Mongol Nomadic Centre

Directions

Mongol Nomadic Centre Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongol Nomadic Centre, Community Center, Dublin.

We work to support cultural exchange, diversity, social inclusion, youth engagement, and stronger links between Mongolia, Ireland, and the wider international community.

🇲🇳 БИДНИЙ ӨВ. БИДНИЙ ТҮҮХ. БИДНИЙ БҮТЭЭЛ.Та Монголыг юугаар төсөөлдөг вэ?Тал нутаг уу?Морин дэл дээрх Монгол уу?Эмээ, өв...
09/10/2026

🇲🇳 БИДНИЙ ӨВ. БИДНИЙ ТҮҮХ. БИДНИЙ БҮТЭЭЛ.

Та Монголыг юугаар төсөөлдөг вэ?

Тал нутаг уу?
Морин дэл дээрх Монгол уу?
Эмээ, өвөөгийн тань гэрт үлдсэн дурсамж уу?
Үндэсний хувцас, уламжлал уу?
Эсвэл өнөөдөр Ирландад амьдарч буй Монгол хүний түүх үү?

🤩 Mongol Nomadic Centre Ireland та бүхнийг:

"MONGOLIAN HERITAGE 2026" Гар зураг, гэрэл зургийн уралдаанд урьж байна!

Цаашлаад Монгол бахархлын өдрийн үзэл санаа болон Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг уялдуулан, бид 2026 оны 11-р сарын 26-нд “Mongolian Heritage 2026” олон нийтийн үзэсгэлэн зохион байгуулна.

Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг Ирланд улсад амьдарч, ажиллаж, сурч буй та бүхнээсээ хүлээн авч байна.

🎨 Сэдэв: Mongolian Heritage – Монгол өв соёл

🏆 Ангилал ба шагнал

🎨 8 хүртэлх нас – Гар зураг
Шагнал: €100

🎨 9–15 нас – Гар зураг
Шагнал: €150

📸 16 ба түүнээс дээш нас – Гэрэл зураг
Шагнал: €200

📅 Чухал хугацаа

Бүтээл хүлээн авах: 2026.10.22 – 2026.11.22

Үзэсгэлэн: 2026.11.26

---

Гэхдээ энэ бол зөвхөн уралдаан биш.

✨ Шилдэг бүтээлүүд олон нийтийн үзэсгэлэнд тавигдана.
✨ Үзэгчид өөрсдийн дуртай бүтээлдээ санал өгөх боломжтой.
✨ Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдээс “Mongolian Heritage 2026 – Limited Commemorative Art Postcard” цуврал бүтээнэ.
✨ Таны бүтээл Монголын өв соёлыг Ирландад болон түүнээс цааш түгээх дурсгалын бүтээл болон үлдэх боломжтой.

Ирланд дахь Монголын хамтын нийгэмлэг жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Одоо бидэнд зөвхөн нэг дор цуглах бус, өөрсдийн түүх, өв соёл, бахархлаа хүүхэд залуу үедээ өвлүүлж, бусдад харуулах орон зай хэрэгтэй.

“Mongolian Heritage 2026” бол тэр орон зайг хамтдаа бүтээх эхлэл.

Хүүхдээ оролцуулаарай!
Өөрөө оролцоорой!
Найздаа хэлээрэй!
Монголынхоо тухай өөрийн түүхийг бүтээлээрээ өгүүлээрэй!

📩 БҮТЭЭЛЭЭ ХЭРХЭН ИЛГЭЭХ ВЭ?

Бүтээлээ Mongol Nomadic Centre Ireland page-ийн Messenger-ээр шууд илгээж болно.

Бүтээлтэйгээ хамт зөвхөн:

- Нэр
- Нас
- Бүтээлийн нэр
- Утас эсвэл имэйл хаягаа илгээнэ.

18 нас хүрээгүй оролцогчийн хувьд эцэг эх / асран хамгаалагчийн холбоо барих мэдээллийг мөн ирүүлнэ.

Мөн хүсвэл бүтээлээ:
📧 [email protected]
хаягаар илгээх боломжтой.

---

ӨВ СОЁЛОО БҮТЭЭЛЭЭР ӨГҮҮЛЬЕ!

Our Heritage. Our Story. Shared with the World.

📍 Ireland
Зохион байгуулагч: Mongol Nomadic Centre Ireland

#МонголӨвСоёл #МонголБахархал

04/10/2026
“Growing together in Ireland” онлайн хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө. Маш их санал хүсэлтүүд ирсэн байлаа. Хүсэлтүүд...
27/09/2026

“Growing together in Ireland” онлайн хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө. Маш их санал хүсэлтүүд ирсэн байлаа. Хүсэлтүүдэд емайл хаягаар хариулах болно.
Баярлалаа оролцосон залуустаа👏👏👏
🇲🇳🇲🇳🇲🇳
•Монгол-Хүүхдийн төрсний гэрчилгээ авах
Журам дүрэм зөвлөмж
•Монгол -Нийгэм халамжын үйлчилгээ
•Иргэний үнэмлэх шинэчлэл, хүүхдийн мөнгө орох данс нээх, итгэмжилэх , журам
•Ирланд улсын сургууль өмнөх болон дараах үйлчилгээний тэтгэмж / NCS /
•Төрсөн ээжүүдэд ажлын байрны эрх зүй ба тэтгэмж, хууль, мөн эрүүл мэндийн зөвөлгөө
•Сэтгэлзүй сонжоо, зөвөлгөө, хоорондын харилцаа сэтгэлзүй
Зочин төлөөлөгчид 👇🇲🇳🇲🇳
Embassy of Mongolia in the UK Mongol Nomadic Centre
Mongolian Students Association in Ireland
Oko Lkham-Osorjin
Ilch Ilchmaa
Nar Ojoo

ВЕБИНАРТ ХЭРХЭН БҮРТГҮҮЛЖ МӨН НЭВТРЭХ ВЭ?“Growing Together in Ireland – Ирландад хамтдаа өсөж, хөгжихүй” вебинарт оролцо...
25/09/2026

ВЕБИНАРТ ХЭРХЭН БҮРТГҮҮЛЖ МӨН НЭВТРЭХ ВЭ?

“Growing Together in Ireland – Ирландад хамтдаа өсөж, хөгжихүй” вебинарт оролцох хүмүүс доорх линкээр бүртгүүлнэ.

👉 БҮРТГҮҮЛЭХ ЛИНК (https://calendar.app.google/amZ5hPbptmVH3hH86

Линкээр орсны дараа “Yes” гэж сонгож оролцохоо баталгаажуулна. Бүртгэл амжилттай болсон тохиолдолд арга хэмжээ таны Google Calendar дээр зурагт үзүүлсэн байдлаар нэмэгдэнэ.

📅 9 сарын 26 маргааш
⏰ 17:00 / Ирландын цагаар
💻 Google Meet

Уулзалт эхлэх үед Calendar дээрх арга хэмжээгээ нээгээд “Join with Google Meet” товчийг дарж нэвтэрнэ.

⏰ Уулзалт эхлэхээс 5–10 минутын өмнө нэвтэрч, дуу болон интернет холболтоо шалгаарай.

⚠️ Анхаарах: Бүртгүүлэхдээ ашигласан Google/Gmail хаягаараа нэвтэрсэн эсэхээ шалгана уу.

Маргааш уулзацгаая! 🇲🇳🇮🇪
Stronger Families, Brighter Futures.

GROWING TOGETHER IN IRELANDИРЛАНДАД ХАМТДАА ӨСӨЖ, ХӨГЖИХҮЙГэр бүл ба халамжИрланд дахь Монгол иргэд, гэр бүлүүдэд зориул...
21/09/2026

GROWING TOGETHER IN IRELAND
ИРЛАНДАД ХАМТДАА ӨСӨЖ, ХӨГЖИХҮЙ
Гэр бүл ба халамж

Ирланд дахь Монгол иргэд, гэр бүлүүдэд зориулсан цуврал онлайн уулзалтын хоёр дахь вебинар “Growing Together in Ireland – Ирландад хамтдаа өсөж, хөгжихүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү уулзалтыг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Нүүдэлчин Төв (Mongol Nomadic Centre Ireland), Ирланд дахь Монгол Оюутны Холбоо хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн уулзалтаар гэр бүл, хүүхэдтэй холбоотой эрх, үйлчилгээ, Ирланд дахь нийгмийн халамж ба дэмжлэг, гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн сайн сайхан байдал, мөн Монголын нийгмийн даатгалтай холбоотой хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөгөөг нэг дор хүргэнэ.

2026 оны 9 дүгээр сарын 26
17:00–19:15 / Ирландын цагаар
Онлайн | Google Meet
Үнэ төлбөргүй, урьдчилсан бүртгэлтэй
Бүргүүлэх линк: https://calendar.app.google/amZ5hPbptmVH3hH86

Ирланд дахь Монгол гэр бүлүүддээ хэрэгтэй мэдээллээ хуваалцаж, хамтдаа илүү дэмжлэгтэй, мэдээлэлтэй нийгмийг бүтээцгээе.

Stronger Families, Brighter Futures.

#ГэрБүлБаХаламж
Embassy of Mongolia in the UK
Mongolian Students Association in Ireland

20/09/2026

Khuur Band

🇮🇪 Dublin Culture Night 2026 | Oíche ChultúirӨнгөрсөн баасан гарагт Дублин хотноо зохион байгуулагдсан Culture Night арг...
20/09/2026

🇮🇪 Dublin Culture Night 2026 | Oíche Chultúir

Өнгөрсөн баасан гарагт Дублин хотноо зохион байгуулагдсан Culture Night арга хэмжээнд "Хуур хамтлаг" Khuur Band 3 дахь жилдээ оролцсондоо баяртай байна.

Culture Night бол хөгжим, урлаг, соёлын олон төрлийг олон нийтэд хүргэж, уран бүтээлчид болон үзэгчдийг нэгтгэдэг онцгой үдэш юм.

Энэ сайхан арга хэмжээний нэг хэсэг болж, хөгжмөөрөө дамжуулан өөрсдийн соёл, урлагийн онцлогийг таниулж, Монгол уран бүтээлийн өнгө төрхийг олон нийтэд хүргэсэндээ баяртай байна. 🎶 🇲🇳

Биднийг дэмжиж, тоглолтыг маань хүлээн авч, хамтдаа энэ үдшийг бүтээсэн бүх хүмүүст баярлалаа. ❤️ 🎶 🇮🇪

Last Friday, we were delighted to have Khuur Band participate in Dublin Culture Night for the third consecutive year.
Culture Night is a special evening that brings together artists and audiences, celebrating and sharing a wide range of music, art, and culture with the community.
We are grateful to have been part of this wonderful event, sharing our cultural and artistic identity through music and introducing the beauty and spirit of Mongolian music to the wider community. 🎶 🇲🇳
Thank you to everyone who supported us, welcomed our performance, and helped make this evening so special. ❤️🎶 🇮🇪

MNC холбоо болон Lullaby Cashmere Oko Lkham-Osorjin, Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дэргэдэх  төслийн мэрэгжилтэн  эрх...
07/09/2026

MNC холбоо болон Lullaby Cashmere Oko Lkham-Osorjin, Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дэргэдэх төслийн мэрэгжилтэн эрхэм Krug нар Ирланд Монгол улсын хооронд бүтээгдэхүүн, худалдааны боломж бэрхлшээлийн талаар санал солилцлоо. Ирэх оноос жижигхээн ч болов Ирланд улсын хаа нэгтээ далайн эрэг дээр хөөрхөн минимал Монгол бүтээгдхүүний дэлгүүртэй болхыг хүлээж буй мөч..

MNC Association, Cashmere represented by Oko, and Mr. Carl Krug-a specialist from the ITDM project under the Chamber of Commerce and Industry, had a valuable discussion and exchanged ideas on opportunities to promote trade and strengthen the exchange of products between Mongolia and Ireland.
❤️our dream is to have a beautiful, minimalist shop somewhere along the Irish coastline, showcasing carefully selected, high-quality eco organic Mongolian products and bringing a little piece of Mongolia to Ireland.

We are excited to see this vision gradually become a reality. 🇲🇳🤝🇮🇪

Address

Dublin

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongol Nomadic Centre posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share