08/04/2025
Оксфордын их сургуулийн Бизнесийн сургуулийн Executive Master Diploma, Organizational Leadership-ийн төгсөгч Д.Биндэръяа бидний асуултанд хариуллаа:
1. Оксфордын их сургуулийг яагаад сонсосон бэ?
Оксфорд бол дэлхийн оюуны төв гэж хэлж болохоор газар. Эртний номын сангуудаас эхлээд дэлхийд нэр алдартай коллежууд гэх мэт 900 жилийн түүхтэй энэ сургууль дэлхийн нөлөө бүхий удирдагчид, гүн ухаант сэтгэгчид, шинийг санаачлагчдыг төрүүлэн гаргасан өлгий нутаг юм. Тэнд өөрийнхөө дотоод хүнээ нэг мэдрэх, ажлаасаа завсарлага авч, тэнд суралцах нь өөртэйгөө ажиллах боломж гэж бодсон.
2. Оксфордын их сургуульд суралцахад таалагдсан хамгийн гоё 3-н зүйлээ нэрлээч
А. Оксфордын их сургуулийн дотор орчны энерги, нэг тийм далдын хүч (дотоод хүнтэйгээ ажиллах, унших, сурах, судлахад дундрашгүй эрч хүч өгдөг мэт)
Б. Эртний номын сангууд нь маш их таалагдддаг. Хичнээн сая хүн тэр номын сангуудад ном уншиж, агуу сэтгэгчид, манлайлагчид болж төрсөн бол доо гэж бодохоор бахархам
В. Оксфордын их сургуулийн нэр хүнд. Дэлхийн хаана ч энэ сургуулийг сайн мэддэг, мундаг гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг учраас энэ сургуулиас олж авсан боловсрол өндөрөөр үнэлэгддэг байх.
3. Одоо ямар ажил хийж байна вэ, Оксфордын боловсрол энэ карьерт чинь яаж нөлөөлсөн гэж бодож байна вэ?
Одоо өөрийн хувийн бизнесээ үргэлжлүүлэн явуулж байна. Компаниа удирдах, том зургаар харах, алсын харааг илүү өргөнөөр хардаг болох, стратегич сэтгэх, бизнесийн үйл ажиллагаануудыг хооронд нь илүү оновчтой системчлэх, илүү бүтээмжтэй байх гэх мэтээр бизнес эрхлэх сэтгэлгээнд үзүүлсэн эерэг нөлөө маш их байсан. Saïd Business School -д суралцаж олж авсан боловсрол маань бизнесийн салбарт манлайлах шаардлагатай мэдлэг ур чадвар болж, өдөр тутмын үйл ажиллагаанд эерэг тусгал болж байна.