Deutsch-Mongolisches Tor in NRW e.V.

Deutsch-Mongolisches Tor in NRW e.V. 🇩🇪Unterstützung der Kulturverständigung, Integration und Migration.

Pflege der Heimatkultur aus der Mongolei
🇲🇳 Соёлын ойлголцол, интеграцчилалыг болон шилжилт хөдөлгөөнийг дэмжих
Монгол эх соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, түгээх

31/07/2026

Deutsch-Mongolisches Tor in NRW e.V. Удирдах Зөвлөлийн гишүүн, Soyol mongolische Schule, Соёл монгол сургууль-ийн захирал Ц.Батцэнгэл

🇲🇳МОНГОЛ НААДАМ-2026🇲🇳Налгар сайхан наадмын өдрийг дурандаа буулгасан 📸З.Ганболд, Б.Баясаа нартаа баярлалаа.Хүрэлцэн ирж...
26/07/2026

🇲🇳МОНГОЛ НААДАМ-2026🇲🇳
Налгар сайхан наадмын өдрийг дурандаа буулгасан
📸З.Ганболд, Б.Баясаа нартаа баярлалаа.
Хүрэлцэн ирж наадмыг чимсэн наадамчин олондоо дахин баярлалаа. 🫶🏻🇲🇳
Наадамчин олныгоо сайхан наадахад чин сэтгэлээ зориулсан нийт зохион байгуулагчид, дэмжигчид, хамтрагчид, ивээн тэтгэгчид болон урлагийнхан та бүхэндээ дахин дахин талархал илэрхийлье. 👏🏻🙌🏻

🇲🇳МОНГОЛ НААДАМ-2026🇲🇳Үндэсний шагайн харвааны тэмцээнийг амжилттай зохион байгуулж, цуваа харвааны шагналтнуудыг гарын ...
24/07/2026

🇲🇳МОНГОЛ НААДАМ-2026🇲🇳
Үндэсний шагайн харвааны тэмцээнийг амжилттай зохион байгуулж, цуваа харвааны шагналтнуудыг гарын бэлгээр шагнасан Европ дахь монгол шагайн холбооны ХБНГУ дахь „Хийморь“ салбар зөвлөлийн ( Герман Дахь Шагайчид) хамт олонд талархал илэрхийлье! ✨
Наадамчин олонд үндэсний шагайн харвааг таниулан сурталчилж, анхлан суралцагчдад заан сургасанд бид туйлын их баяртай байна.
#шагайнхарваа

24/07/2026

🇲🇳МОНГОЛ НААДАМ-2026🇲🇳
Үндэсний бөхийн барилдааны бичлэгүүдээс ✨

🔹Хамтран зохион байгуулсан:
ХБНГУлс дахь Монгол үндэсний бөхийн "Хүчтэн"дэвжээ
🔹Гарын даа, Бөх тайлбарлагчаар:
Монгол улсын гарын дэд даа Г.Номгуунсүрэн (Nyamkhai Ng)
🔹Бөх цоллооч:
Г.Пүрэвбадам
Т.Авидхүү
Засуулууд:
Т.Авидхүү
Д.Амарсанаа
М.Заяа
н.Сүхбат та бүхэнд зохион байгуулахад маш их туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлье. 🙏🏻🙌🏻

🇲🇳МОНГОЛ НААДАМ-2026🇲🇳Үндэсний бөхийн барилдааны онцлох мөчүүд Хамтран зохион байгуулсан: ХБНГУлс дахь Монгол үндэсний б...
24/07/2026

🇲🇳МОНГОЛ НААДАМ-2026🇲🇳
Үндэсний бөхийн барилдааны онцлох мөчүүд

Хамтран зохион байгуулсан:
ХБНГУлс дахь Монгол үндэсний бөхийн "Хүчтэн"дэвжээ
Гарын даа, Бөх тайлбарлагчаар:
Монгол улсын гарын дэд даа Г.Номгуунсүрэн (Nyamkhai Ng)
Бөх цоллооч:
Г.Пүрэвбадам
Т.Авидхүү
Засуулууд:
Т.Авидхүү
Д.Амарсанаа
М.Заяа
н.Сүхбат та бүхэнд зохион байгуулахад маш их туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлье.

Зургуудыг: З.Ганболд болон Б.Баясаа

🇲🇳ХБНГУ-ын НРВ муж дахь „Монгол наадам-2026“🇲🇳Бид энэ жилийн наадмын 🏅медаль, өргөмжлөлөө сонин содон, гоёмсог болгохоор...
21/07/2026

🇲🇳ХБНГУ-ын НРВ муж дахь „Монгол наадам-2026“🇲🇳
Бид энэ жилийн наадмын 🏅медаль, өргөмжлөлөө сонин содон, гоёмсог болгохоор хэвлэлийн компанитай хамтран ажилласан бөгөөд хүссэн загвараар маань сэтгэлд хүртэл гүйцэтгэсэн нийт хамт олонд талархал илэрхийлье. 🙌
Шагнал хүртсэн наадамчдад маань таалагдсан гэдэгт маш их итгэлтэй байна.
Нэмээд нийгэмлэг, ивээн тэтгэгчдийн мөнгөн шагнал, гарын бэлгүүд, -н ивээн тэтгэгчийн шагнал болон манай нийгэмлэгийн бэлдсэн гарын бэлгүүд гээд үнэхээр шагналын хур буусан сайхан баяр болсон шүү.
Дараа дараагийн жилүүдэд улам л гоё болох байх даа. 🤩

🇲🇳ХБНГУ-ын НРВ муж дахь „Монгол наадам-2026“🇲🇳Монгол улсаас Германы Дюсселдорф хотоын загварын сургуулийг энэ 2016 онд а...
20/07/2026

🇲🇳ХБНГУ-ын НРВ муж дахь „Монгол наадам-2026“🇲🇳

Монгол улсаас Германы Дюсселдорф хотоын загварын сургуулийг энэ 2016 онд амжилттай төгссөн дизайнер Тогтохын Алтанзул болон дизайнер Энхбатын Наранжаргал нар өөрсдийн бүтээлүүдээ -гаар танилцууллаа.

Тэд нийт гурван коллекцоо танилцуулсан бөгөөд дизайнер
🔹Монголын Сэргэн Мандал - Mongolian Renaissance”
🔹Mongarde - Mongolian Avangarde коллекц бүтээлүүдийг танилцууллаа.

✨“Монголын Сэргэн Мандалт” коллекцийн онцлог нь Европын Сэргэн мандалтын үеийн тансаг, бүтэцлэг хэлбэр төрхийг Монголын үндэсний уламжлалт хэв маягтай хослуулсан байлаа.
✨Харин „Mongarde“ Mongolian Avangarde коллекц нь Монголын нүүдэлчин ахуй, соёлын өдөр тутмын уламжлалт дээл хувцсыг орчин үеийн бүтээлч өнцгөөс шинэчлэн харуулсан гайхалтай сайхан бүтээлүүдээ танилцууллаа. 👏🏻👏🏻

Харин дизайнер нь “Survivors” нэртэй өвөрмөц бүтээлээ танилцууллаа. Энэхүү бүтээл нь баяр наадмын утга учир Тусгаар тогтнолын тэмдэглэлт ойд зохицсон гайхалтай бүтээл байсан юм. Тус бүтээлийн онцлог нь дизайнер өөрийн өвөөгийнхөө бага насны дурсамж болон гэр бүлийн түүхээс сэдэвлэсэн нь байлаа. Ялангуяа 1930-аад оны Лам нарын хэлмэгдүүлэлтийн түүхийг өгүүлдэг. Учир нь түүний өвөө Буддын лам байсан бөгөөд тухайн үеийн хатуу цаг үед хэлмэгдэж байжээ. Харин энэ бүтээл нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх замналд шингэсэн золиос, тэсвэр хатуужил, сургамжийг илэрхийлдэг. 🇲🇳🙌🏻

Хоёр дизайнерын маань бүтээл хоёул энэхүү баяр наадмын нэгэн гоё чимэгүүдийн нэг байж наадамчин олноо баясгасан торгон мөчүүдийн нэг байлаа.

Ингээд бидний баяр наадамд өөрсдийн бүтээлээ танилцуулсан авьяаслаг хоёр Дизайнерууддаа болон загварыг амилуулсан загвар өмсөгч хүүхэд, залуусдаа нийт наадамчин олон, зохион байгууллагчид болон дэмжигчдийн өмнөөс баярласан талархснаа илэрхийлье! 🫶🏻🤩
Үргэлжлэл бичлэгийг манай #инстаграм-аас сонирхоорой.

👉https://www.instagram.com/dmt_nrw?igsh=cTFvbHlvMmF1anU4&utm_source=qr

19/07/2026

🇲🇳Монгол наадмын өнгө🇲🇳
Бэлтгэсэн: Х.Аянга, Б.Амаржаргал, М.Мөнхтуяа

🇲🇳ХБНГУ-ын НРВ муж дахь „🐎Монгол наадам-2026“🇲🇳 3-р хэсэгМонгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс баяр наадам...
18/07/2026

🇲🇳ХБНГУ-ын НРВ муж дахь „🐎Монгол наадам-2026“🇲🇳 3-р хэсэг

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс баяр наадамтай уялдуулан НРВ муж дахь Монгол иргэддээ консулын үйлчилгээ үзүүлснээс гадна манай наадмын бэлтгэл ажилд гүн туслалцаа үзүүлж, медаль, өргөмжлөлүүдийг авч ирэхэд дэмжсэн хамтын ажиллагаанд нь нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. 🙌
Ийнхүү Лайхлингэн хотноо болсон „Монгол наадам-2026“ баяр наадам нь зөвхөн баяр цэнгэл төдийгүй, хилийн чанадад амьдарч буй монгол туургатны эв нэгдэл, үндэсний бахархал, өв соёл, монгол дархлаагаа хадгалан хамгаалах хүсэл тэмүүллийг илэрхийлсэн тэмдэглэлт үйл явдал болж өндөрлөлөө.👏🏻

Энэ жилийн „Монгол наадам“-ын бай, шагналууд:
🔹Үндэсний бөхийн барилдаан:
🥇Түрүү бөх: Дорнод аймгийн Матад сумын харъяат, Аймгийн начин А.Төгөлдөр
🥈Үзүүр бөх: Ховд аймгийн Жаргалант сумын харъяат, Сумын заан Б.Энхбаяр
🥉Их шөвөгт: Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат, Залуу бөх Г.Пүрэвбадам
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харъяат, Залуу бөх Н.Батбаатар
🏅Тусгай шагнал:
-Уран барилдаантай бөхөөр: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат Залуу бөх Г.Ивээл
-Уран гараа, дэвээтэй бөхөөр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Залуу бөх М.Энхтулга
🔹Хүүхдийн бөхийн барилдаан:
Бага нас (7-10 нас):
🥇Түрүү бөх: Х.Мэргэн
🥈Үзүүр бөх: Ц.Эрдэнэ
🥉Их шөвөг: Э.Мөнхтүшиг
Г.Бадаруун
🔹Дунд нас (11-13 нас):
🥇Түрүү бөх: М.Ирмүүн
🥈Үзүүр бөх: М.Тэмүүлэн
🥉Их шөвөгт: Б.Одбаяр
О.Ананд
🔹Том нас (14-17 нас):
🥇Түрүү бөх: Ц.Сод-Оргил
🥈Үзүүр бөх: Н.Пүрэвхишиг
🥉Их шөвөг: Т.Хосбаяр
М.Хүслэн
🏅Тусгай шагнал:
-Уран гараа, дэвээтэй бөхөөр: Х.Мэргэн

🔹Шагайн харваа:
Багийн харваа:
🥇байр: Ганболд ахлагчтай баг
🥈байр: Эрдэнэмандал ахлагчтай баг
🥉байр: Баярмагнай ахлагчтай баг

Цуваа харваа:
🥇байр: Ц. Ууганбаатар
🥈байр: Б. Есөн-Эрдэнэ
🥉байр: З. Ганболд

🔹Сурын харваа🏹
Насанд хүрэгчид:
🥇байр: Н. Энхсаруул
🥈байр: Д. Билгүүн
🥉байр: Б. Саруулбуян

Хүүхэд:
🥇байр: Э. Саран
🥈байр: Б. Санчир
🥉байр: Ч. Энгүүн

🇲🇳ХБНГУ-ын НРВ муж дахь „🐎Монгол наадам-2026“🇲🇳 2-р хэсэгХЧМЗ-өөс санаачлан хилийн чанад дахь эхчүүдэд олгуулж байгаа „А...
17/07/2026

🇲🇳ХБНГУ-ын НРВ муж дахь „🐎Монгол наадам-2026“🇲🇳 2-р хэсэг
ХЧМЗ-өөс санаачлан хилийн чанад дахь эхчүүдэд олгуулж байгаа „Алдарт эхийн одон“-г Ж.Баярцэцэг, Д.Сэлэнгэ нарт гардуулсан хүндэтгэлтэй сайхан мөчийг наадамчин олон сэтгэл хөдлөм хамтдаа хуваалцав.🤱🏻❤️
Манай наадмын салшгүй нэгэн сайхан уламжлал болох „Дээлтэй Монгол“ уралдаан улам бүр сайхан болж өнгөрсөн бөгөөд “Номинфэйшн” брэндийн Ц.Номин-Эрдэнэ шүүгчээр оролцов. Мөн түүний нөхөр Карстэн өөрийн санаачилгаар шатрын булан ажиллуулж, наадмын үйл ажиллагааг дэмжиж оролцсонд талархлаа илэрхийлье.🙌🏻✨

Баяр наадмын чөлөөт хөтөлбөрт Дюсселдорф хотын загварын сургуулийг 2026 онд амжилттай төгссөн Т. Алтанзул “Mongarde” - Mongolian Avantgarde, “Монголын Сэргэн Мандалт” - Mongolian Renaissance, Э. Наранжаргал ”Survivors” коллекциудаараа Монгол хувцасны загварын шоуг хийсэн нь баяр наадмын утга агуулгатай нийцсэн, наадамчдын талархлыг хүлээсэн сайхан арга хэмжээ болсныг дурдахад таатай байна.

„Монгол наадам-2026“ баяр наадмын үйл ажиллагааны энэ бүхий л арга хэмжээнд эхнээс нь дуустал наадамчин олноо зүрх сэтгэл, оюун билэг, омог, огшилтой нь хөтлөн дагуулж, мэлмийг нь баясгаж, сонорыг нь мялаасан хөтлөгч Т.Занабазар, С.Амаржавхлан хоёр энэ өдрийн бас нэгэн сор байсныг бахархан сайшааж, талархъя.🎤🙏🏻

Нийгэмлэгийн дэргэдэх -ээс уламжлал болгон хийдэг оройн шоунд хүрэлцэн ирсэн зочид, залуусынхаа хамт сайхан энергитэй, эрч хүчтэй болсноор „Монгол наадам-2026“ баяр наадмын үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.👏🏻

Баярын үеэр „Жинхэнэ Монголчууд“ ресторан болон нийгэмлэгийн гишүүдийн наадмын хуушуураар үйлчилж,, „Айраг“ брэнд, „Mongolei Shop“ дэлгүүр явуулын худалдаа ажиллуулж, Монголын бараа бүтээгдэхүүнээ сурталчлан, наадмын өнгийг нэмлээ.🤩🤩

Наадмыг амжилттай хамтран зохион байгуулсан нэр бүхий холбоод, нийгэмлэгүүд, ивээн тэтгэгчид, уран бүтээлчид оролцсон 1000 орчим наадамчид хүрэлцэн ирж, соёлтой сайхан наадамласанд нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүд, наадмын зохион байгуулах багийнхан баярласан сэтгэлээ илэрхийлж байна.🫶🏻❤️

Adresse

Düsseldorf

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Deutsch-Mongolisches Tor in NRW e.V. erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Die Organisation Kontaktieren

Nachricht an Deutsch-Mongolisches Tor in NRW e.V. senden:

Verknüpfungen

Teilen