж эхэлнэ. Өдгөө туршилт тохируулгын ажил үргэлжилж байна. Яармаг- Хархорин чиглэлд хэрэгжиж буй 4.2 км урттай, хоёр өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай юм. Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна гэдгийг хотын дарга Б.Пүрэвдагва хэллээ.

Төслийг Францын "Пома" группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа юм. Харин “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй. Туршилтын эхний шатанд таван кабин суурилуулж, системийн ажиллагааг шалгах аж. Үүний дараа 96 кабинд 750 кг-ийн жинтэй ус, эсвэл шуудайтай элс хийж механик шалгалтад оруулах юм байна. Төслийг улсын комисс хүлээн авахаас урьтаж, Францын “Bureau Veritas” групп ажиллаж, хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ гэдгийг НТУГ-аас мэдээллээ.

Тэмцэгч жагсагч гэх хүмүүст Монголын төр төмөр нүүрээ харуулдаг болмоор байнаТэмцэгч жагсагч гэх нэг төрлийн ашигтай мэр...
07/10/2026

Тэмцэгч жагсагч гэх хүмүүст Монголын төр төмөр нүүрээ харуулдаг болмоор байна

Тэмцэгч жагсагч гэх нэг төрлийн ашигтай мэргэжил манай улсад бий болсоор удаж байна. Түүх сөхөж үзвэл хамгийн анх "Эх оронч тэмцэгчид" гэх үзэгдэл болон түүнтэй холбоотой хөдөлгөөнүүд Монголд 2000-аад оны эхэн үеэс буюу зах зээлийн шилжилтийн дараах үед гарч эхэлжээ.

Тодруулбал анхны үндсэрхэг хөдөлгөөнүүд болох "Даяар Монгол", "Хөх Монгол" зэрэг үндсэрхэг үзэлтэй, радикаль шинжтэй залуучуудын хөдөлгөөнүүд энэ үед байгуулагдаж байв.

Тэд гадаадын иргэд, хууль бус ажилчид болон байгаль орчныг хамгаалах нэрийн дор гудамжинд эсэргүүцэл үзүүлж үүнтэй зэрэгцэн уул уурхай, байгаль хамгаалах, газар шорооны асуудал хурцдахын хэрээр эх орны нэр барьсан янз бүрийн хүмүүс олширсон.

Тэгвэл тэд 2010-аад оноос хойш өнөөг хүртэл орчин цагийн шинэ технологийн ачаар сошиал медиа ашиглаж камер барин төрийн байгууллага болон компаниудад дарамт шахалт үзүүлэх байдлаар үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл тэмцэгч гэх Г.Солонго, Г.Адилбиш нарын хүмүүс Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголиа файсон энержи” компанийн ажилчдын байр руу зөвшөөрөлгүй нэвтэрч, уг үйлдлээ шууд дамжуулалтаар цацсан үйл явдал болов.

Энэ явдал анхных биш бөгөөд тэмцэгч гэх Г.Солонго нь өмнө нь яг иймэрхүү үйлдлээр хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа “бие давхар” гэдэг шалтгаанаар суллагдаж байв. Ингээд тэрээр иймэрхүү байдлаар давтан хэрэг үйлджээ. Одоогоор тэмцэгч гэх тэдгээр эмэгтэйчүүдийг 30 хоногийн хугацаагаар цагдан хориод байгаа бөгөөд эл хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхийг БНХАУ-ын тал анхааралтай ажиглахаа мэдэгдээд буй.

Өнөөдөр манай улс экспорт болон импортын хувьд нэг улсаас бүрэн хараат байгаа. Тэгвэл тэрхүү улс нь БНХАУ гэдгийг хүн бүхэн мэднэ. НҮБ-ын мэдээнд дурдьсанаар Монгол Улсын гадаад худалдааны дийлэнх хэсэг, ялангуяа экспортын 90 гаруй хувь нь БНХАУ-аас шууд хамааралтай байна.

Гэхдээ Хятадын зах зээл дээр нүүрсний эрэлт буурах эсвэл хилийн боомт дээр саатал гарахад манай улсын төсвийн орлого, валютын нөөцөд шууд сөргөөр нөлөөлдөг. Харин төрийн зүгээс эдийн засгийн энэхүү нэг талыг барьсан хараат байдлыг бууруулахын тулд гуравдагч хөршүүдтэй худалдаагаа тэлэх, экспорт болон үйлдвэрлэлээ төрөлжүүлэх бодлогыг төрөөс баримталж байна.

Удахгүй манай улс өөрийн гэсэн Газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор чармайж байгаа. Тодруулбал төр засгаас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.

Хэрвээ уг үйлдвэр ашиглалтад орвол манай улс жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын шатахууны хэрэгцээнийхээ 70-75 хувийг хангаж, импортын хараат байдлаас гарах юм.

Мэдээж тэр үед бидэнд багадаа 1.5-1.8 сая тонн түүхий нефть хэрэг болно. Үүний тулд хайгуул хийж нөөцөө нэмэгдүүлэх ёстой бөгөөд ингэж байж үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дотоодын хэрэгцээгээ хангана. Гэтэл үгүй ээ. Нөгөө тэмцэгч гэх иргэд газрын тосны хайгуул хийж байгаа гадаадын компанийн ажлыг гацаана, зогсооно гээд тэмцээд эхэлж.

Хэрвээ бензин шатахуун тасарвал манай улсын эдийн засаг элгээрээ хэвтдэг. Тийм учраас гаднаас бензин шатахууны хамааралтай байдлаа бууруулахын тулд ийм жагсаал, эсэргүүцэл хийж байгаа хүмүүст төр төмөр нүүрээ харуулдаг болмоор байна.

Хэрвээ тэгэхгүй бол Монгол улс үүний үр дагаварыг цаашид хангалттай олон жил амсаж улс орны хөгжил дэвшил олон жилээр саатах болно гэдгийг сануулая.

Ж.Батдорж

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.МАНДУУЛ АХМАДЫН БАЯРААР АХМАДУУДАА ЯЛГАВАРЛАН ГАДУУРХЖЭЭНҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 ...
07/10/2026

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.МАНДУУЛ АХМАДЫН БАЯРААР АХМАДУУДАА ЯЛГАВАРЛАН ГАДУУРХЖЭЭ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны чуулганаар жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Монгол Улсын нийт хүн амын 9.6 хувийг 60-аас дээш буюу ахмад настнууд эзэлж байгаа бөгөөд ахмад настнуудын 40.2 хувь нь эрэгтэй, 59.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Нийт ахмадуудын 70.8 хувь нь нийслэлд, 29.2 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаагаас хамгийн өндөр настай иргэн 108 насыг зооглож байна.
Чингэлтэй дүүргийн хувьд 60-аас дээш насны 900 гаруй ахмад настантай бөгөөд жил бүр гарын бэлэг өгдөг уламжлалтай. Ахмадууд маань ч жилдээ нэг удаа төр засагтаа тоогдож буйдаа баярлаж, гарын бэлгийг нь хүндэтгэн авдаг. Гэтэл энэ жил Засаг дарга Н.Мандуул өөрийнхөө бяр сүрийг харуулмаар санагдсан бололтой. Өмнөх жилүүдэд хороогоороо дамжуулан ахмад настнууддаа явдал чирэгдэлгүй өгдөг байсан гарын бэлэг гэгчийг өөрөөсөө өгч буй мэт сүржин өгмөөр санагдаж, нэгэн мэргэн ухаан тархинд нь харван орж ирсэн аж. Хотын төвийн 1-3 хорооны ахмадуудыг Соёлын төв өргөөнд, үлдсэн хороогоо Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны байранд цуглуулжээ. Нэг цагийн арга хэмжээ зохион байгуулахад Соёлын төв өргөөнд багагүй мөнгө төлдөг ба энэхүү арга хэмжээ бүтэн өдөр шахуу үргэлжилсэн аж. Өмнөх жилүүдэд илүү зардал гаргахгүйгээр хорооны байраараа дамжуулан тараачихдаг байсан гарын бэлгийг ийнхүү сүржин хийх нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд чинь хэр нийцэж байгаа вэ, Н.Мандуул дарга аа!! Ийнхүү дүүргийн төсвөөс олон арван сая төгрөг зарлагадан Соёлын төв өргөөг түрээслэн барин гарын бэлэг тараахдаа ахмадуудаа өөрсдийн биеэр ирэхийг лүндэн буулгажээ. Гэвч Н.Мандуул үүгээрээ ахмад настнуудаа ялгаварлан гадуурхаж буйгаа ойлгосонгүй. Наяас дээш насны ахмадууд голдуу бусдын асрамжинд байдаг бөгөөд өөрийн биеэр очиж чадахгүй нь ойлгомжтой. Гэтэл өөрийн биеэр ирэхгүй бол өгөхгүй гэснээр Чингэлтэй дүүргийн 1 хорооны оршин суугч, өрөөсөн нүд нь харахгүй болсон 86 настай, тэргэнцэр дээр сууж үр хүүхдээрээ асруулж буй 81 настай хоёр хөгшнийг гадуурхаж, гарын бэлгийг нь өгөөгүй байна. Тэр ч байтугай зохион байгуулагч хүүхэн нь утас цохиж, “Өөрийн биеэр ирэхгүй бол өгөхгүй” хэмээн хоёр хөгшнийг гомдоожээ. Төрийн үүрэг бол иргэндээ хүрч үйлчлэх бөгөөд хороо бүрт нийгмийн халамжийн мэргэжилтэн цалингаа аваад ажлаа хийж суугаа. Гэтэл төрийн халамжийг иргэдэд хүргэх ёстой халамжийн мэргэжилтэн нь хүнээ ч танихгүй, ажлаа ч мэдэхгүй сууж байх зуур нам дагаж орж ирсэн хэсгийн ахлагч гэх нөхөд төрийн өмнөөс том дуугарч сууна. Ганц удаа өгдөг гарын бэлэгтээ биш, амьд сэрүүнд нь төрийн өмнөөс ахмад настнуудаа ялгаварлан гадуурхаж буйд хоёр хөгшин гомдолтой байна. Гэтэл ахмад настнууддаа зориулж Чингэлтэй дүүргийн төсвөөс сар бүр Ахмадын холбоонд 33 сая төгрөг тогтмол шилжүүлдэг бөгөөд энэ нь үнэхээр ахмад настнуудынхаа хөгжилд зориулагддаг эсэх нь ч эргэлзээтэй юм.
Н.Мандуул даргын хувьд арга хэмжээ, төсөл нэрийн дор асар их мөнгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас шилжүүлдэг бөгөөд байгуулагдаад ердөө 14 хоног болсон ТББ руу 19.2 сая төгрөгийг шилжүүлсэн ноцтой баримт ч байна.

Хориотой мн

Address

Улаанбаатар

Alerts

Be the first to know and let us send you an email when CHINGELTEI.nutag.mn Чингэлтэй дүүрэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to CHINGELTEI.nutag.mn Чингэлтэй дүүрэг:

Shortcuts

Share