SULD vzw

Bellen Routebeschrijving Contact opnemen met de organisatie

SULD vzw Бельгийн Вант улс дахь Монголчууд болон бусад хилийн чанад дахь Монголчуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбох гүүр болон ажиллана.

Doel: Vereniging heeft tot doel de persoonlijke en maatschappelijke emancipatie van mongolen in België in sport integreren, samenwerken met ander overzeese Mongolen wederzijds leren kennen, sport evenementen organiseren. Als socio-culturele vereniging richt de organisatie zich prioritair tot kinderen, jongeren, vrouwen, en volwassenen. De organisatie streeft in haar werking naar complementariteit met en naar partnarschip met andere revelante organisaties en diensten.

🍊 ТАЛАРХАЛ 🙏Бельгийн монголчуудын "СҮЛД" холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "SULD OPEN VOLLEYBALL TOUR...
06/10/2026

🍊 ТАЛАРХАЛ 🙏
Бельгийн монголчуудын "СҮЛД" холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "SULD OPEN VOLLEYBALL TOURNAMENT 2026" нээлттэй тэмцээнийг маань амжилттай дэмжин ажиллаж, Tropicana брэндийн шүүсээр спонсорлон тусалсан эрхэм байгууллага болон тус үйлдвэртээ он удаан жил үр бүтээлтэй ажиллаж буй 3 монгол залуучууддаа халуун талархал илэрхийлье!
Эх орноо, элэг нэгтнүүдээ гэсэн сэтгэл өвөрлөж, хоёр гараараа хөдөлмөрлөхийн зэрэгцээ нийгмийнхээ сайн сайхны төлөө үргэлж нэгдмэл байж, биднийгээ дэмжин ажилладаг та бүхнээрээ бахархаж байна.
Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
💪 Спортын өндөр амжилт мандтугай! УРА! 🇲🇳
Эрэлхэгбаатар
Баттогоо
Анужин.

SULD OPEN VOLLEYBALL 2026.
06/10/2026

SULD OPEN VOLLEYBALL 2026.

🏐 SULD OPEN VOLLEYBALL TOURNAMENT 2026Бельгийн монголчуудын "СҮЛД" холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ...
06/10/2026

🏐 SULD OPEN VOLLEYBALL TOURNAMENT 2026
Бельгийн монголчуудын "СҮЛД" холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
"SULD OPEN" нээлттэй волейболын тэмцээн 2026 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Бельги улсын Антверпен хотын Plantin Moretus спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө.
🌍 Оролцсон орнууд ба багууд
Энэ жилийн тэмцээнд Европын орнууд болон Азийн улсуудын төлөөллүүд өргөнөөр оролцож, нийт 13 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

БЕЛЬГИ (Зохион байгуулагч болон орон нутгийн монгол багууд)
BELGIUM ANTWERPEN NOMAD (эр эм )BELGUM master Suld master BELGUM (эм)FUSION WHY NOT
🇳🇱 Голланд (Orange Nederland+ Suld master)
🇫🇷 Франц(Suld master)
🇩🇪 Герман (Titem + Belgium)
🇮🇷 Иран (Persia)
🇵🇭 Филиппин (Alyansa BruXelles эр эм)
🇻🇳 Вьетнам DUX SPORT( Хятад Афган Африк)

🏆 Тэмцээний дүнгүүд
👨‍🦰 Эрэгтэй ангилал:
🥇 1-р байр: Belgium 🇲🇳(Бельги)
🥈 2-р байр: Антверпен 🇲🇳(Бельги)
🥉 3-р байр: PERSIA (Иран)🇮🇷
👩‍🦰 Эмэгтэй ангилал:
🥇 1-р байр: BELGIUM (🇧🇪🇩🇪 Belgium+ Titem)
🥈 2-р байр: ALYANSA BruXelles🇵🇭 Филиппин )
🥉 3-р байр: SULD master 🇧🇪🇳🇱 (Suld master+Orange Nederland)
Шилдэг эрэгтэй тоглогчоор BELGUM багийн довтлогч Золбоо
Шилдэг эмэгтэй тоглогчоор BELGIUM багийн (Titem) Тунгалагтуяа тоглогч нар шалгарлаа.
Энэ жилийн тэмцээний онцлог нь Бельги улс дахь волейболын сонирхогчдын багууд ирж оролцсон явдал байв. Мөн волейболын спортоор сонирхон хичээллэж буй NOMAD клубын хүүхдүүд маань маш сайн оролцож олны талархлыг хүлээлээ.
👏 Тэмцээнд оролцсон нийт багууд, тамирчиддаа мөн ирж хөгжөөн дэмжсэн онголчууддаа ирж шүүгч хийсэн Идэрбатдаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!

Биеийн тамир мандтугай! УРА! Бельгийн монголчуудын СҮЛД холбоо.

04/10/2026

Adres

Borgerhout

Telefoon

+32472587256

Website

Meldingen

Wees de eerste die het weet en laat ons u een e-mail sturen wanneer SULD vzw nieuws en promoties plaatst. Uw e-mailadres wordt niet voor andere doeleinden gebruikt en u kunt zich op elk gewenst moment afmelden.

Contact Opnemen Met De Organisatie

Stuur een bericht naar SULD vzw:

Snelkoppelingen

Delen