28/01/2026
Санхүүгийн зохицуулах хорооны Мэргэшлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №02 дугаар шийдвэрээр, Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч цол эзэмшигч (CFA) нь үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэх эрх олгох сургалтад хамрагдаж, мэргэжлийн эрхийг авсан тохиолдолд хөрөнгө оруулалтын эрх, гүйцэтгэх удирдлагын эрхийг нэмэлтээр дүйцүүлэн авах нөхцөл бүрдэв.
Энэхүү ажлыг Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэг санаачлан, Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоотой нягт хамтран ажилласны үр дүнд уг эрх зүйн зохицуулалт албан ёсоор батлагдлаа.
Тус шийдвэр нь олон улсын сайн туршлагыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх, олон улсын мэргэжлийн стандарт хангасан боловсон хүчнийг дэмжих, шалгалтын давхардлыг бууруулах, улмаар зохицуулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.