10/01/2026
Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам иргэд та бүхнийг Канад Улсын нийслэл Оттава хотноо болох Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, хөөмийч, морин хуурч С.Загд-Очир болон Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуурийн дуучин Л.Нарангэрэл нарын хамтарсан "Хос зүрхний уянга" урлагийн тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна. Уг тоглолтод Канадын төгөлдөр хуурч Фредерик Лакруа зочин уран бүтээлчээр оролцоно.
Тоглолт 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 19:00 цагт Оттава хотын "Carleton Dominion-Chalmers Centre" төвд болно.
Хаяг: 290 Lisgar Street, Ottawa, ON K2P 0G8
Та бүхэн энэхүү линкээр бүртгүүлнэ үү: https://forms.gle/5zSgka7LBKJhvWrB6