ХБНГУлс дахь Монгол үндэсний бөхийн "Хүчтэн"дэвжээ

ХБНГУлс дахь Монгол үндэсний бөхийн "Хүчтэн"дэвжээ Европ дахь үндэсний бөхийн спорт сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж хамтарсан бэлтгэл хийхийг уръя.

18/06/2026

"Соёлын өдөр " наадам маань 6 сарын 20 -нд зохион байгуулагдах гэж байгаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.
Хамтдаа өв соёлоо түгээн дэлгэрүүлцгээе.
Хүчит бөхийн барилдаан:
Насанд хүрэгчдийн барилдаан ( Өргөмжлөл, Медаль, мөнгөн шагнал)
Хүүхдийн барилдаан 10-12 нас,
13-14 насны ангилалд
( Өргөмжлөл, Медаль, дурсгалын зүйл )
Хамтдаа дэнж хотойтол сайхан наадацгаая !

🇲🇳 “МОНГОЛ ӨВ СОЁЛ” НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🇩🇪Хүчтэн холбооны санаачилгаар Германы Боргхолцхаузен хотод өн...
13/06/2026

🇲🇳 “МОНГОЛ ӨВ СОЁЛ” НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🇩🇪

Хүчтэн холбооны санаачилгаар Германы Боргхолцхаузен хотод өнгөрөгч бямба гарагт зохион байгуулагдсан энэ зуны анхны “Монгол өв соёл” наадам өргөн дэлгэр, амжилттай болж өндөрлөн, наадамчин олноо баясган цэнгүүллээ.

Энэхүү наадам нь Монголын өв соёл, уламжлал, зан заншлыг герман найз нөхөддөө сурталчлан таниулах, Герман дахь монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, үр хүүхдүүддээ үндэсний өв соёлоо өвлүүлэн үлдээх, цаашлаад Монгол, Германы найрсаг харилцааг улам бататгах эрхэм зорилготой байсан бөгөөд бид энэхүү зорилгодоо амжилттай хүрч чадлаа.

Наадамд хүрэлцэн ирж, ивээн тэтгэж, дэмжин тусалж, хамтран оролцсон байгууллага, холбоо, нийгэмлэгүүд, хувь хүмүүс болон нийт зочид, өв тээгч монголчууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

🌟 Хүндэт зочид

* Хотын дарга Dirk Speckmann
* Хотын захиргааны төлөөлөгч Wolfgang Klein
* Орон нутгийн захиргааны төлөөлөгч Thorsten Klute
* Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх хатагтай Ц. Мөнхцэцэг
* Батлан хамгаалахын атташе ноён Д. Содномдаржаа
* Хүүхдийн номын зохиолч Rüdiger Paulsen

Та бүхэнд хүрэлцэн ирж, наадмыг маань хүндэтгэн оролцож, баяжуулсанд гүн талархал илэрхийлье.

🤝 Ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагууд

Наадмыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, ивээн тэтгэн дэмжсэн дараах байгууллагууддаа халуун талархал илэрхийлье.

1. Нидерланд дахь Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (түрүү болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагнал)
2. Үйлсийн Зам ХХК (үзүүр бөхийн бай шагнал)
3. Европ-Монголын Соёлын Төв ТББ
4. NRW мужийн Герман-Монголын Үүд Нийгэмлэг
5. Дюссельдорф хотын “Соёл” Монгол сургууль
6. Khagan Монгол Brand
7. Бонн хотын “MongoleiShop” дэлгүүр
8. Кёльн хотын “Гал” нийгэмлэг
9. RAPS ХХК
10. “iLecs” хот хоорондын тээврийн байгууллага
11. “Thiel” нүдний шилний дэлгүүр
12. “San Remo” кафе
13. Bad Laer хотын хэвлэлийн газар
14. Hartmann морин зүчээ
15. BikePark Dissen дугуйн дэлгүүр
16. Erlebnis-Wochenmarkt, Versmold хот

💙 Мөнгөн болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн эрхэм хүмүүстээ

* NRW муж дахь Өргөмжит консул ноён Harald Felzen
* Peter & Baigal Kutzer
* 2002–2014 оны хооронд Münster хотод суралцаж байсан оюутнууд
* Түвшинбайгалийн Авидхүү
* Ганзоригийн Дамдинсүрэн
* Wunder, Regina, Ilja
* Аймгийн начин Амарбаясгалангийн Төгөлдөр (Хүүхдийн барилдааны бай шагнал)
* Мэнд-Амарын Энхтулга
* Наранбаатар Батбаатар

Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

🎶 Наадмыг урлаг соёлоороо чимсэн уран бүтээлчиддээ

Алс холоос зорин ирж, эгшиг аялгуу, уран бүтээлээрээ наадмыг маань хөглөсөн нийт уран бүтээлчиддээ халуун талархал илэрхийлье.

1. Хөтлөгч, Нюрнберг дахь Герман-Монголын Соёлын Нийгэмлэгийн тэргүүн Батын Батхишиг
2. Морин хуурч, хөөмийч СТА Б. Есөн-Эрдэнэ
3. Морин хуурч, ятгач Н. Хулан (наадмын хөтөлбөрийн найруулагч)
4. Rhythmus der Nomaden хамтлагийн бүжигчид Ариунаа, Хонгорзул, морин хуурч Чулуунчимэг, Даваацэрэн
5. NRW дахь Герман-Монголын Үүд Нийгэмлэгийн дэргэдэх Сонор чуулгын морин хуурч Нямдаваа, Байгалиа, Эрхэс, Аргабилэг, Мана, Мөнх-Уян, Билэгт, гитарчин Хүрлээ, ятгач Анужин, Ундраа
6. Дюссельдорф хотын “Соёл” Монгол сургуулийн сурагчид болох бүжигчин Ундрах, дуучин Энэрлэн болон тус сургуулийн багш Цэнгээ, Зулаа, Цоожоо
7. Дуучин Маргад
8. NRW дахь Герман-Монголын Үүд Нийгэмлэгийн уран бүтээлч Нямдорж

Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, уран бүтээл, ажил үйлс, сурлага хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье.

🤼‍♂️ Бөхийн барилдааныг зохион байгуулахад

Монгол бөхийн өв уламжлалыг эрхэмлэн дээдэлж, улс орон бүрээс хүрэлцэн ирж хүч бяр, авхаалж самбаагаа сорин барилдсан нийт бөхчүүддээ, ирээдүйн залгамж халаа болсон өсвөрийн бөхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн бөхийн барилдааныг уламжлалт жаяг дэгийн дагуу амжилттай зохион байгуулж, удирдан явуулсан:

* Бөх тайлбарлагч, аймгийн заан Ц. Дамдин
* Сумын манлай заан Л. Отгонхүү
* Улсын дэд гарын даа Номгонсүрэн
* Улсын бөх цоллооч СТА Р. Банзар
* Хөлийн ерөнхий цэцээр ажилласан аймгийн начин Ө. Тулга
* Засуул Цанадэлэг

та бүхэндээ гүн талархал илэрхийлж, Монгол бөхийн босоо цагаан хийморь мөнхөд ивээж байхыг ерөөе.

🏹 Шагайн харвааг сурталчлан таниулсан харваачиддаа

Наадмыг зорин ирж, шагайн харвааг герман болон олон улсын зочдод танилцуулан сурталчилсан:

* Европын Шагайн Нумт Харваа Холбооны салбар зөвлөлийн Германы “ЦЭЦ” багийн харваач Thorsten Lass, Ц. Хандсүрэн
* Б. Есөн-Эрдэнэ
* Д. Амарсанаа

Та бүхэндээ мөн халуун талархал илэрхийлье.

💪 Тусгай үүрэг гүйцэтгэсэн эрхэм хүмүүстээ

* Гар барилдааны тэмцээнийг зохион байгуулсан Түвшинбайгалийн Авидхүү
* Ерөнхий эмчээр ажилласан Dr. Байгал Кутцер
* Биелгээний сургалт явуулсан бүжигчин Ариунаа, Хонгорзул
* Баатрын хувцас хэрэглэлээр дэмжин оролцсон Батдэлгэрийн Бат-Эрдэнэ
* Оёдолчин Пүрэвхадын Цолмон

Та бүхэндээ зорин ирж, сэтгэл гарган оролцсонд баярлалаа.

🍲 Амтат хоолоор дайлсан эрхэм гэр бүлүүддээ

* Дортмунд хотын Соёлоогийн гэр бүл
* Францаас хүрэлцэн ирсэн Отгонхүүгийн гэр бүл
* Аахен хотын Нямдоржийн гэр бүл
* Аахен хотын Айраг, Ганзоригийн Дамдинсүрэн

Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

👏 Ерөнхий зохион байгуулагчид

Хүчтэн дэвжээ болон Ост-Вестфален (OWL) дахь Монголчуудын хамт олон:

* Түдэвийн Төмөрбаатар
* Равдангийн Сүхбаатар
* Энхболдын Тэмүүлин
* Доржжигжидийн Байгалмаа
* Александрын Булгантамир
* Далантайн Молор
* Жигжидийн Навчаа
* Лхагвасүрэнгийн Баярмаа
* Түвшинбаярын Хоролсүрэн
* Бадамгэрэлийн Загал
* Даваадоржийн Халиунаа
* Цоодолын Нямжав
* Бадарчийн Уранбилэг
* Нямдаваагийн Отгонбаяр
* Хаданхүүгийн Энхболор
* Александрын Туул
* Баваасангийн Мөнхцэцэг
* Найдансодын Оюунтунгалаг
* Дагвадоржийн Оргилмаа
* Намжилжавын Элбэгзаяа
* Гүрдоржийн Пүрэвчимэг
* Түвшинбайгалийн Авидхүү
* Uwe Heidler
* Wolfgang Grothus
* Andre Gomes (TuS Solbad)
* Mario Weichert
* Andreas Buxel
* Frank Gukelberger
* Christian Leibbrand
* Шатарын Хонгор
* Буххайт Болормаа
* Бямбасүрэнгийн Ганхүү
* Бадгарын Амартүвшин
* Цогтжаргалын Ариунаа
* Амартүвшингийн Сондор

👧🧒 Бяцхан туслагч хүүхдүүддээ

* Викториа Лайббранд
* Нямжавын Мишээл
* Нямжавын Тэлмүүн
* Тэмүүлингийн Энхлэн

🚗 Хол газраас зорин ирж тусалсан эрхэм хүмүүстээ

* Сүхбаатарын Баттулга
* Гантөмөрийн Наранцацралт
* Энх-Амгалангийн Номиндарь
* Чагцалдуламын Сэргэлэн
* Энхжаргалын Мөнх-Од
* Мөнх-Одын Толуй
* Зол-Эрдэнийн Мишээл
* Эрдэнэтулгын Номуун
* Батмөнхийн Саяболд

Та бүхэнд болон гэр бүл, үр хүүхдүүдэд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний Монголоо гэсэн халуун сэтгэл, эв нэгдэл, дэмжлэг туслалцаа энэхүү наадмыг амжилттай зохион байгуулахад асар их хүч, урам зориг болсон билээ.



Нийт оролцогчид, дэмжигчид, зочид та бүхэндээ дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

🇲🇳 Монгол өв соёлоо хамтдаа түгээн дэлгэрүүлж, эв нэгдлээ улам бататгацгаая!

12/06/2026
10/06/2026
10/06/2026

Өв соёлын наадамд аймаг ,сумын цолтой бөхчүүд маань
Чех ,Польш ,Голланд ,Франц ,Щвейцари зэрэг улсаас хүрэлцэн ирж нийт 32 бөх барилдлаа.

09/06/2026

" Монгол өв соёл " Наадмын Үндэсний Бөхийн 3-ын давааны хэсгээс
06.06.26

Adresse

Am Ravensberg 55
Borgholzhausen
33829

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von ХБНГУлс дахь Монгол үндэсний бөхийн "Хүчтэн"дэвжээ erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Die Organisation Kontaktieren

Nachricht an ХБНГУлс дахь Монгол үндэсний бөхийн "Хүчтэн"дэвжээ senden:

Teilen