25/04/2025
МИНИЙ ААВ ХЭНД Ч ӨРГҮЙ ЭЭ!
Яг одоо Улс төрийн хүрээнд Миний аавыг Гүтгэн харлуулах том ажил өрнөж байна. Байж болмооргүй их худал гүтгэлэг, худал гүжирдэлт явагдаж байна. Биднийг тайван амьдрах аргагүй Худлыг Уул, үүл мэт ярьж чадаж байна. Гэвч худал мэдээлэл болохоор эхнээсээ нотлогдсоор л байна ...
ТЭД үнэхээр хүчтэй юм, үнэхээр их мөнгөтэй юм бас үнэхээр том ГҮТГЭЛЭГИЙН МАШИНТАЙ юм аа!
ХУДАЛ мэдээ мэдээлэл, гүтгэлэг, доромжлолыг тасралтгүй удаан хугацаанд явуулах мөнгөтэй, нөөцтэй бүлэглэл юм аа!
МИНИЙ ААВ ХЭНД Ч ӨРГҮЙ ЭЭ!
Хаана байна тэр журмын үнэнч нөхөд ?
Хаана байна тэр өөрөөсөө ч харамлаж бусдад өгч байсан сэтгэлийн хариу?
Хаана байна тэр олон амлалт өгч тусламж, дэмжлэг гуйж авч байсан хүмүүс ?
Хаана байна тэр намын фракц, хамтрагчид ?
Хаана байна тэр хуурай ах дүүс болцгоож явдаг хүмүүс нь?
Бүгд сайн хүн болж жүжиглэсэн хоёр нүүртэй, хоосон сэтгэлтэй хүмүүс байсан юм даг уу даа Та нар?
Яг одоо энэ хүнийг дуудаж болох хамаг муу бүхнээр дуудуулж, гүтгүүлж, доромжлуулж байна. Гэвч, "САЙН ХҮНИЙ НЭРИЙГ МУУ ХҮН ГУТААНАА" гэдэг дээ. ТЭД миний аавын нэрийг мянгантаа худалдаж идсэн ч МОХОХГҮЙ ЭЭ!
Нэг гараараа адгийн ХУДАЛ хэргүүд зохиож гүтгэлэг хийгээд,
Нөгөө гараараа Төрийн төлөө үнэнчээр зүтгэх ам тангараг өгч байгаа хүмүүст ХЭЗЭЭ Ч ИТГЭЖ БОЛОХГҮЙ ЭЭ!
МОНГОЛЧУУД ТЭНЭГ БИШ ЭЭ!!!
МИНИЙ ААВ ХЭНД Ч ӨРГҮЙ ЭЭ!!!
ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ, АРД ТҮМНИЙ НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЯВСАН ААВЫГ МИНЬ ТАНАЙ БҮЛЭГЛЭЛ НУХЧИН ДАРЖ ЧАДАХГҮЙ ЭЭ !!!
МОНГОЛЧУУДАА ЭХ ОРОНДОО, БАЯЛАГТАА ЭЗЭН НЬ БАЙЦГААЯ !!!