Ирланд дахь Монголчуудын холбоо

Directions Contact the organisation

Ирланд дахь Монголчуудын холбоо The Mongolian Community in Ireland

Өнөөдрийн ХАЛУУН сэдэв ИРЛАНДЫН BUDGET 2027 – МОНГОЛЧУУДАД илүү хамаатай байх боловуу гэсэн гол өөрчлөлтүүдийг доор оруу...
06/10/2026

Өнөөдрийн ХАЛУУН сэдэв

ИРЛАНДЫН BUDGET 2027 – МОНГОЛЧУУДАД илүү хамаатай байх боловуу гэсэн гол өөрчлөлтүүдийг доор оруулъя.

1. Цалингийн доод хэмжээ нэмэгдэнэ
2027 оны 1-р сараас National Minimum Wage €14.15 → €14.94 болох юм байна.
Өөрөөр хэлбэл цагийн цалин 0.79-өөр нэмэгдэнэ.

2.Income Tax-ийн
40%-ийн income tax эхлэх босго 44,000 байсан бол €46,500 аас эхлэх нь . ( жилийн орлого гэсэн үг)

3. Түрээс төлдөг хүмүүст
Rent Tax Credit нэмэгдэнэ.
Single 1,150
Double хос €2,300 хүртэл болно

4. Анх удаа байр зээлээр авах гэж байгаа хүмүүс туслах Help to Buy-ийн дээд хэмжээ 30K байсан бол 35,000 болж нэмэгдэх
Манай суурин амьдардаг Монголчууд маань mortgage авах гээд хөөцөлдөж байгаа бол анхаараад аваарай , тэгэхдээ анх удаа байр авч байгаа хүмүүст хамаарна.

5. Хүүхэдтэй гэр бүлд
Бүтэн Full-time childcare-ийн сарын дээд төлбөр €735 байсанаас €550 болж буурч байгаан байнө.

6. Social Welfare болон Pension
State Pension болон үндсэн social welfare төлбөрүүд 7 хоногт +€10 болно.

7. Оюутнуудад
Student Contribution Fee €150-аар буурна
Энэ нь Irish/EU fee scheme бөгөөд харамсалтай нь Монголчууд бид Non-EU international student-ийн tuition fee төлөх хэвээрээ бөгөөд €150-аар буурахгүй шүү !!!

8. Хамгийн сүүлд — тамхи татдаг хүмүүст хэлэхэд
20 ширхэгтэй тамхи хайрцагаараа €1-ээр нэмэгдэнэ.
Мөн vape-ийн шингэнд 1 мл тутамд €0.20-ийн шинэ татвар оногдуулах юм байна . Тамхины үнэ нэмэгдэх нь ( ер нь гарсан нь л дээрдээ 🤭)

Ирландад ажиллаж, амьдарч байгаа Mонголчууд өөрт хамаарах өөрчлөлтүүдээ анхаараарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл

https://www.irishtimes.com/your-money/2026/10/06/budget-ireland-2027-main-points/?utm_source=Facebook&utm_campaign=Facebook_Image&fbclid=IwdGRjcAUx_B5leHRuA2FlbQExAHBkb2YFZmRpZBZQ_BAaJkM_PqHYJ2O040bgPicMLoqcc3J0YwZhcHBfaWQKNjYyODU2ODM3OQABHsx_1oFlc1EgzfWZJc96nykZkHx-STcQDelRx2s08M9wT-wyrdC1pl9hHMQd_aem_cztyMfIc9nj_MeXb3VEALw

Өнөөдрийн халуун сэдэв Ирландын Засгийн газар иргэншил авах журмыг чангатгах шинэчлэл танилцуулах гэж байгаагаа өнөөдөр ...
07/09/2026

Өнөөдрийн халуун сэдэв

Ирландын Засгийн газар иргэншил авах журмыг чангатгах шинэчлэл танилцуулах гэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Гэхдээ энэ нь одоогоор хуулийн төсөл бөгөөд удахгүй засгийн газрын хуралдаанаараа хэлэлцээд , дэмжигдвэл цааш парламентад буюу Dáil Éireann болон Seanad Éireann-д өргөн мэдүүлж хэлэлцдэг юм байна .

Хуулийн төсөлийн гол өөрчлөлтүүд

Оршин суух хугацаа: Иргэншил хүсэхэд шаардагдах хугацааг одоогийн 5 жилээс 8 жил болгох.
Хэлний шалгалт: Англи хэлний шалгалт болон Ирланд хэлний анхан шатны мэдлэг шаардах.
Ирландын тухай мэдлэг: Улс орны түүх, үнэт зүйл, иргэний амьдралын талаар ойлголттой байх шаардлага нэмэхээр төлөвлөж байна.
Санхүүгийн бие даасан байдал: Тодорхой хугацаанд нийгмийн халамжийн зарим төлбөр авч байгаагүй, өөрийгөө санхүүжүүлэх чадвартай гэдгээ нотлох шаардлага тавих.
Иргэншил цуцлах: Үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журамтай холбоотой үндэслэлээр иргэншил цуцлах тусгай зохицуулалт нэмэхээр төлөвлөж байна.
Ирланд иргэний гэр бүлийн гишүүд: Ирланд иргэний гадаадын эхнэр , нөхөр хамтрагчид иргэншил хүсэхэд шаардагдах оршин суух хугацааг мөн нэмэх саналтай байгаа гэсэн өөрчлөлтүүд оруулж байгаан байна .

18/08/2026

ИРЛАНД УЛСАД ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ-наас 2026 оны 8 дугаар сарын 22, 23-ны өдөр Ирланд Улсын Даблин хотноо Консулын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.

Үйлчилгээ авах иргэд та бүхэн тусгайлан боловсруулсан “Явуулын консулын үйлчилгээний хөтөч”-өөр авах хүсэлтэй байгаа үйлчилгээний тухай мэдээлэл, зөвлөмжтэй танилцах шаардлагатай ба үйлчилгээний цагийг зөвхөн уг хөтчөөр захиалахыг анхаарна уу.

Явуулын консулын үйлчилгээний хөтөч:

https://forms.gle/kKrBAHsgqpW55ydAA

Байршил: Club na Múinteoirí 36 Parnell Square West, Dublin 1

Цагийн хуваарь:

2026 оны 8 дугаар сарын 22, Бямба гараг- 09:00-18:00 цаг

2026 оны 8 дугаар сарын 23, Ням гараг- 09:00-18:00 цаг


fans
Ireland Mongolia
Mongolian Students Association in Ireland
Ирланд дахь Монголчуудын холбоо
Ирланд дахь Монголчуудын групп
Ирланд дахь ажлын зар

Ингээд энэ зургийн цомирлогоор энэ жилийн наадмын сэдвээ өндөрлөе. 🇲🇳❤️Ирэх жилийн наадам даанч хол байна даа...
23/07/2026

Ингээд энэ зургийн цомирлогоор энэ жилийн наадмын сэдвээ өндөрлөе. 🇲🇳❤️

Ирэх жилийн наадам даанч хол байна даа...

✨ Та нар манай Наадмын талбай дээрх зохион байгуулагчидын зүгээс гаргасан хүүхдийн тоглоомны асар, нум сум мөн залуучууд...
21/07/2026

✨ Та нар манай Наадмын талбай дээрх зохион байгуулагчидын зүгээс гаргасан хүүхдийн тоглоомны асар, нум сум мөн залуучуудын chill zone-ийн хажууд байсан тэр хөөрхөн шаараар хийсэн чимэглэлийг анзаарсан уу???

Тэр бүх шаарыг нэгэн авьяаслаг Монгол охин Sondor Sdr өөрийн гараар хийсэн юм 🥹

Наадмын өмнөх шөнө маш богино хугацаанд захиалаад, шөнийн 12 өнгөртөл сэтгэл зүрхээ шингээн, бараг шөнөжин сууж байж хийж амжуулсан байдаг юм. Үнэхээр хөдөлмөр, ур чадвар, сэтгэл шингэсэн .

Манайхан ийм хөөрхөн хөдөрмөрч охиноо дэмжээрэй , Тэр зөвхөн арга хэмжээний чимэглэл гэлтгүй төрсөн өдөр, хурим, baby shower, хүйс тодорхойлох үдэшлэг,, бэлэг дурсгал гээд таны хүсэл, санаанд тохируулан маш гоё, өвөрмөц бүтээл урлаж өгнө.

Ийм авьяаслаг Монгол охиноо яадгийн тултал нь дэмжнэээ та нар ч гсэн Ирланд дахь Монголчууд маань хамтдаа дэмжээрэй. 🇲🇳❤️
Доор Facebook, Instagram хуудсыг нь үлдээе. Орж дагаад, хэрэг болох үедээ захиалга өгөөрэй. 🤍✨

https://www.instagram.com/onlyonemoments?igsh=MWo4NGM2eDB0aWt3MA==

https://www.facebook.com/share/p/1DPbM2txbD/

#МонголОхинооДэмжье

Олон Монголчуудаасаа аз нь гийж, энэ жилийн Наадмын азтангаар тодорно гэдэг бас л хувьтай, азтай шүү! Азтангаар тодорсон...
19/07/2026

Олон Монголчуудаасаа аз нь гийж, энэ жилийн Наадмын азтангаар тодорно гэдэг бас л хувьтай, азтай шүү!

Азтангаар тодорсон та бүхэндээ халуун баяр хүргэе! Хөөрөөд нэрүүдийг нь ч асууж сэтгэдэлийг нь ч асууж амжилгүй явуулжээ.

Өнөөдрийн энэ азтай мөч тань цаашдын олон сайхан учрал, амжилт бүтээл, инээд хөөр, аз жаргалын эхлэл байгаасай гэж чин сэтгэлээсээ ерөөе.

Мөн наадмын сүпер азтанг тодруулж өгсөн эмээдээ баярлалаа ❤️

Дараа жилийн наадамд ч аз, хийморь тань үргэлж ивээж, инээмсэглэл тань улам тод, амьдрал тань улам өнгөлөг байх болтугай.

Дахин баяр хүргэе!

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын ...
18/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр, Ирланд улс дахь Монголчуудын Их Баяр Цэнгэл Наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Энэ жилийн хүчит бөхийн барилдаанд бяр чадал, уран мэх нь тэгширсэн 64 хүчтэн зодоглосноос, Увс аймгийн Ховд сумын харьяат, сумын заан Дашдаваагийн Гэгээнбилэг 6 даван босоо үлдэж, Ирландын зүлэг ногоон дэвжээнд гурав дахь жилдээ дараалан түрүүлж наадамчин олноо баясгалаа. (Тэрээр 2024, 2025 оны Ирланд дахь наадмын түрүү бөх билээ).

Үзүүрт Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат, сумын заан Бат-Эрдэнийн Содном 5 даван үлдсэн бол (2025 онд мөн үзүүрлэсэн)шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, сумын начин Галбадрахын Батсүх, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Батбадралын Гомбодорж (2022 Ирланд наадмын үзүүр)нар шалгаран үлдлээ.

Бөхийн бүртгэл оноолт хийхэд гүн туслалцаа үзүүлсэн Баттөмөр дүү болон засуулаар ажилласан О.Эрдэнэбат, Т.Бат-Орших, Орхон, Батбадрал болон Цоомой ахдаа талархал илэрхийлье!

Харийн нутагт үндэсний өв соёл, уламжлалаа бахархалтайгаар сурталчлан, наадамдаа өргөн хүрээтэй, идэвхтэй оролцсон нийт залуустаа баярлалаа!

Хүндэтгэсэн Л.Батсуурь

Наадам 2026 зургийн цоморлиг 01
16/07/2026

Наадам 2026 зургийн цоморлиг 01

Манай Наадмын видео контентыг **"Хэн хийсэн юм бэ?"** гэж маш олон хүн асуусан. 😄За тэгвэл нууцаа задлая... 🤫Tuguldur Je...
16/07/2026

Манай Наадмын видео контентыг **"Хэн хийсэн юм бэ?"** гэж маш олон хүн асуусан. 😄

За тэгвэл нууцаа задлая... 🤫

Tuguldur Jey гэж алт шиг залуутай энэ удаагийн Наадмаар хамтарч ажиллалаа.

Үнэнийг хэлэхэд:
✔️ Видео бол мэргэжлийн түвшинд.
✔️ Амласан хугацаандаа яг таг.
✔️ Маркетингийн мэдрэмжтэй болохоор ямар кадр, ямар агшин хүмүүсийн сэтгэлд хүрэхийг маш сайн мэдэрдэг.
✔️ Хамгийн чухал нь хийж байгаа ажил болгондоо чин сэтгэлээсээ ханддаг нь бүүр магтмаар 👏🏻👏🏻

Хэрэв зураг, видео авах хүн хайж байгаа бол энэ залууг итгэлтэй санал болгоно шүү. 🔥
:
✅ Гэр бүл, хос, жирэмсний фото зураг
✅ Motion Graphic
✅ Reel & Short video edit
✅ Хурим, төрсөн өдөр, арга хэмжээний зураг, видео
✅ Ер нь камер бариулаад "чадахгүй" гэж хэлэх ажил бараг байхгүй дээ. 😂

Ирландад ийм чадвартай, хариуцлагатай залуу байгаад баярласан гэж хэхэ
та хэд байгаа дээр нь ашиглаад аваарай хэхэ 🙈😅

хэрэгтэй мэдээлэл байж магадгүй гээд хуваалцлаа.

Цаадахын чинь Ирландад ирээд дарсан ганц нэг зургийг нь орууллааа шүүү

Address

Dublin

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ирланд дахь Монголчуудын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organisation

Send a message to Ирланд дахь Монголчуудын холбоо:

Shortcuts

Share