13/05/2026
Ондоошил 🇲🇳 🇲🇳 🇲🇳
Эх орон, гэр бүл, найз нөхдөөсөө хол 10,000 бээрийн алсад, эх дэлхийн хамгийн том арал улс дээр оршин суугаа нүүр бардам “I’m from Mongolia” гэж чангаар хэлж чаддах Монгол хүн танд энэ оройн мэндийг дэвшүүлье.
Сайн байцгаана уу?
UMCAA холбооноос 2026.07.05-нд зохион байгуулах гэж буй “Naadam Festival 2026” арга хэмжээг энэ жил илүү өргөн дэлгэр зохион байгуулахын тулд Австрали улсад үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, компаниуд та бүхний хандив, дэмжлэг юу юунаас илүү чухал билээ.
Та болон танай компани яагаад заавал нэгдэх ёстой вэ?
1. Таны болон танай хамт олны гэр бүл, үр хүүхдүүд харийн нутагт өсөж торниж буй энэ үед Монгол хэл, соёл, ёс заншил, урлаг спорт, дээл хувцсаа жилдээ 1–2-хон удаа болов танин мэдүүлэх өдөр юм.
2. Таны хамтран ажилладаг гадаад түнш байгууллага, найз нөхдөө урин авчирч “Монголчууд гэж хэн бэ?” гэдгийг бахархалтайгаар танилцуулах боломж.
3. Хүний нутагт эх орноо сурталчлан таниулах, бид ямар үндэстэн бэ, Азийн төдийгүй дэлхийд ямар өвөрмөц соёл, ондоошилтой ард түмэн бэ гэдгээ харуулах өдөр.
4. Монголчууд биднийг нэгтгэж, танилцуулж, харилцаа холбоог өргөжүүлэх үнэт боломж. Бизнесийн шинэ харилцаа, хамтын ажиллагааны эхлэл ч энэ өдрөөс үүсдэг.
Наадам бол зүгээр нэг баяр биш. Энэ бол Монгол хүний үнэт зүйл, тусгаар тогтнол, бахархал, өв соёлын илэрхийлэл юм. Харийн нутагт бид бие биенээ таньж, ойлгож, дэмжиж, “бид хэн бэ” гэдгээ мартахгүй байх хамгийн том үндэсний өдөр билээ.
“Naadam Festival 2026”-д та бүхний өргөсөн хандив, дэмжлэг гаднын зочид төлөөлөгчид, айлчин гийчдийн нүдээр хэмжигдэж, Австрали дахь Монголчууд бидний өнгө төрхийг тодорхойлох юм.
Холбоо барих:
Email: [email protected]
Утас: 0400 406 596
Австрали дахь Монголчуудын нэгдсэн холбоо (UMCAA)