MWUC 2026

MWUC 2026 Монгол эмэгтэйчүүдийг нэгтгэн, урам зориг өгч, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх

01/06/2026

Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөлийн (MBCC) бүх гишүүдийн хурал амжилттай үргэлжилж байна.

Өнөөдрийн хурлаар байгууллагын үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилт, төлөвлөгөө болон гишүүдийн санал, санаачилгыг хэлэлцэж байна.

MBCC-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрсдийн үнэтэй санал бодлоо хуваалцаж буй нийт гишүүддээ талархал илэрхийлье.

Хамтын ажиллагаа – Хөгжил – Амжилт

Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөл

31/05/2026
26/05/2026

🌟 TALENT LAB MONGOLIA: АВЬЯАСЫГ НЭЭЖ, ИТГЭЛИЙГ БАТАТГАНА 🌟

Сайн байцгаана уу, эрхэм эцэг эхчүүд ээ! ❤️

Та хүүхдийнхээ ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт болох ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ болон ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ-ыг бэлэглэмээр байна уу?

Хилийн чанадад өсөж буй Монгол хүүхдүүдэд маань тулгардаг нийтлэг асуудлуудыг бид урлагаар дамжуулан шийдэхээр нэгдлээ.

🔹 Таны хүүхэд бусдын өмнө биеэ барьж, ичдэг үү?
🔹 Монгол хэлээрээ ярих, өөрийгөө илэрхийлэхдээ дутмаг байна уу?
🔹 Бие бялдар, уян хатан байдал болон гоо зүйн зөв хөгжлийг хүсэж байна уу?

Тэгвэл бид танд мэргэжилийн уран бүтээлч багш нарын хамтарсан цогц сургалтын хөтөлбөрийг санал болгож байна.

🎭 КИНО ДРАМ & БУСДЫН ӨМНӨ ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЖ СУРАХ

Багш: МУСТА, мэргэжлийн жүжигчин Л. Лхамсүрэн

• Зорилго: Тайзны урлагаар дамжуулан айдсаа даван туулах, олон нийтийн өмнө чөлөөтэй ярьж сурах.

• Үр дүн: Зөв дуудлага, монгол хэлний баялаг үгсийн сан, дүр бүтээх замаар сэтгэл хөдлөлөө удирдах чадвар.

🤸‍♀️ УРАН НУГАРАЛТЫН АНГИ

Багш: МУСТА, Cirque du Soleil-ийн “O Show”-ийн уран нугараач Д. Энхжаргал

• Зорилго: Дэлхийн түвшний ур чадвараас суралцаж, бие махбодын болон сэтгэл зүйн тэсвэр хатуужил суух.

• Үр дүн: Төгс уян хатан байдал, зөв бие галбир, циркийн урлагийн гайхамшиг.

💃 МОНГОЛ ҮНДЭСНИЙ БҮЖГИЙН АНГИ

Багш: МУСТА, "Түмэн Эх" чуулгын бүжигчин Б. Дуламсүрэн

• Зорилго: Монгол хүний язгуур соёл, биелгээ, бүжгийн хэмнэлээр дамжуулан үндэсний бахархлыг төрүүлэх.

• Үр дүн: Уян налархай хөдөлгөөн, тайзны соёл, өв уламжлалаа тээгч нэгэн болох.

✨ Урлаг бол зөвхөн авьяас биш, хүүхдийн төлөвшил юм. ✨

📅 Бүртгэл: 6-р сарын 15 хүртэл (Суудлын тоо хязгаартай) 📍 Байршил: Los Angeles / Irvine 📞 Холбоо барих:262-309-5564

https://fb.watch/HkZzO77y8r/?mibextid=wwXIfr&fs=e

Бидний эрхэм зочин маань эх орондоо сүүлийн үед хамгийн их үзэлттэй, сонирхолтой “The Tonight Show” нэвтрүүлэгт оролцон ...
24/05/2026

Бидний эрхэм зочин маань эх орондоо сүүлийн үед хамгийн их үзэлттэй, сонирхолтой “The Tonight Show” нэвтрүүлэгт оролцон айл бүрийн хойморт заларч байна.
Ийм мундаг хүний үнэ цэнтэй үгийг сонсож, хамтдаа чуулсан бид үнэхээр азтай хүмүүс шүү.

M. Саруул-Эрдэнэ багшдаа улам их амжилт хүсье.Мягмар Саруул-Эрдэнэ

“Эх сайхан монгол хэлээрээ үр хүүхдүүдтэйгээ ярилцаж байгаарай. Төдийгөөс өдий хүртэл уламжлагдан ирсэн эх сайхан монгол хэлний сүүлчийн эзэд нь бидний үр хүүхэд биш байх болно…”

Түүний лекцийн сүүлийн энэ сайхан өгүүлбэрээр MWUC 2026 пэйжийнхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. 🇲🇳✨

https://m.facebook.com/story.php?story_fbid=1316893687231259&id=100067319200374&mibextid=wwXIfr

https://m.facebook.com/story.php?story_fbid=1316869087233719&id=100067319200374&mibextid=wwXIfr

Address


Telephone

+19498480036

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MWUC 2026 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to MWUC 2026:

  • Want your organization to be the top-listed Non Profit Organization?

Share