Union of Mongolian students and Youth in Australia

Union of Mongolian students and Youth in Australia Австрали улсад сурч амьдарч байгаа оюутан, залуусыг нэгтгэх, эрхийг хамгаалах, мэдээ мэдээллээр хангах, сургалт семинар зохион байгуулах

Мэдээл аваарай
08/08/2026

Мэдээл аваарай

🇲🇳 АВСТРАЛИД АЖИЛЛАДАГ БОЛ ХӨДӨЛМӨРИЙН ЭРХЭЭ МЭДЭЖ АВААРАЙ 🇦🇺

NES гэж сонсож байсан уу?
NES = National Employment Standards

Энгийнээр тайлбарлавал, NES гэдэг нь Австралийн Fair Work Act хуулиар тогтоосон ажилтны хөдөлмөр эрхлэлтийн хамгийн доод суурь эрх, нөхцөлүүд юм.

Өөрөөр хэлбэл, Австралид ажиллаж байгаа хүн бүрийн мэдэж байвал зохих хөдөлмөрийн эрхийн үндсэн хамгаалалт. 🛡️
Таны хөдөлмөрийн гэрээ (employment contract), Award эсвэл Enterprise Agreement танд илүү сайн нөхцөл олгож болно. Харин ерөнхийдөө NES-ээс доогуур нөхцөл тогтоож болохгүй.
Тэгвэл NES ямар эрхүүдийг хамардаг вэ?

⏰ Долоо хоногийн ажлын цагийн дээд хэмжээ
🏠 Уян хатан ажлын нөхцөл хүсэх эрх
👶 Эцэг, эхийн чөлөө
🌴 Ээлжийн амралт (Annual leave)
🤒 Өвчний болон асран халамжлах чөлөө (Personal/Carer’s leave)
❤️ Хүндэтгэн үзэх шалтгаантай чөлөө (Compassionate leave)
🏡 Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой чөлөө
🎉 Нийтээр амрах баярын өдрүүд
👵 Удаан ажилласны чөлөө (Long service leave)
💰 Тэтгэврийн хуримтлал (Superannuation)
🚒 Олон нийтийн үүрэг гүйцэтгэх чөлөө (Community service leave)
📄 Ажилтанд өгөх ёстой ажлын байрны мэдээлэл

Яагаад NES-ийг мэдэх хэрэгтэй вэ?

Хөдөлмөрийн гэрээнд тань ямар нэгэн эрх, нөхцөл бичигдээгүй байна гэдэг нь танд тэр эрх байхгүй гэсэн үг биш.

Жишээ нь, таны гэрээнд sick leave-ийн талаар тодорхой бичээгүй байсан ч NES-ийн дагуу танд тухайн чөлөөг авах эрх байж болно.

Дараа дараагийн постуудаар NES-ийн эрхүүдийг энгийн үгээр, бодит жишээтэйгээр нэг нэгээр нь тайлбарлаад явна. 😊

Эрхээ хамгаалахын тулд эхлээд эрхээ мэддэг байх хэрэгтэй. LIKE & SHARE хийж бусадтайгаа хуваалцаарай🛡️

Disclaimer: Энэхүү пост нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд хууль зүйн албан ёсны зөвлөгөө биш болно.

02/06/2026

Ардчилсан намын Нийслэлийн намын хорооны
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын зөвлөлийн
гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар СХД-ийн намын тэргүүлэгч С.Гончигсумлаа сонгогдлоо

21/05/2026

Address

The Rocks, NSW
2000

Alerts

Be the first to know and let us send you an email when Union of Mongolian students and Youth in Australia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share