10/10/2026
🍁 “НАМРЫН ФЕСТИВАЛЬ 2026” — НЭЭЛТИЙН АГШНУУДААС
БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй монголчуудынхаа урлаг, спорт, оюуны оролцоог дэмжих, нэг дор уулзаж нөхөрлөх, өөрсдийн авьяас чадвараа сорих боломжийг бүрдүүлэх зорилготой “Намрын Фестиваль 2026” ийнхүү гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа. 🍂🇲🇳
Энэ удаагийн фестивалийн нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд хүрэлцэн ирж, нээлтийн үг хэлэн баг тамирчид, оролцогчид болон хамтран, дэмжин ажилласан байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.
Мөн БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа хүрэлцэн ирж, БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол залуусынхаа дунд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд оролцон, бидний ажлыг дэмжлээ.
“Намрын Фестиваль”-ийн зорилго зөвхөн урлаг, спортын тэмцээн зохион байгуулахад оршдоггүй.
Нэг өдөр, нэг талбайд залуус дуртай зүйлээрээ нэгдэж, чаддаг зүйлээ харуулахын зэрэгцээ төрийн үйлчилгээ, хөдөлмөр нийгмийн хамгаалал, банк санхүү, эрүүл мэнд, боловсрол болон бусад хэрэгцээт чиглэлийн байгууллагуудтай шууд холбогдож, мэдээлэл зөвлөгөө, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх нь бидний зорилгын нэг хэсэг юм.
Энэ удаад ч төрийн болон төрийн бус байгууллага, банк санхүү, бизнес, үйлчилгээний олон байгууллага бидэнтэй хамтран ажиллаж, иргэддээ хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг дор хүргэлээ. 🤝
Залуусыг зөвхөн цуглуулахын төлөө биш залуусыг дуртай зүйлээр нь нэгтгэж, хэрэгтэй боломжтой нь холбохын төлөө.
Бидэнтэй хамт байсан зочид, байгууллагууд, баг тамирчид, сайн дурынхан, зохион байгуулагчид, оролцогч хүн бүхэндээ баярлалаа. ❤️🇲🇳
#НамрынФестиваль2026
#ГэрээнийЗалуусынНэгдэл
#НэгдьеӨөрчильеБүтээе