Association des Mongols

Appeler Itinéraire Site Web Contacter l’organisation

Association des Mongols "Умардын Монголчууд" нийгэмлэгийн мэдээ мэдээллээс та?

ӨРГӨН СЭЛЭНГИЙН 2️⃣ АВАРГАСэлэнгэчүүд Эрхэмбаяр аваргынхаа нэрэмжит барилдааныг 2026.04.05-ны өдөр Монгол бөхийн өргөөнд...
14/07/2026

ӨРГӨН СЭЛЭНГИЙН 2️⃣ АВАРГА
Сэлэнгэчүүд Эрхэмбаяр аваргынхаа нэрэмжит барилдааныг 2026.04.05-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахад АРСЛАН маань түрүүлсэн билээ. Аварга ахаа ч ихэд баярлуулсан биз. Аварга маань ч нутгийн зон олондоо баярласан биз. Тэр цагаас хойш буянтай АВАРГА ахынхаа авшиг, хийморийг хүртсэн нь энэ болой. 🦁👏💪❤️

25/02/2026
ӨВӨРМОНГОЛЫН ЖҮЖИГЧИН Б.БААСАНЖАВ МОНГОЛД АМЬДРАХААР БОЛЖЭЭ“Чингис” хааны дүрд тоглосон ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжав гэ...
10/12/2025

ӨВӨРМОНГОЛЫН ЖҮЖИГЧИН Б.БААСАНЖАВ МОНГОЛД АМЬДРАХААР БОЛЖЭЭ

“Чингис” хааны дүрд тоглосон ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжав гэр бүлийн хамт Монголд амьдрахаар иржээ.
“Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх надад байхгүй, учир нь хүмүүс намайг “Чингис хаан” гэж харах учраас хэмээж байсан ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжав хоёр охин, эхнэрийн хамт Монголд байр авч, ирэн очин амьдрахаар болсон гэнэ. Учир нь түүний том охин Монголд СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн учир охиноо дагаж, Монголд суурьшиж байгаа гэнэ.
Жүжигчин Б.Баасанжавыг Чингис хаан хэмээх түүхэн киноны Чингисийн дүрд тоглосон гэдгээр нь үзэгчид андахгүй билээ.
Эхлээд түүнийг Зэвийн дvрд тоглуулахаар хуваарилсан байжээ. Чингисийн дvрд тоглох хүсэлтэй Хятад, Монгол, Японы нэртэй 10 гаруй жvжигчнээс найруулагчийн сэтгэлд яв цав таарах хvн хараахан олдоогvй тул киноны продюсер нь Баасанг «Зүүн зvгтээ буцсан баатруудын тууль»-д чадварлаг тоглосон хэмээн танилцуулж, түүнийг туршиж vзэхийг санал болгосон байна. Тухайн vед Б. Баасан 40 гарчихсан байсан болохоор найруулагч 20 настай Тэмүүжингийн дvрд тоглож чадах эсэхэд эргэлзэж байжээ. Нүүр хувиргасны дараа идэр залуу, цог золбоотой хєвгүүний дvрд хувилж чадсаныг хараад сэтгэл шулуудсан гэдэг.
Баасан кино зохиолыг ердөө хоёр хоногт уншиж дуусгаад түүхийн холбогдол бvхий ном зохиол, Чингис хаантай холбоотой баримт судлаад, хууч домгийг сонсож явсан монгол vндэстний хувьд түүнийг таньж биширсэн сэтгэлээ тоглолтдоо шингээж, амьд бодитой, хvсэл тэмүүлэлтэй хааны дvрийг бvтээхээр чармайжээ. Нvvр хувиргасны дараа аппаратын өмнө зогсуутаа өөртөө улам итгэлтэй болж, өөрийгөө Богд эзэн Чингис хаан мөн гэж боддог байлаа гэж Өвөрмонголын нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

11/09/2024

Монголын эзэнт гүрний талаар монгол болон дэлхийн эрдэмтдийн судалгаагаар хийсэн маш сайхан нэвтрүүлэг Францын ARTE сувгаар гарав.
An objective history of the Mongol Empire told by researchers from around the world
Une histoire objective de l'empire mongol racontée par des chercheurs mongols et internationaux

🇲🇳 Паралимпын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 төрөлд Олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж...
03/09/2024

🇲🇳 Паралимпын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 төрөлд Олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж, Парисын тэнгэрт төрийн далбаагаа дахин мандууллаа. БАЯР ХҮРГЭЕ! 🥈🥈🥈 Монголын Паралимпын хороо /Mongolian Paralympic Committee/
_____________

🇫🇷 Le lanceur de poids Ts. Battulga a remporté une médaille d'argent au lancer du poids paralympique masculin F40 et a hissé une nouvelle fois le drapeau national mongol dans le ciel de Paris. FÉLICITATIONS! 🥈🥈🥈

AFOB

Adresse

206, Quai De Valmy
Paris
75010

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Association des Mongols publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Contacter L’organisation

Envoyer un message à Association des Mongols:

Raccourcis

Partager