Монголын Залуучуудын Холбооны ХБНГУ дахь салбар зөвлөл

Wegbeschreibung Website

Монголын Залуучуудын Холбооны  ХБНГУ дахь салбар зөвлөл Kontaktinformationen, Karte und Wegbeschreibungen, Kontaktformulare, Öffnungszeiten, Dienstleistungen, Bewertungen, Fotos, Videos und Ankündigungen von Монголын Залуучуудын Холбооны ХБНГУ дахь салбар зөвлөл, Jugendorganisation, München.

📣Монголын Залуучуудын Холбооны Герман дахь Салбар Зөвлөл "Шинэ гишүүний элсэлт" авч эхэллээ. Та бидэнтэй нэгдсэнээр 1. Е...
06/09/2026

📣Монголын Залуучуудын Холбооны Герман дахь Салбар Зөвлөл "Шинэ гишүүний элсэлт" авч эхэллээ.

Та бидэнтэй нэгдсэнээр
1. Европ даяар зохион байгуулагдах арга хэмжээнд гар бие оролцох
2. Үйл ажиллагаа болон хөтөлбөрийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авах
3. Европ дахь Монгол залуустай танилцаж шинэ хүрээлэл үүсгэн хамтдаа хөгжих
4. Өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг нээх
5. Шинэ мэдлэг, туршлага хуримтлуулах
6. Үйл ажиллагааны давуу эрхүүдийг эдлэх зэрэг давуу талуудтай.

Хэрхэн гишүүнээр элсэх вэ?
Та доор байршуулсан QR кодоор нэвтрэн бүртгэлийн хуудсан дээрх мэдээлэлийг үнэн зөв бөглөн бидэн рүү илгээнэ үү.

Бид Зөв Монгол Залуусын нэгдэл

МЗХ Герман дахь Салбар Зөвлөл

Олон нийтийн эрх ашгийн төлөө манлайлан ажиллахаар сонгогдсон С. Хосмөрөндөө халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь ...
02/09/2026

Олон нийтийн эрх ашгийн төлөө манлайлан ажиллахаар сонгогдсон С. Хосмөрөндөө халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. 👏

Төлөвлөсөн ажил бүхэн нь амжилттай хэрэгжиж, санаачилга бүр нь бодит үр дүнд хүрэх болтугай.
Залуусынхаа дуу хоолой, хүсэл тэмүүлэл, үзэл бодлыг зөвөөр илэрхийлж, тэднийхээ төлөө тууштай, манлайлан ажиллаарай.

Бид зөв залуусын нэгдэл

Монголын Залуучуудын Холбоо -ны ХБНГУлс дахь салбар зөвлөлийн 4 дэхь ТУЗ-ын сонгууль 2028.08.28 нд Германд амжилттай бол...
31/08/2026

Монголын Залуучуудын Холбоо -ны ХБНГУлс дахь салбар зөвлөлийн 4 дэхь ТУЗ-ын сонгууль 2028.08.28 нд Германд амжилттай боллоо.

Бид зөв залуусын нэгдэл уриатай Европ дахь Монгол залуучуудын төлөө үйл ажиллагаатай МЗХ Германы 2026 - 2028 оны ТУЗ-аар :

ТЭРГҮҮН: С.Хосмөрөн

ДЭД ТЭРГҮҮН: Х.Чулуунчимэг, М.Гэрэлмаа

НАРИЙН БИЧИГ: Б.Номин

САНХҮҮЧ: Н.Хонгорзул

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨХ: Н.Тэмүүжин

нар тус тус сонгогдлоо.
https://sites.google.com/view/myfgermany/%D0%B4%D1%8D%D0%BC%D0%B6%D0%B8%D0%B3%D1%87-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B3%D1%83%D1%83%D0%B4?fbclid=IwdGRjcAUCbiNjbGNrBQJuIXBkb2YBZXh0bgNhZW0CMTEAc3J0YwZhcHBfaWQMMzUwNjg1NTMxNzI4AAEehewP6unkjsAXG3LzlMnXeg4JV6PrX2MYLbghR7ivn1t18sGihKpRKb1j3qM_aem_ymXdV7FWaY1IXBn-aRLKxA

Та бүхэн гишүүнээр элсэхэд нээлттэй ба бидний хийж буй ажлуудтай танилцаарай.

2026.08.31

ХБНГУ

МЗХ Германы салбар зөвлөлийн дөрөв дэхь Удирдах зөвлөлийн багийг сонгон шалгаруулах онлайн хурал 2026.08.28 ны 13.00 цаг...
21/08/2026

МЗХ Германы салбар зөвлөлийн дөрөв дэхь Удирдах зөвлөлийн багийг сонгон шалгаруулах онлайн хурал 2026.08.28 ны 13.00 цагт Германы цагаар болох гэж байна.

Та Европт амьдардаг , олон нийтийн сайн сайхны төлөө зүтгэх чин хүсэлтэй ба зөв академик Монгол залуучуудтай нэгдэж, хийж бүтээж, хамтдаа өсөж, хөгжих хүсэлтэй бол МЗХ Герман 18 -35 насны та бүхэнд бүгдэд нээлттэй.

Сонгуулийг МЗХ Германы үүсгэн байгуулагч болон МЗХ Германы 1,2,3 ТУЗ-д тус бүр 2 жил зүтгэсэн залуучууд шударгаар удирдах болно.

МЗХ Германы сонгуульд:

☆ТЭРГҮҮН 1
☆ДЭД ТЭРГҮҮН 2
☆Нарийн бичиг 1
☆Санхүүч 1
☆ Хяналтын зөвлөх 2 тус тус

өрсөлдөх, гишүүнээр элсэх хүсэлтэй бүх Монгол залуучууддаа амжилт хүсье.

Бид зөв Монгол залуусын нэгдэл

2026.08.21

МЗХ Германы салбар зөвлөл

https://sites.google.com/view/myfgermany/%D0%B4%D1%8D%D0%BC%D0%B6%D0%B8%D0%B3%D1%87-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B3%D1%83%D1%83%D0%B4

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б. Мандахбилэгийн ивээл дор “Монгол Улсын хөгжлийн гарц, ш...
20/05/2024

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б. Мандахбилэгийн ивээл дор “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл III” Mongolei 4.0 эрдэм шинжилгээний бага хурал ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхен хотноо 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ханнс Зайделийн сангийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөл, МЗХ-ны Европ дахь нэгдсэн салбар зөвлөл, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ болон ОсиЭс Консалтинг тус тус ажиллалаа. Тус арга хэмжээнд европын холбооны улсуудаас төдийгүй Монгол улс, Швед, Австри, Чех, Солонгос улсаас ивээн тэтгэгчид, шүүгчид зэрэг 100 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Хурлын сүүлийн шатанд нийт 6 илтгэл шалгаран үлдсэнээс
Тэргүүн байр: “Тамхины хог хаягдлыг дахин боловсруулах нь”, ХБНГУ-ын Отто Гюрикийн их сургууль, Хүрээлэн буй орчин-Энергитехник, бакалавр М.Мөнгөн, Үйлсийн зам ХХК-ийн нэрэмжит шагнал 1000 евро
Дэд байр: “Жалганд булагдсан Монголын эрдэнэс, эрүүл бус орчин дахь археологийн дурсгал”, ХБНГУ-ын Макс Планкын Геоантропологийн хүрээлэн, докторант Б.Бямбадорж, МИАТ ХК-ын нэрэмжит шагнал Франкфурт-Улаанбаатар-Франкфурт чиглэлийн онгоцны тийз
Гутгаар байр: “Ирээдүйд хөрөнгө оруулах нь”: Бага насны хүүхдийн хоол
тэжээлийг сайжруулах”, Төв Европын их сургууль, магистрант С.Тодгэрэл
Евро Мон АБ-ын нэрэмжит 500 еврогийн эзэд боллоо.
Хамтран ажиллаж ивээн тэтгэж оролцсон байгууллагууд: Ханнс Зайделийн сан, Үйлсийн зам, МИАТ ХК, Евро Мон АБ, Gemma Mongolia, Swiss Mon Edu, Oyu Logistik LLC, Oi Partners LLC, OCS Consulting Service, Globus Podcast зэрэг байгууллагууд бүхий л талаар дэмжин оролцлоо.
Сүүлийн шатанд шалгаран үлдсэн шилдэг оролцогчдыг ивээн тэтгэгч байгууллагууд болон зохион байгуулагчдын зүгээс цаашдын хэрэгжилтэд нь анхаарал хандуулж бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тус эрдэм шинжилгээний бага хурлаар Монголд хэрэгжүүлэх боломжтой бусад орны туршлагаас, Герман Монголын хооронд хийгдэж буй байгаль орчны болон эрүүл мэндийн хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцүүлэв. Ийнхүү хилийн чанадад сурч ажиллаж буй оюунлаг Монгол залуус эх орныхоо ирээдүйн төлөө өөрсдийн хийж бүтээж, сурч судалсан бүтээлүүдийг олон нийтэд танилцуулан хоорондоо өрсөлдөж, мөн олон сонирхолтой зочин илтгэгчдийн илтгэлүүдийг сонсож өнгөрүүллээ. Эх орны маань баялаг газрын хөрсөн доор бус харин ирээдүйг түүчээлэх залуус бидний тархинд эрдэм мэдлэг болон нуугдаж буйг энэхүү эрдэм шинжилгээний бага хурал харуулж чадлаа.

МЗХ-ны ХБНГУ дахь  дөрөв дэх ТУЗ-ийн сонгууль удахгүй болох гэж байгаатай холбогдуулан бид нийт Герман улсад сурч ажилла...
26/04/2024

МЗХ-ны ХБНГУ дахь дөрөв дэх ТУЗ-ийн сонгууль удахгүй болох гэж байгаатай холбогдуулан бид нийт Герман улсад сурч ажиллаж байгаа идэвхтэй, олон нийтийн ажил хийх хүсэл эрмэлзэлтэй залуустаа боломж олгон ТУЗ-д нэр дэвшиж цаашлаад МЗХолбоо гэж нэрлэгдэх хамт олонд дурсамж бүтээн хамтдаа ажиллахыг урьж байна.

Бид 2019 оноос хойш олон нийтийн эрх ашгийг хамгаалах, ХБНГУ-д сурч ажиллаж буй залуусыг нэгтгэн санал бодлоо солилцох боломжийг олгохын сацуу сурч ажиллаж буй залуусынхаа эрхийг хамгаалах мөн боловсролыг дэмжих үйлсэд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд бидний үйл ажиллагаанаас товч дурдвал:

Танин мэдэхүйн аялал, МЗХ-ны шинэ жил, Сайн уу ЭЭЖЭЭ захидлын уралдаан, Боловсролыг дэмжих 1€ аян, „Үндэсний бичиг үнэт өв“Монгол бичгийн уралдаан, „Монгол улсын хөгжлийн гарц шийдэл Mongolei 4.0“ Эрдэм шинжилгээний хурал, „Залуус“ Ярилцлагын булан, Подкаст, Цахим сургалт зэрэг үйл ажиллагааг залуусыг дэмждэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулсаар ирсэн.

ТУЗ-ийн гишүүдэд:
- Тэргүүн
- Дэд тэргүүн
- Нарийн бичиг
- Сошиал Медиа хариуцсан гишүүн
- Санхүү хариуцсан гишүүн
- Хяналтын зөвлөх нийт хоёр гишүүн
нийт 7 гишүүн сонгогдон ажиллана. ТУЗ-ийн гишүүнчлэлийн анкетыг товч намтарын хамтаар бид 2024.05.11-ийг хүртэл авах бөгөөд ТУЗ-ийн сонгууль бүх нийтийн гишүүдийн хурлаар 2024.05.28-ны өдөр ZOOM-ээр зохион байгуулагдана.

Та бүгд дараах холбоосоор орж өрсөлдөх хүсэлтээ бидэнд ирүүлнэ үү!

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe2PWEVirtUAFwrgioUSqzHknBELtNDw7OKM3Z-XvqSeTrOLg/viewform

МОНГОЛ ГЕРМАНЫ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ III” MONGOLEI...
16/04/2024

МОНГОЛ ГЕРМАНЫ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ III” MONGOLEI 4.0 “ЭРҮҮЛ ОРЧИН, ЭРҮҮЛ ИРГЭН” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ГУРАВ ДАХЬ УДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б. Мандахбилэгийн ивээл дор “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл III” Mongolei 4.0 эрдэм шинжилгээний бага хурал ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхен хотноо 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ханнс Зайделийн сангийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөл, МЗХ-ны Европ дахь нэгдсэн салбар зөвлөл, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ болон ОсиЭс Консалтинг тус тус ажиллалаа. Тус арга хэмжээнд европын холбооны улсуудаас төдийгүй Монгол улс, Швед, Австри, Чех, Солонгос улсаас ивээн тэтгэгчид, шүүгчид зэрэг 100 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Хурлын сүүлийн шатанд нийт 6 илтгэл шалгаран үлдсэнээс
Тэргүүн байр: “Тамхины хог хаягдлыг дахин боловсруулах нь”, ХБНГУ-ын Отто Гюрикийн их сургууль, Хүрээлэн буй орчин-Энергитехник, бакалавр М.Мөнгөн, Үйлсийн зам ХХК-ийн нэрэмжит шагнал 1000 евро
Дэд байр: “Жалганд булагдсан Монголын эрдэнэс, эрүүл бус орчин дахь археологийн дурсгал”, ХБНГУ-ын Макс Планкын Геоантропологийн хүрээлэн, докторант Б.Бямбадорж, МИАТ ХК-ын нэрэмжит шагнал Франкфурт-Улаанбаатар-Франкфурт чиглэлийн онгоцны тийз
Гутгаар байр: “Ирээдүйд хөрөнгө оруулах нь”: Бага насны хүүхдийн хоол
тэжээлийг сайжруулах”, Төв Европын их сургууль, магистрант С.Тодгэрэл
Евро Мон АБ-ын нэрэмжит 500 еврогийн эзэд боллоо.
Хамтран ажиллаж ивээн тэтгэж оролцсон байгууллагууд: Ханнс Зайделийн сан, Үйлсийн зам, МИАТ ХК, Евро Мон АБ, Gemma Mongolia, Swiss Mon Edu, Oyu Logistik LLC, Oi Partners LLC, OCS Consulting Service, Globus Podcast зэрэг байгууллагууд бүхий л талаар дэмжин оролцлоо.
Сүүлийн шатанд шалгаран үлдсэн шилдэг оролцогчдыг ивээн тэтгэгч байгууллагууд болон зохион байгуулагчдын зүгээс цаашдын хэрэгжилтэд нь анхаарал хандуулж бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв. Ийнхүү хилийн чанадад сурч ажиллаж буй оюунлаг Монгол залуус эх орныхоо ирээдүйн төлөө өөрсдийн хийж бүтээж, сурч судалсан бүтээлүүдээ олон нийтэд танилцуулан хоорондоо өрсөлдөж, мөн олон сонирхолтой зочин илтгэгчдийн илтгэлүүдийг сонсож өнгөрүүллээ. Эх орны маань баялаг газрын хөрсөн доор бус харин ирээдүйг түүчээлэх залуус бидний тархинд эрдэм мэдлэг болон нуугдаж буйг энэхүү эрдэм шинжилгээний бага хурал харуулж чадлаа.

Мэдээг бэлтгэсэн,
МЗХ-ны Европ дахь нэгдсэн салбар
зөвлөлийн тэргүүн Г.Мөнхшатар

“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ III” MONGOLEI 4.0 “ЭРҮҮЛ ОРЧИН, ЭРҮҮЛ ИРГЭН” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ГУРАВДАХЬ...
16/04/2024

“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ III” MONGOLEI 4.0 “ЭРҮҮЛ ОРЧИН, ЭРҮҮЛ ИРГЭН” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ГУРАВДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б. Мандахбилэгийн ивээл дор “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл III” Mongolei 4.0 эрдэм шинжилгээний бага хурал ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхен хотноо 2024 оны 4 дүгээр сарын 13- ны өдөр Ханнс Зайделын сангийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөл, МЗХ-ны Европ дахь нэгдсэн салбар зөвлөл, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ ажиллалаа. Тус арга хэмжээнд европын холбооны улсуудаас төдийгүй Монгол улсаас болон Солонгосоос ивээн тэтгэгчид, шүүгчид зэрэг 100 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Хурлын сүүлийн шатанд 6 илтгэл шалгаран үлдсэнээс
Тэргүүн байр: “Тамхины хог хаягдлыг дахин боловсруулах нь”, ХБНГУ-ын Отто Гюрикийн их сургууль, Хүрээлэн буй орчин-Энергитехник, бакалавр М.Мөнгөн, Үйлсийн зам ХХК-ийн нэрэмжит шагнал 1000 евро
Дэд байр: “Жалганд булагдсан Монголын эрдэнэс, эрүүл бус орчин дахь археологийн дурсгал”, ХБНГУ-ын Макс Планкын Геоантропологийн хүрээлэн, докторант Б.Бямбадорж, МИАТ ХК-ын нэрэмжит шагнал Франкфурт- Улаанбаатар-Франкфурт чиглэлийн онгоцны тийз
Гутгаар байр: “Ирээдүйд хөрөнгө оруулах нь”: Бага насны хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах”, Төв Европын их сургууль, магистрант С.Тодгэрэл Евро Мон АБ-ын нэрэмжит 500 еврогийн эзэд боллоо.
Хамтран ажиллаж ивээн тэтгэж оролцсон байгууллагууд: Ханнс Зайделийн сан, Үйлсийн зам, МИАТ ХК, Евро Мон АБ, Gemma Mongolia, Swiss Mon Edu, Oyu Logistik LLC, Oi Partners LLC, OCS Consulting Service, Globus Podcast зэрэг байгууллагууд бүхий л талаар дэмжин оролцлоо.
Сүүлийн шатанд шалгаран үлдсэн шилдэг оролцогчдыг ивээн тэтгэгч байгууллагууд болон зохион байгуулагчдын зүгээс цаашдын хэрэгжилтэд нь анхаарал хандуулж бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв. Ийнхүү хилийн чанадад сурч ажиллаж буй оюунлаг Монгол залуус эх орныхоо ирээдүйн төлөө өөрсдийн хийж бүтээж, сурч судалсан бүтээлүүдээ олон нийтэд танилцуулан хоорондоо өрсөлдөж, мөн олон сонирхолтой зочин илтгэгчдийн илтгэлүүдийг сонсож өнгөрүүллээ. Эх орны маань баялаг газрын хөрсөн доор бус харин ирээдүйг түүчээлэх залуус бидний тархинд эрдэм мэдлэг болон нуугдаж буйг энэхүү эрдэм шинжилгээний бага хурал харуулж чадлаа.

Мэдээг бэлтгэсэн,
МЗХ-ны Европ дахь нэгдсэн салбар зөвлөлийн тэргүүн Г.Мөнхшатар

Adresse

Munich

Benachrichtigungen

Erfahren Sie als Erste/r von Neuigkeiten und Aktionen: Wir schicken Ihnen eine E-Mail, wenn Монголын Залуучуудын Холбооны ХБНГУ дахь салбар зөвлөл etwas veröffentlicht. Ihre E-Mail-Adresse wird für keinen anderen Zweck verwendet, und Sie können sich jederzeit abmelden.

Verknüpfungen

Teilen