Солонгос дахь Гадаад ажилчдын хүний эрхийн төв

  • Home
  • South Korea
  • Seoul
  • Солонгос дахь Гадаад ажилчдын хүний эрхийн төв
Directions

Солонгос дахь Гадаад ажилчдын хүний эрхийн төв 비영리 단체 / 커뮤니티 지원/ 노동상담

Хэт халуунд гадаа ажилладаг хүмүүс болгоомжтой байгаарай!
31/07/2026

Хэт халуунд гадаа ажилладаг хүмүүс болгоомжтой байгаарай!

토픽응시료지원사업 1차 선정자 134명에게 응시료 지원금 지급 완료.TOPIK шалгалтын хураамжийн буцаан олголтын дэмжлэгийн төсөл.1-р шатанд сонгогдсон ...
26/03/2026

토픽응시료지원사업
1차 선정자 134명에게 응시료 지원금 지급 완료.

TOPIK шалгалтын хураамжийн буцаан олголтын дэмжлэгийн төсөл.

1-р шатанд сонгогдсон 134 оролцогчидод дэмжлэгийн мөнгийг амжилттай шилжүүллээ.🤗

Материал явуулсан бүх хүнд амжилт хүсье. 👏👏

2026.03.26.

Сөүл дахь Гадаад ажилчдын Хүний эрхийн төв
(사)노동인권회관

국내성장기반 외국인 청소년 체류지원제도"(Stay Support Program for Foreign Youth Raised in Korea)-법무부에서는 국내에서 성장한 외국인 청소년이 대학 진학 여부와 관계없이 취...
28/01/2026

국내성장기반 외국인 청소년 체류지원제도"
(Stay Support Program for Foreign Youth Raised in Korea)
-
법무부에서는 국내에서 성장한 외국인 청소년이 대학 진학 여부와 관계없이 취업·구직·정주로 안정적으로 체류할 수 있도록 「국내성장기반 외국인 청소년 체류지원제도」를 운영하고 있습니다.

○ 지원 대상
· 18~24세 외국인 청소년
· 18세 이전부터 국내 7년 이상 체류
· 국내 초·중·고 졸업 또는 동등 학력 소지자
(※ 일부 미졸업자는 사회통합프로그램 5단계 이수로 대체 가능)

○ 주요 내용
· 취업(E-7-Y) : 대학 미진학자도 국내 취업 가능
· 구직(D-10) : 미취업 시 최대 3년간 구직 활동 가능
· 정주(F-2-R) : 인구감소지역 4년 이상 거주 시 정주 자격 전환 가능

○ 안내
국내에서 성장한 외국인 청소년의 자립과 안정적인 미래 설계를 지원하는 제도입니다.
해당되는 분들께서는 제도를 적극 활용하시기 바랍니다.
· 문의 : 1345(출입국·외국인종합안내센터) / 하이코리아 홈페이지

 #Гадаад  #залуучууд  #ажилчдыг  #дэмжих  #төсөл Санхүүгийн байгууллагуудын нийтийн эрх ашгийн сан, хөдөлмөр хүний эрхий...
05/01/2026

#Гадаад #залуучууд #ажилчдыг #дэмжих #төсөл

Санхүүгийн байгууллагуудын нийтийн эрх ашгийн сан, хөдөлмөр хүний эрхийн төв хамтран “гадаад залуучууд, ажилчдыг дэмжих төсөл”-ийн гурав дахь удаагийн төслийн бүртгэл авч эхэллээ.

Төслийн зорилго :
Гадаад иргэдийг санхүүгийн хуримтлалтай болгох, ажилд ороход нь дэмжих, солонгос хэлний түвшин тогтоох (topik) шалгалтын хураамжаар дэмжих зорилгоор дараах төслүүдийг хэрэгжүүлж байна.

Хамрагдах визний төрлүүд :

E-2, E-6, E-7, E-9, E-10 визтэй гадаад иргэд
D-2, D-4 визтэй гадаад иргэдээс #хууль зүйн яамны тусгай журмаар визийн өөрчлөлт хийлгэсэн гадаад оюутан залуус
D-10 визтэй ажил хайж буй гадаад иргэд
F-1, F-2, F-3, F-4, F-5, F-6 төрлийн визтэй гадаад иргэд

G-1 визтэй иргэдийн хувьд дараах тохиолдолд хамрагдана. Хууль бус оршин сууж байгаад хүүхдийнхээ шугамаар G-1 визтэй болсон иргэд болон тэдний хүүхдүүд. Мөн БНСУ-д орогнол хүсэж, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн G-1(난민 인정자) визтэй иргэд хамрагдана.

Олон соёлт гэр бүлийн насанд хүрсэн хүүхэд (다문화가정) залуучууд, солонгос иргэншилтэй байсан ч хамрагдах боломжтой. (귀화자도 가능)

■ Хэрэгжиж буй дөрвөн төсөл :

1. Гадаад залуучууд, ажилчдыг мөнгөн хуримтлалтай болоход дэмжих төсөл
(자산형성 지원 사업)

Төслийн хүрээнд хамрагдсан иргэд банканд хадгаламж нээж, 6 сар тутам автомат таталтаар татагдсан баримтаа манай төвд ирүүлнэ. Хадгалсан мөнгөний 20 хувийг 6 сар тутамд банкнаас тусад нь хадгаламжийн хугацааны явцад дэмжин олгоно.

(БНСУ-д 2 жилээс дээш хугацаанд оршин суусан, 18–39 насны иргэд) нийт 200 хүн.

2. Гадаад залуучууд, ажилчдын сургалтын гэрчилгээ авах болон ажил эрхлэх мэргэжил эзэмших сургалтыг дэмжих төсөл
(취업촉진 지원사업)

Төрөөс хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сургалтад хамрагдаж, мэргэжлийн үнэмлэх (자격증) эсвэл сургалтын гэрчилгээ (수료증) авсан тохиолдолд 300,000 воны дэмжлэг үзүүлнэ.

Үүнд дараах сургалтууд хамрагдана.
– Төрөөс зөвшөөрсөн хувийн мэргэжил олгох сургалт
– Хөдөлмөрийн яамнаас зөвшөөрсөн сургалтын байгууллага
– Улсын агентлаг, төрийн байгууллагаас зохион байгуулсан 8 цагаас дээш хугацаатай мэргэжлийн сургалт, дадлага

(БНСУ-д 1 жилээс дээш хугацаанд оршин суусан, 18–39 насны иргэд) нийт 200 хүн.

3. Гадаад залуучууд, ажилчдын ажилд орох ярилцлагад дэмжлэг үзүүлэх төсөл
(취업 면접 지원사업)

Ажлын ярилцлагад нэг удаа оролцоход 70,000 воны дэмжлэг үзүүлнэ. Нэг хүн нийт 3 удаагийн ярилцлагад оролцох боломжтой бөгөөд нийт 210,000 вон хүртэл дэмжлэг авна.

(БНСУ-д 1 жилээс дээш хугацаанд оршин суусан, 18–39 насны иргэд) нийт 200 хүн.

4. Гадаад залуучууд, ажилчдын солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын (topik) төлбөрийн хураамжийг дэмжих төсөл
(토픽 응시지원사업)

2025 оны 10 сараас эхлэн БНСУ-д зохион байгуулагдаж буй солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад оролцсон иргэд хамрагдах боломжтой.

Анхан шатанд 40,000 вон, дунд шатанд 50,000 воны дэмжлэг тус тус олгоно.

(БНСУ-д 1 жилээс дээш хугацаанд оршин суусан, 18 - 30 насны иргэд) нийт 1,000 хүн.

Бүртгэлийн хугацаа
2026.10 сар дуустал бүртгэл авна.

Тодорхой мэдээллийг доорх холбоо барих дугааруудаас авна уу.

Ажлын цаг: 10:00 – 17:00
Ажлын өдрүүд: даваа, лхагва, пүрэв, ням

Хадгаламжийн төсөл : 010-6790-6054

Ажил эрхлэх мэргэжил эзэмших сургалт: 010-6782-6055

Ажилд орох ярилцлага: 010-6782-6055

Topik шалгалтын төлбөрийн дэмжлэг: 010-6783-6056

Бүртгэлийг зөвхөн email-ээр хүлээн авна. Бүртгэлийн маягтыг доорх пост дээр дарж татаж авна уу.

노동인권회관/외국인이주노동자인권을위한 모임 – Just another WordPress site
- https://naver.me/F0tKfNMT

■ 2023.07.17 – 2024.07.30 / 2024.10.18 - 2025.10.30. хооронд хэрэгжсэн ижил төстэй төсөлд хамрагдсан иргэд энэ удаагийн төсөлд дахин хамрагдах боломжгүйг анхаарна уу.

Address

서울시 중구 동호로34길 22, 3층
Seoul
04561

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Sunday 11:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Солонгос дахь Гадаад ажилчдын хүний эрхийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share