MDWK e. V.

MDWK e. V. Treffpunkt und Anlaufstelle für alle, die an Beziehungen zwischen der Mongolei und interessiert sind.

Зарыг өөр өөрийн сувгаар түгээж өгөхийг хүсье. Хилийн чанад дахь Монгол иргэдээ бодлогоор дэмжих УИХ-дахь Дэмжих бүлгийн...
18/11/2025

Зарыг өөр өөрийн сувгаар түгээж өгөхийг хүсье.

Хилийн чанад дахь Монгол иргэдээ бодлогоор дэмжих УИХ-дахь Дэмжих бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Дуламын Бум-Очир Bumochir Dulam Монголчуудын үүсгэл санаачлагын ТББ-уудтай болон иргэдтэй уулзалт, ярилцлага хийнэ.

Хаана, хэзээ:
ХБНГУ-ын Фрайбург хотын Монгол төвд 2025 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр
📆 2025.11.29-ний 16:00 цагт

Хаяг :
📍
WEINSCHLOESSCHEN FREIBURG,
WILHELMSTRASSE 17 А,
79098 FREIBURG im BREISGAU,
GERMANY

Мөн тухайн өдрийн 14 цагаас ХБНГУ дахь Монгол иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагуудын нэгдсэн уулзалт ЭСЯ болон Фрайбург хот дахь Монгол төвийн санаачлагаар зохион байгуулагдах гэж байна.

Та бүхэн өргөнөөр оролцоно уу?

Ийм арга хэмжээ болох юм байна шүү, цааш сонирхсон залууст дамжуулаарай
03/11/2023

Ийм арга хэмжээ болох юм байна шүү, цааш сонирхсон залууст дамжуулаарай

ХБНГУ-ЫН САКСОН МУЖИЙН БОЛОВСРОЛЫН ӨДӨРЛӨГ БОЛНО

Боловсрол, Шинжлэх ухааны яамны санаачилгаар ХБНГУ-ын Саксон мужийн “Боловсролын өдөрлөг” арга хэмжээ 2023 оны 11-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Өдөрлөгт Саксон мужийн их, дээд сургуулиудын төлөөлөл оролцож, Герман Улсад тэр дундаа Саксон мужид суралцах талаар мэдээлэл, танилцуулгыг өгөх юм. Өдөрлөгийн үеэр Саксон мужийн их дээд сургуулийн хөтөлбөр, онцлог, үйл ажиллагаатай танилцахаас гадна Саксон мужийн үндэсний урлагийн тоглолтыг үзэж сонирхох боломжтой.

Оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэзээ: 2023 оны 11-р сарын 11-ний өдрийн 11.00-16.00 цагт
Хаана: Блю cкай зочид буудлын 3 давхарын Даймонд танхим
Зохион байгуулагч: Монгол-Германы Гүүр,
Холбоо барих: 94110263

!

Дэлхийн шилдэг тамирчид, одуудтай Монгол залуу гарааны зурхайд гүйж байгааг харах гайхамшигтай хувь, завшаан Берлин хоты...
18/09/2023

Дэлхийн шилдэг тамирчид, одуудтай Монгол залуу гарааны зурхайд гүйж байгааг харах гайхамшигтай хувь, завшаан

Берлин хотын Монголчуудаа

Та нарт маань тун удахгүй тохиолдоно шүү.

Энэ бүтэн сайн өдөр буюу 9 сарын 24 өдөр Берлин марофоны зам дагуу Монголчуудаа уухайлан дэмжиж, хүч нэмэхийг уриалж байна

Элит ангилалд буюу үзүүр түрүү булаалдахаар Монголын топ марафонч ОУХМ Ц.Бямбажав ( Хувийн рекорт 02:09:03 ) оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Элит ангилалын тамирчнаас гадна Ахиллис клубээс тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл 6 тамирчид оролцоно.

Энэ жил MGL дэлхийн Монголчуудын Гүйлтийн сувгийн төлөөлөл 13 марафон гүйгчид Англи, Ирланд, Бельги, Австри, Япон улсаас зорин ирж оролцож байна.

49 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус марафонд 45 мянган гүйгч оролцох урьдчилсан мэдээ гарчээ.

ОУХМ Ц.Бямбажав маань гарааны эхэнд 9:15 д хөдлөх ба та бүхэн маань өөрийн зогсох цэгийг доорх зураг дээр KM ийг дугаарыг хараад ойролцоогоор хэдэн цагт ирэхийг тооцоолж болно.

9:15 Startschuss

10 km дээр зогсож байгаа хүмүүс дээр 30 минут орчмын дараа буюу 9:45 орчимд

20 км дээр зогсож буй хүмүүсийн хажуугаар цаг орчмын дараа буюу 10:15 д хүрнэ.

Барианы зурвасд 40 км ээс хойш зогсож байгаа хүмүүс дээр 11:15- 11:25 орчимд хүрнэ гэсэн үг болно.

2024 онд Францын олимпийн эрх авах боломж бүхий энэхүү даваанд амжилт хүсэж 2023 оны 9-сарын 24 нд

Берлинийхэн болон Германы Монголчууд маань бүгдээрээ очиж уухайлан дэмжээрэй.

Берлин Цог Монгол спорт клуб

Adresse

Berlin
10405

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von MDWK e. V. erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Teilen